Бизнес эмгэнэл

Posted by  Энхтайван   in  ,      10 months ago     576 Views     Бизнес эмгэнэл-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Нас маань 60 шүргэж байна. Намайг ажилд авах байгууллага гэж нэг ч байхгүй.
Тиймээс ч би ажил хайдаггүй. Харин өөрөө өөртөө ажлын байр бий болгосон.
Ер нь 40-60 хүртэл насныханыг ажилд авах дургүй захиралуудыг гайхаад байх юм. Энэ насныханд олон давуу тал байдаг. Тухайлбал:
1. Үр хүүхдүүд нь том болчихсон болохоор татлаа түтлээ багатай.
2. Амьдралд элдэгдсэн болохоороо ямар нэгэн ажлыг сэтгэлээсээ ухаалаг, нямбай хийдэг.
3. Өөрийн эзэмшсэн мэрэгжилдээ ямар ч инженер эрдэмтэдийг дагуулахгүйгээр туршлага хуримтлуулсан.
4. Хүний үг сайн даадаг бөгөөд үнэн үг хэлэх дуртай.
5. Хэрэглээ багатай, шоудах дургүй, ажил таслах нь ховор
6. Цалинг гайгүй өгвөл бурханы хишиг мэт хүлээн авч, улам сайн ажилладаг.
7. Өнгө мөнгөнд нүдний хор нь арилсан, шунах сэтгэл байхгүй.
8. Социализмийн давтагдашгүй ухамсарыг оюун санаандаа шингээсэн ийм л сайхан хүмүүс.
Үнэнийг хэлэхэд манай компаниуд ЗАЛУУ ХҮН АЖИЛД АВНА гээд л байх юм. Ямар бухтай мөргөлдүүлэх гэж байгаа биш дээ. Биеийн чадлаас ухааны чадал илүү гэдэг дээ!

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.