Өвгөн бизнесмений өчил

Posted by  Энхтайван   in       10 months ago     506 Views     Өвгөн бизнесмений өчил-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би хэзээ ч өөрийгөө хөгширч байна гэж голж байсангүй. Харин хөгширч байна даа гэж боддог байлаа.

Өнөөдөр миний төрсөн өдөр. Би 58 насыг зооглож байна. Гэвч залуудаа хийж амжаагүй бүхнээ сүүлийн 5 жилд хийж чадсан. “Аз жаргал намайг тойроод байна уу” даа гэмээр туулж өнгөрүүлсэн залуу нас маань намайг Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гэж бэлтгэж байсныг хожим ухаарсан юм.

Орос Англи Хятад хэл сурч, компьютерийн мэдлэгээ хөгжүүлж, хятад хэлнээс орчуулга хийж, өмнөд хөршөөр 8 жил бизнес аялал хийж явсан маань энэ эрх чөлөөнд хүрэх визийг олголоо.

Би www.terbumtan.com сайтаа бүтээж, үйлдвэрлэгч Монголчууддаа хүргэх баялаг мэдээллийн санг бүрдүүлж чадсан.

Хүн өөрийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөн дуртай ажлаа хийдэг. Сонирхолгүй ажлаасаа залхдаг. Би цалин авах гэж хэн нэгний шийдвэрийг дагадаг ажилчин байхыг хүсээгүй.

Харин өөрийнхөө шийдвэрийг дагаж, эзэн хүн шиг амьдрахыг хүсч байсан. Тийм болохоор ажил хайгч биш. ажил олгогч ч биш. Эрх чөлөөт Жижиг гарын зохиолч-вебмастер болсон.

Бидний дотор бурхан чөтгөр хоёр байнга хэрэлдэж байдаг. Хэрэв би муу муухай зүйл бодох юм бол биед минь чөтгөр шүглэж, сайн сайхныг хүсэх юм бол цээжинд минь бурхан залрана. Иймд үргэлж сайхан үг хэлж, хүмүүст урам хайрлах хэрэгтэй” гэсэн бурханы сургааль надад тусласан юм.

Би ЯВСАН ТЭНЭГ ХОЧИТ гэж өөрийгөө баалдаг ч, Би сейфний тэрбумтан биш Сэтгэлийн тэрбумтан болохыг мөрөөддөг байлаа. Иймээс ч ФБ-ийн найз нартаа тус болох ГАНЦ ҮГ хэлэх гэж оюун ухаанаа шавхаж суудаг.

Миний энэ хүсэл ямар нэгэн алдар нэр олох, өөрийгөө дөвийлгөх гэсэн арга биш. Тиймээс ч би нийгэмд ил гарахгүй нууцхан бөгөөд тайван амьдардаг.
Амьдралд учраа олох гэж тэмцэж яваа дүү нартаа үзсэн, сонссон, мэдсэн бүхнээ сэтгэл харамгүй хэлж өгөх гэж ажлын 8 цагаа барна. Чөлөөт цагаараа Мөнгө босгох Мянган санаа номынхоо үргэлжлэлийг бичнэ.

Зураг дээр: Өвгөн ахынхаа номыг сурталчлагч, өхөөрдөм БЯЦХАН МИССҮҮД.

Харин миний эрхэм уншигч дүү нар номыг маань таалан соёрхож, хоёрхон жилийн дотор 4800 хувийг худалдан авч баярлууллаа.Тийм болохоор илүү их зүйлд шунах сонирхол маань нисэн одсон.

Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг. Түүнийг идсэн хулгана тэр дороо амь тасрана. Тийм болохоор хялбар аргаар хоол олох гэж оролдох хэрэггүй.
ЧАМД ТУСЛАЯ! гэсэн сэтгэлээр бүхэнд ханд. Тэгвэл аз жаргал таныг өмөөрнө.

58 насны өндөрлөгөөс харахад ийм л үгийг АЛТАН ГАХАЙ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ болгон найз нартаа хэлмээр байна.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.