Дэлгэр нуур
ДЭЛГЭР НУУР
Хөгжим: Ц.Энхтайван Үг: В.Ганболд
Дуучин: С.Саранмандах
Газрын нүдэн мэлмий Дэлгэр нуур минь,
Галавын нарны гэрэлд шижиртээд байна уу даа?
Галуу шувууны дэгдээхийг (Ангайхайг өөрчлөв) өвөртөө нуучихаад,
Ганц л олдох бага насыг минь үгүйлээд байна уу даа?
Ар газрын мэлмэрэх нүд Дэлгэр нуур минь,
Амьдрал тэтгээд, мяралзан тунараад байна уу даа?
Анхны болзоонд уулзсан амрагийн минь яриаг,
Аргадах болгондоо аяархан шивнээд байна уу даа?
Алтан дэлхийн тунгалаг нүд Дэлгэр нуур минь,
Алаг цэцэгсийн дундаас мишилзээд байна уу даа?
Алиахан янагын баясалд айзам нэмээд,
Аз жаргалын уянгыг эгшиглээд байна уу даа?
Энэ дууг 2006 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошууны Улаан мөчир чуулгын хөгжмийн удирдаач байхдаа нутгийн авъаяслаг тууль уншигч Ганболдтой хамт хийж байлаа.
No Comments
No comments yet. You should be kind and add one!