Цагаан сараар мөнгө босгох нь

Posted by  Энхтайван   in  ,      10 months ago     639 Views     1 Comment  

Цагаан сар болохоор бууз хийнэ гэдэг хамгийн хүнд хэцүү ажил болдог. Өөрийн гараар татсан махтай сайхан бууз хийх гэж хүн бүр л хичээдэг. Гэвч их хэмжээний мах гараар татна гэдэг бол цаг их зарцуулсан хүнд ажил мэт санагддаг.

Тэгвэл махыг яг гараар татсан юм шиг хэрчдэг машинтай бол бууз баншны мах татах үйлчилгээг хэдхэн хоногт овоо захиалга авчих байх.

Нэг айл хамгийн багадаа гэхэд 10 кг мах татаж бууз баншаа хийдэг. Өндөр настангууд бол бүр их. Энэ машин нэг цагт 250 кг махыг гараар хэрчсэн юм шиг татдаг.

10 кг махыг нь 5000 төгрөгөөр татаад өгнө гэвэл энэхүү хүн залхаасан ажилыг хөнгөвчлөх гэж олон хүн захиалга өгөх байх.

Харин машины эзэн 250*5000=1250000 төгрөгийн орлого олно. Сошиал ертөнцөөр БУУЗНЫ МАХ ТАТАХ ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн зар тавиад үзээрэй.

Хир олон хүн хандах бол!

Энэ машины үнэ 2950 юань буюу өнөөдрийн ханшаар 1150000 төгрөг. Улаанбаатарт бэлэн байгаа тул шууд л маргаашнаас эхлээд мөнгөө босгоод авах боломжтой.

Үзээд алдая гэсэн хүн байвал 95859000 гэсэн утсаар харилцаарай. Өөр бас ямар ид шид байгааг нь уулзаж байгаад нүдэнд тань харагдтал хэлээд өгч болно.

 

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.