Аяны замд ханьсах дуунууд

Posted by  Энхтайван   in  ,      10 months ago     396 Views     Leave your thoughts  

Хүүхэд байхаасаа хөгжимд дурлаж явсан болохоор өөрийн гэсэн цомог гаргая гэж их мөрөөддөг байлаа. Энэ удаад Ганц хүний АЯС хамтлагынхаа анхны цомогыг найз нартаа сонордуулж байна. Энэ цомогт байгаа дуунуудын бүх хөгжмийг өөрийн дуу бичлэгийг студид найруулж, тоглож, мастер хийж бэлтгэлээ.

Ганц хүн хамтлаг байгуулж болдог юм байна гэдгийг өөрийн энэ бүтээлээрээ илэрхийлэх гэсэн анхны оролдлого юм.
Хөдөөгийн хол замд сонсож явахад сонсголонтой сайхан Монгол дуунуудаа гитар хөгжмийн гоцлолоор тоглож найруулж бэлтгэлээ.
Мэргэн дүү нар минь сонортоо багтаан таалан соёрхоорой.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

No Comments

No comments yet. You should be kind and add one!

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>