Posted by  Энхтайван   in  , ,      10 months ago     550 Views     Тавин насанд эхэлсэн бизнес дурсамж-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би залуудаа хамгийн БҮТЭЛГҮЙ ЭР байсан. Гэвч шургуу хөдөлмөр надад амьдрах урам хайрласаан.
Дандаа бүтэхгүй зүйл сэтгэж явах юм гэсэн дотно хүмүүсийнхээ зэмлэлийг сонсохгүй, үл бүтэх ажлын төлөө алтан цагаа гарздаж байсан маань ҮНЭН.
Өнөөдөр би алдсан алдаагаа эргэн дурсаж, залуу дүү нартаа САНУУЛГА болгон танилцуулж байна. Миний алдаанууд гэвэл:
– Эхэлсэн ажил маань бүтэл муутай болмогц тэр дор нь орхиод, бусдын үгийг даган өөр юм хийж эхэлдэг байлаа. Энэ бол олонхид байдаг НИЙТЛЭГ АЛДАА.
– Хэн нэгэн амжилттай яваа хүний бизнесийг сохроор хуулбарлан дуурайдаг байлаа. Энэ бол ухаан муутай хүний ХУЛГАЙН БИЗНЕС
– Мөнгөөр дутмаг амьдралаа өөд татах гэж хөрөнгө оруулагч нарыг эрэн сурвалжилж явлаа. Энэ бол амархан баяжих гэсэн АХАРХАН БОДОЛ
– Өөрийгөө голж, сэтгэлээр унан архи уун, гансарч суудаг байлаа. Энэ бол арчаагүй эрийн ЭЦСИЙН СЭРГЭЭШ.
– Од болохын мөрөөсөл болж, хөгжим бичих гэж өдөр шөнөгүй суудаг байлаа. Энэ бол чадвараа мэддэггүй хүний ХООСОН МӨРӨӨДӨЛ.
– Хэн ч тоож уншдаггүй Эрээн хотын зар мэдээний ШУУРХАЙ МЭДЭЭ сонины газар байгуулж явлаа. Энэ бол нийгэмд хэрэггүй МИНИЙ БҮТЭЭЛ
– Эрээний хятадуудад Монгол хэл заадаг багш болж, СЭЛЭНГЭ сургалтын төв байгууллаа. Энэ бол өөрийгөө залхаасан БИЗНЕС ОРОЛДЛОГО
– Монголын Компаниудын Худалдааны Төлөөлөгчийн Газарыг Хятад хүний хөрөнгөөр байгуулж, эцэст нь элэг нэгт Монголчуудаа хууран мэхэлж байгаагаа мэдэрсэн. Энэ бол Хятад хүний залийг мэдээгүй ГЭНЭН ЗАН.
Энэ бүхэн бүтэлгүй төгсгөлтэй кино мэт дуусч байсан.
Ээ дээ, Дүү нар минь. МИНИЙ АЛДААГ БҮҮ ДАВТААРАЙ!
Харин 50 шүргэх насандаа англи, хятад хэл эхлэн оролдож, компьютерийн олон арван программуудыг судлаж эхэлсэн маань оройтсонгүй. Бизнес эхлүүлж байгаа надад 50 нас бол ердөө ТОО+ТУРШЛАГА байв.
mychina.biz, terbumtan.com, steelhouse.info сайтууд дээрээ олон цагаар ажиллаж, нэг л мундаг веб сайтын эзэн болох гэсэн мөрөөдлийн маань ЭХЛЭЛ.
Сайтаа мэдээллээр баяжуулах гэж интернет ухаж, хэрэгцээгүй мэдээллээр булж, эцэст нь Хэн ч тоож уншихгүй мэдээллийн сан байгуулснаа мэдэрсэн. Энэ бол 2008 оны Зорилгогүй ажлын маань ТӨГСГӨЛ!
2009 оноос хойш хүнд хэрэгцээтэй мэдээллийн сан байгуулахаар зориг шулуудан бизнес аялалуудаа хийж эхлэв.
Мөнгөгүй ч гэсэн бизнес аялал хийж явахдаа Амьд хүн аргатай гэдэг ухааныг сийлж явлаа.
Хэлтэй бол хөлтэй гэдгийг мэдэрч, маш амархан өдөр тутмын хятад хэлийг сурч амжсан. Нас өндөр болсон хойноо сурсан Хятад хэлний эв муутай акцент маань намайг шууд л гадаадын хүн гэдгийг мэдрүүлж байсан ч эгэл жирийн хятад хүмүүс надад туслахдаа дуртай байсаан.
Амьдралын хүнд хүчирийг хийж, зовлон үзсэн хятад иргэд надтай МУУ ҮХЭР МОНГОЛ гэж хандсангүй. Халуун дотно харьцаж байв.
Ингэж олны дунд 8 жил хэрэн тэнүүчлэхдээ Хятад хэмээх Асар том бизнес санааны далайгаас сувд шүүрдэж эхэлсэн маань ЭНЭ.
Ийнхүү Мөнгө босгох Мянган санаа номынхоо хуудсыг дүүргэх сэдвээ олж, terbumtan.com сайтаа хүнд хэрэгтэй мэдээллээр баяжуулсаан.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.