Р.Энхбазарын хөгжим Дэлхий ээж гэдэг дууг анх нийтийн хүртээл болж байхад, Улс төрийн дууны МООД Монгол оронд хүчтэй дэлгэрч байж билээ. Тэр үеийн уран сайханчид, дуу хөгжим сонирхогчидийг байлдан дагуулж байсан дуунуудыг нэг нь яах ч аргагүй Бадар-Ууганы дуулсан Дэлхий ээж билээ.
Эх нутгаа хайрлах эх оронч сэтгэлийг хүчтэй төрүүлж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй мөнхөд оршиж байгаа энэ сайхан дууг гитар хөгжмийн гоцлолоор найруулан түмэнд хүргэж байна.
Эх нутгийнхаа сайхан байгалиар аялж явах замдаа сонсож яваарай хэмээн найруулан бэлтгэлээ. Гитар хөгжмийн чөлөөт сэтгэлгээгээр найруулсан болохоор үндсэн ая нь арай өөр болсон байж магад. Хэрэв би дуучин байсан бол өөрийн гэсэн онцлогийг харуулахын тулд Бадар-Ууган агсаныг яг дуурайх биш ингэж сэтгэж дуулах байсан.