Бусдаас суралцах гайхамшиг

Posted by  Энхтайван   in  ,      10 months ago     378 Views     Leave your thoughts  

30 жилийн өмнө Сюй Жинань спортийн хувцас, гутал үйлдвэрлэх бизнесээ эхэлсэн билээ.

Суй Жинань

Америкийн NBA-ийн одод Peak брэндийн пүүзийг өмсөж байгаа нь дэлхийн лидер үйлдвэрлэгч гэдгийг нь нотолно.

Сюй Жинань “Би бусад бизнесмений алдааг давтаагүй тул миний амжилтанд хүрэх нууц байсан юм” гэж хэлсэн байдаг. Тэрээр “Надад туршлага дутагдах үе их байсан. Тэр үед бизнесийн амжилт гаргасан жишээг судлаад, давуу талуудыг нь өөрийн ажилд хэрэгжүүлдэг байсан. ” гэж дурсамжиндаа өгүүлсэн байна.

Сюй 1955 онд Фужиан мужид ядуухан амьдралтай айлд төржээ. Хүүгээ их сургуульд сургах зардал түүний аав ээжид байсангүй.

Тэдний гэр бүлийг ардаа тэргэнцэртэй 3 дугуйтаар олсон орлого л тэжээж байлаа. Эндээс тэр өөрийн бизнесийн гараагаа эхэлсэн байна.

Сюй дунд сургуулиа төгсмөгц, тоосго, чулуу, мод гээд л бүхий л барааг тээвэрлэх 3 дугуйт тэргэнцэр угсарч, жижиг худалдаачдад нийлүүлдэг байлаа. Энэ ажил нь түүнийг өдөр бүр шинэ шинэ бизнес эрхлэгчидтэй танилцуулж, тэдний бизнесийн онцлог давуу талуудыг судлах таатай нөхцлийг бүрдүүлж байлаа.

Залуу Сюйгийн эелдэг даруу, сайхан сэтгэлийг нь жижиг худалдаачид хайрлан хүндэтгэж, үнэ төлбөргүйгээр мэдлэг туршлагаа харамгүй хэлж өгдөг байв.

Практик амьдрал дээр олж мэдсэн, сонссон бүхэн нь түүнийг жинхэнэ бизнесмен болон төлөвших нөхцлийг бүрэлдүүлж, ирээдүйн их амьдралынх нь замыг засч өгсөн юм.

80 аад онд Дэн Сяопин Хятадад эдийн засгийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, мянга мянган иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрэлдсэн билээ.

Энэ үед залуу Сюй өөрийн хүчийг бизнесийн шинэ салбарт сорихоор шийдсэн юм. Бусад хүмүүст байхгүй амжилтын нууцыг эрэн сурвалжилж, түүнийг өөрийн болгодог хүсэл эрмэлзлэл нь хамгийн зөв алхам болсон юм.

Тэр үед түүний амьдарч байсан Фужиан мужын Цюаньжөү хотод гутал, хувцас, малгайны олон шинэ фабрикууд нээгдэж байлаа.

Нийтийг хамарсан өргөн үйлдвэржилтийн хажуугаар Сюй зүгээр өнгөрч чадсангүй.

Гэрээрээ дугуй угсарч, засварладаг байсан Сюй биеийн тамирын бэлтгэлийн пүүзний үйлдвэр нээлээ.

Зуу зуун үйлдвэрийн дотор түүний үйлдвэр дусал ус мэт жижигхэн байлаа. Өчүүхэн орлого, мянга мянган өрсөлдөгч, итгэл муутай ирээдүйн өмнө тэр зогсож байлаа.

Үүний зэрэгцээ Nike, Adidas зэрэг гүрэн дамжсан аврага үйлдвэрүүд Хятадын зах зээлд хүч орж ирээд байлаа. Тэдний бүтээгдэхүүн Хятадын мянга мянган үйлдвэрийн бүтээгдэхүүнээс бага зэрэг давуу талтай боловч хэдэн арав дахин өндөр үнэтэй байв. Гэвч худалдан авагчид тэдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их дуртай худалдан авч байлаа. Эндээс “Зар сурталчилгаа – нэр хүндийг авчирна” гэдэг дүгнэлтийг Сюй хийж, Nike болон Adidasтай өрсөлдөх боломжыг эрэн сурвалжилсан байна. Юуны өмнө өөрийн Брэндийг бий болгон бүртгүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарган, 1992 онд Peak брэндийг бүртгүүллээ.

Эхний үед өөрийн бүх орлого, ашгаа барааны тэмдэгт болон зар сурталчилгаанд зарцуулж байгаад нь түүний хамтрагчид ойлгодоггүй байв.

2000 аад оны эхээр Нэрт брэнд гэдэг бол хөгжлийн цорын ганц шилдэг хувилбар гэдэг ойлгомжтой болж, зах зээлд хямд үнээр байлдан дагуулалт хийж, Peak брэндийн чанар дизайн бусдаас илүү болохыг Хятадын худалдан авагчид мэдрэх болсон юм. Үүний хажуугаар гадаадын хүчирхэг компанитай өрсөлдөж чадахуйц Үндэсний үйлдвэрлэгч шинээр төрөн гарч ирлээ гэдгийг түүний реклам сурталчилгаа худалдан авагчдад ойлгуулж чадсан юм.

Мөн түүний загвар дизайн нь Хятад хүний өвөрмөц сонирхол, таашаалыг хүртэж чадахуйц болсон нь Nike, Adidas пүүсүүдээс ялгарч байлаа.

Хятад шаахайг дуурилган хийсэн загварууд нь ихээхэн амжилт олж. Хятадад хамгийн их гүйлгээтэй бөгөөд эрэлттэй бараа болж чадсан юм.

Сюй энэ амжилтандаа сэтгэл ханасангүй. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо болох NBA тай хэд хэдэн гэрээ байгуулж, тоглогчид Peak гэсэн брэндийн пүүзтэй талбай дээр гарч ирлээ. Огт танихгүй шинэ брэндийн нэр олныг гайхшруулсан боловч удалгүй түүнд дасал болов. Нэг жилийн дараа борлуулалт нь хэдэн зуу дахин нэмэгдэж, Хятад улсаас халин гарч дэлхийн хэмжээнд яригдах болов.

Эдүгээ Сюй тэрбумтан болсон бөгөөд өнгөрсөн жил түүний орлого $661 сая доллор болсон байна.

Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

No Comments

No comments yet. You should be kind and add one!

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>