Мянгат малчины бизнес санаа

Posted by  Энхтайван   in  , , ,      10 months ago     522 Views     Мянгат малчины бизнес санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Монгол орны маань малын буян дэлгэрч байгаа боловч, бид түүнийгээ бүрэн ашиглаж байгаа бил үү?

Бид малынхаа махыг идээд, таван цул, өөх, цус, сэвс, ясыг бүрэн хаягдал болгодог. Үүнд ямарч Монгол хүний сэтгэл эмзэглэж байгаа. Гэвч бидэнд боломж байгааг энэ бизнес санаа танилцуулаад өгнө. Хаягдаад байгаа тэр их баялагыг мөнгө болгох тухай л энд өгүүлж байгаа.

Биднийг хүүхэд байхад малаас хаягдах зүйл нэг ч байхгүй гэдэг байлаа. Түүнийг ашиглан 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий.

Эдгээр үйлдвэрийг байгуулахад 80-150 м.кв талбай бүхий цэвэр бохир ус, 380 вольтийн цахилгаан хангамжтай ажлын байр шаардагдана.

Шинээр нядалгаанд оруулсан малын махыг өдөрт нь дулааны боловсруулалт хийх боломжтой тул хөргөлтийн болон сэврээх өрөө байх шаардлагагүй.

Харин үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлагыг нэмэгдүүлэхийн тул 360 юаний үнэтэй хэт ягаан туяаны ариутгагч 2 ширхэг байвал зүгээр.

Захиалагат тоног төхөөрөмж 7-15 хоногт Эрээн хотод нийлүүлэгдэнэ. Хятад улсын Төмөр замын контейнерийн тээврээр Улаанбаатар хот хүртэл хүргүүлэх бол 12500 юаний тээврийн зардал тооцогдоно.

Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж тул гаалийн татвараас чөлөөлөгдөх магадлал бүрэн байгаа.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СОНГОЛТ

Махыг дулааны аргаар боловсруулах иж бүрэн үйлдвэрт дараах тоног төхөөрөмжүүд багтана.

Эдгээр тоног төхөөрөмжийг үйлдвэрээс 10-15 хоногт Эрээн хот хүртэл нөхцлөөр нийлүүлнэ. Чанарын баталгаа 13 сар.

Тоног төхөөрөмжийн угсралт болон ажиллуулах зааврыг өгнө.

1. Мах боловсруулах жижиг үйлдвэр

Барааны нэр Тоо Үнэ Дүн
1 Мах, ногоо, гурил хэрчигч 1 ¥ 1,200 ¥ 1,200
2 Мах амтлагч тумблер (ҮҮ-70А) 1 ¥ 2,960 ¥ 2,960
3 Мах ногоо аарц хатаагч (12 тавиуртай) 1 ¥ 9,000 ¥ 9,000
4 Будаа жигнэгч (8 тавиуртай) 1 ¥ 1950 ¥ 1950
5 Битүү чанагч тогоо (100 литр) 1 ¥ 16,900 ¥ 16,900
6 Халаалтын тос (48 литр) 3 ¥ 270 ¥ 810
7 Яс бутлагч (ВC180) 1 ¥ 4,700 ¥ 4,700
8 Гоймонгийн машин (30кг/цаг) 1 ¥ 2,600 ¥ 2,600
9 Тос цэвэршүүлэгч 1 ¥ 3,400 ¥ 3,400
10 Тос цэвэрлэх фильр 1 ¥ 800 ¥ 800
11 Саванжуулагч миксер (100 литрийн халаагчтай) 1 ¥ 8,200 ¥ 8,200
12 Гурил зуурагч (HM-15) 1 ¥ 2,280 ¥ 2,280
13 Хүнсний нунтаглагч 1 ¥ 4,700 ¥ 4,700

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1500 юань. Нийт үнэ: 61000 юань. Хүчин чадал хоногт 1 – 2 бодын махыг дулааны аргаар боловсруулалт хийнэ.

2. Мах боловсруулах дунд үйлдвэр

Барааны нэр Тоо Үнэ Дүн
1 Мах, ногоо, гурил хэрчигч 1 ¥ 2,600 ¥ 2,600
2 Мах амтлагч тумблер (ҮҮ-120А) 1 ¥ 3,380 ¥ 3,380
3 Мах ногоо аарц хатаагч (16 тавиуртай дунд) 1 ¥ 14,800 ¥ 14,800
4 Будаа жигнэгч (12 тавиуртай) 1 ¥ 2,180 ¥ 2,180
5 Битүү чанагч тогоо (200 литр) 1 ¥ 17,250 ¥ 17,250
6 Халаалтын тос (48 литр) 6 ¥ 270 ¥ 1,620
7 Яс бутлагч (ВC180) 1 ¥ 4,700 ¥ 4,700
8 Гоймонгийн машин (60кг/цаг) 1 ¥ 2,900 ¥ 2,900
9 Тос цэвэршүүлэгч 1 ¥ 3,400 ¥ 3,400
10 Тос цэвэрлэх фильр 1 ¥ 800 ¥ 800
11 Саванжуулагч миксер (100 литрийн халаагчтай) 1 ¥ 8,200 ¥ 8,200
12 Гурил зуурагч (HM-25) 1 ¥ 2,280 ¥ 2,280
13 Хүнсний нунтаглагч 1 ¥ 4,700 ¥ 4,700

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1500 юань. Нийт үнэ: 70310 юань.  Хүчин чадал хоногт 2 – 4 бодын махыг дулааны аргаар боловсруулалт хийнэ.

2. Мах боловсруулах том үйлдвэр

Барааны нэр Тоо Үнэ Дүн
1 Мах, ногоо, гурил хэрчигч 2 ¥ 2,600 ¥ 5,200
2 Мах амтлагч тумблер (ҮҮ-120А) 2 ¥ 3,380 ¥ 6,760
3 Мах ногоо аарц хатаагч (16 тавиуртай том) 1 ¥ 19,500 ¥ 19,500
4 Будаа жигнэгч (24 тавиуртай) 1 ¥ 3,580 ¥ 3,580
5 Битүү чанагч тогоо (500 литр) 1 ¥ 25,380 ¥ 25,380
6 Халаалтын тос (200 литр) 1 ¥ 2,300 ¥ 2,300
7 Яс бутлагч (ВC180) 1 ¥ 4,700 ¥ 4,700
8 Гоймонгийн машин (100кг/цаг) 1 ¥ 2,900 ¥ 2,900
9 Тос цэвэршүүлэгч 2 ¥ 3,400 ¥ 6,800
10 Тос цэвэрлэх фильр 2 ¥ 800 ¥ 1,600
11 Саванжуулагч миксер (100 литрийн халаагчтай) 1 ¥ 8,200 ¥ 8,200
12 Гурил зуурагч (HM-50) 1 ¥ 3,000 ¥ 3,000
13 Хүнсний нунтаглагч 2 ¥ 4,700 ¥ 9,400

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1500 юань. Нийт үнэ: 100820 юань.  Хүчин чадал хоногт 6 – 8 бодын махыг дулааны аргаар боловсруулалт хийнэ.

ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХ ПРОЦЕСС

1. Мах боловсруулалт

2. Гэдэс дотор боловсруулалт

3. Яс боловсруулалт

4. Цус боловсруулалт

5. Өөх тос боловсруулалт

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.