Tag Archive: Аялал

Аялалын машины үзэсгэлэн дээр

  7 months ago     478 Views     Leave your thoughts  

Бээжинд бизнес аялалаар ирж аялалын машины үзэсгэлэн худалдааг үзэж бохирхож яваад ТВ2 телевизийн явуулын сурвалжлагч Бадарчин Энхтөр найзтайгаа таардаг юм байна. Бидний зорилго нэг байдаг болохоор ихэд олзуурхан уулзаж хамтран ажиллах болсон юм. Энэ удаад ФБ найз нартаа хүргэж байгаа мэдээлэл бол Монголд хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой бизнес санаа гэж бодож байна. Манай Монголд машиныг танигдахгүй болтол өөрчилж чаддаг залуус их бий. Харин аялалын машин тоноглодог залуус тэр бүр байхгүй. Иймд эх орныхоо байгалийн гайхамшигт газраар аялахад нэн тухтай аялалын машины мэдээллийг танилцуулж байна. Хэрэв энэ талын бизнес сонирхож байгаа бол 95859000 гэсэн миний утсаар зөвлөгөө авч болно шүү. Үзсэн харсан…

View More

Цуйван хэмээх том санаа

  9 months ago     623 Views     Цуйван хэмээх том санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хотын бид 6 цагт ажил тараад түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа хардаг. Гэрт ирээд хоол хийж иднэ гэхээр цаг даанч орой болчихсон байдаг. Дэлгүүрээс түргэн хугацаанд халуун хоол бэлтгээд идчихээр юм гэвэл бууз баншнаас өөр юм харагдахгүй юм. Манай нийгмийн дундаж давхрагын бид нар дандаа зоогийн газраар хооллоод байх бинчин хүрэхгүй. Тэгвэл яах вэ? Аливаа Бизнес санаа хүнд дутагдаж байгаа зүйл дээрээс ургаж гардаг. Энэ тухай бизнес санааг дүү нартаа дуулгамаар байна. Хоёрхон минутанд болдог цуйван Би Хятадын Шанхай хотод аялаж явахдаа гайхамшигтай амттай гудамжны цуйван идсэнээ мартдаггүй юм. Нутаг нутгийн хоолны онцлог гэдэг гайхамшигтай. Энэ цуйванг Тайвань…

View More

Дэлхий ээж

  9 months ago     238 Views     Дэлхий ээж-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Р.Энхбазарын хөгжим Дэлхий ээж гэдэг дууг анх нийтийн хүртээл болж байхад, Улс төрийн дууны МООД Монгол оронд хүчтэй дэлгэрч байж билээ. Тэр үеийн уран сайханчид, дуу хөгжим сонирхогчидийг байлдан дагуулж байсан дуунуудыг нэг нь яах ч аргагүй Бадар-Ууганы дуулсан Дэлхий ээж билээ. Эх нутгаа хайрлах эх оронч сэтгэлийг хүчтэй төрүүлж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй мөнхөд оршиж байгаа энэ сайхан дууг гитар хөгжмийн гоцлолоор найруулан түмэнд хүргэж байна. Эх нутгийнхаа сайхан байгалиар аялж явах замдаа сонсож яваарай хэмээн найруулан бэлтгэлээ. Гитар хөгжмийн чөлөөт сэтгэлгээгээр найруулсан болохоор үндсэн ая нь арай өөр болсон…

View More

Сэтгэлийн жигүүр

  9 months ago     494 Views     Сэтгэлийн жигүүр-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Зуундарь агсаны энэ сайхан дууг орцондоо бишгүй л дуулж байлаа. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө өнгө аясаар найруулан тоглоно доо гэж мөрөөддөг байсан маань биелэл болж энэ удаад эрхэм найз нартаа толилуулж байна. Гитар хөгжим бол миний тоглох дуртай зэмсэгийн нэг. Ялангуяа хөгжмийн гоцлол хийхэд хамгийн тохиромжтой, чихэнд сонсголонтой байдаг болохоор өөр ямар нэгэн хөгжим оруулсангүй. Зуундарь агсан ч өөрөө гитарчин хүн байсан шүү дээ. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэж, анхны найруулгыг нь эвдсэнгүй дээ.

