Борцыг ганцхан өдөрт

Posted by  Энхтайван   in  , ,      10 months ago     3055 Views     Leave your thoughts  

Техникийн дэвшил гэдэг бол аливаа үйлдвэрлэлийн хөгжлийн гарц билээ. Миний хувьд Сычуан мужид айлчилж байх үедээ сарлагын махан борц гэдгийг анх амталж үзээд Монгол орондоо тэр бүтээгдэхүүнийг хийж болох юм байна гэдгийг ойлгосон.

Бүтэн шарын махыг өдөрт нь

Махыг хөдөө орон нутагт малын махыг боловсруулж, зах зээлд гаргах сайхан боломж байна. Иймд Төвдийн уламжлалт хатаасан махны технологийн тухай танилцуулъя.

Сарлагын махаар амтат борц хийх арга

1. Үхрийн гуяны цул махны өөх, хальсыг нь ялгана. Гуяны мах нь 3-р ангилалд багтдаг, их шөрмөслөг байдаг тул хямд үнэтэй байдаг гэнэ.

2. Махыг доор танилцуулж байгаа махны машинаар 2-3мм зузаантайгаар зүснэ. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж худалдах тул нэг зүсэм махны хэмжээг сайтар бодолцох хэрэгтэй.

3. Мах бэлтгэх ширээн дээр зүсмэл махаа дэлгэн тавьж, өөрийн нууц жорын дагуу амталгаа хийнэ. Энэхүү амталгаа хийх жор нь таны тогоочын ур авъяасаас шалтгаална. Энэ үйлдлийг хоёр хүн хийх бөгөөд нэг нь амтлагчаа цацаж, нөгөө нь гурилын гулуузаар махаа элдэж, амтлагчыг маханд сайтар наалдуулж өгнө.

Махыг элдэхдээ хуурай гурил цацаж, чийгийг нь шингээвэл хууурайшсан мах элдэхэд хялбар. Махаа хоёр талаас нь амтлана.

Мах бэлтгэх ширээ нь хулдаас болон үл зэврэх төмөр тавцантай байх хэрэгтэй. Учир нь арчиж цэвэрлэхэд хялбар байдаг.

4. Амталсан махыг шууд огцом хөлдөөнө. Хөлдөөх процесс 3 хоног явагдах бөгөөд энэ хугацаанд маханд амтлагчууд бүрэн шингэсэн байдаг. Технологийн энэ горимыг сайтар баримтлах хэрэгтэй. Учир нь таны хүссэн амтыг цаг хугацаа л эцсийн бүтээгдэхүүнд бүрэн шингээж чадна.

5. Хөлдсан махыг гэсгээж, хатаагч дэлгэцэн дээр тарааж тавьна. Хатаагч камерийн температурыг 65 хэм дээр тавьж, аажмаар халаалтын хүчийг нь нэмнэ. 145 хэм хүртэл халааж, хатаалтыг үргэлжлүүлнэ. 4-5 цагт хатаалт бүрэн болно. Хатаалт хийж байх явцад байнга шалгаж, 5-10 хувийн чийгшилтэй болоход гаргана. Хатаагч машин байнгын эргэлтээр хатаалтыг явуулах тул дэлгэцэн дээр байгаа мах жигд хатдаг.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

No Comments

No comments yet. You should be kind and add one!

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>