Posted by  Энхтайван   in  ,      10 months ago     516 Views     Сэтгэлийн жигүүр-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Зуундарь агсаны энэ сайхан дууг орцондоо бишгүй л дуулж байлаа. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө өнгө аясаар найруулан тоглоно доо гэж мөрөөддөг байсан маань биелэл болж энэ удаад эрхэм найз нартаа толилуулж байна.
Гитар хөгжим бол миний тоглох дуртай зэмсэгийн нэг. Ялангуяа хөгжмийн гоцлол хийхэд хамгийн тохиромжтой, чихэнд сонсголонтой байдаг болохоор өөр ямар нэгэн хөгжим оруулсангүй.
Зуундарь агсан ч өөрөө гитарчин хүн байсан шүү дээ. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэж, анхны найруулгыг нь эвдсэнгүй дээ.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.