Таван цулын хоол амтлагч

Posted by  Энхтайван   in  , , ,      10 months ago     3699 Views     Leave your thoughts  

Та бүхэнд малын гэдэс дотроор хэрхэн хоол амтлагч буюу хуурай шөл хийх шинэ технологийн тухай бизнес санаа хүргэе. Дулааны аргаар хатааж боловсруулсан гэдэс дотор нь амтлаг сайхан шөл болох бөгөөд бусад хатаасан ногоотой хольж, бэлэн хоол үйлдвэрлэж болно. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг миний www.terbumtan.com сайт руу зочилж танилцаж болно.

Хөдөө орон нутагт хамгийн их хэмжээгээр хаягдаж байгаа зүйл бол малын гэдэс дотор билээ. Энэхүү үнэт зүйлс манай өмнөд хөршид бол махнаас илүү үнэд хүрдэг бүтээгдэхүүн юм. Түүнийг хатааж боловсруулах юм бол Хятадад гаргахаас гадна Япон улсад муур нохойны тэжээл болгон худалдах боломж их байдаг.

Тэгвэл энэхүү хаягдал болоод байгаа дотор махыг хэрхэн боловсруулах тухай саналаа танд уламжлая. Малын гэдэс дотор нь хурдан болцтой, шим тэжээл сайтай, өөх тосгүй тул хатааж боловсруулахад нилээд хялбар байдаг. Боловсруулалт хийхдээ:

  1. Дотор махыг угааж цэвэрлээд, махны машинаар жижиглэнэ.
  2. Жижиглэсэн дотор махаа цахилгаан жигнэгч камерт хийж, 5-8 минут жигнэж болгоно.
  3. Жигнэж болгосоны дараа хатаагч камерт хийж 30 минут хатаагаад, тасалгааны температурт 30 минут сэврээхэд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

No Comments

No comments yet. You should be kind and add one!

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>