View More

Хөөрхөн борлог морь

  9 months ago     254 Views     Хөөрхөн борлог морь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хүүхэд байхдаа Төмөр замын 20-р сургуулийн Ган зам чуулгад басс гитар тоглож эхэлсэн тэр мөчөөс хөгжимд дурлаж, нот сурч эхэлсэн билээ. Бие дааж нот сурсан маань олон хөгжим тоглож сурахад их дөхөм болж байсан. Насны өндөрлөгт гараад хааяа завзай гарахаар өөрийн гэсэн хувийн цомог гаргахаар шийдэж, ямар нэгэн хүний туслалцаа авалгүй ганц хүний Аяс хамтлагаа байгууллаа. Анхны бие даасан бүтээлийг минь таалан толидож, тухлан сонсоорой.  

View More

Хятад Монгол хүмүүсийн ялгаа

  9 months ago     413 Views     Хятад Монгол хүмүүсийн ялгаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад оронд 8 жил аялахдаа Хятад Монгол хоёр ард түмэн юугаараа их ялгаатай вэ? гэдгийг ухаарах гэж их шаналдаг байлаа. Миний мунхаг ухаанаар бол хамгийн их ялгаатай ард түмэн мэт санагддаг. Ингээд л ялгааг нь тайлах гэж бодож явтал: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай: - Хятад хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАДАД МӨНГӨ ХАЙРЛА гэх юм. Насаараа бурханаас авлагатай юм шиг, - Монгол хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАМАЙГ ӨРШӨӨ гэх юм. Насаараа бурханд өртэй юм шиг гэж хэлжээ. Явсан тэнэг хочит Тайван ах нь их найрагчийн 4 мөртийг үргэжлүүлэн: - Хятад хүн мэндлэхдээ ХООЛОО ИДСЭН ҮҮ? гэх юм. Насаараа…

View More

Хятад эздийн бизнесийн нууцаас

  9 months ago     762 Views     Хятад эздийн бизнесийн нууцаас-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Саяхан надад нэг залуу Facebook дээр надад хандаж, зовлонгоо тоочлоо. Түүний бизнесийн нууцыг хадгалж, хэн гэдэг хүн, ямар үйлдвэрлэл эрхлээд ийнхүү зовлонд унав? гэдгийг илчлэн бичих эрх надад байхгүй. Тэрээр найзтайгаа нийлж нэгэн үйлдвэр байгуулсан боловч, “Бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн юм. Үүнд хариу болгож нэгэн бизнес санаа бичмээр байна. Хятадын Шеньжень хотод явж байхдаа хоёр сонин хүнтэй уулзаж байхад төрсөн бизнес санаагаа энд бичье. Хятадад хоёр найз инженер тэтгэвэртээ гараад, мэрэгжлийн дагуу электроникийн угсралт хийдэг өрхийн үйлдвэр байгуулцгааж гэнэ ээ. Нэг нь хага баяжаад, нөгөө нь ядуу хоосон хэвээрээ л…

View More

Будилж явсан аялалын тэмдэглэл

  9 months ago     306 Views     Leave your thoughts  

2017 оны 9 сарын 18 өдөр Өглөөний 6 цагт ээлжит бизнес аялалаа “Чингис хаан” онгоцны буудлаас эхэллээ. Миний энэ удаагийн аялалын хөрөнгө оруулагч нь Ганзориг дүү маань байлаа. Бид МИАТ-ийн Бээжин-Улаанбаатарын ирж буцах онгоцны тийзийг урьдчилан захиалсан байсан тул үнэ хямд байдаг. Харин Бээжингээс цааш аялалын зардал болгож 5000 юань төсөвлөсөн байлаа. Онгоц Улаанбаатараас хөөрөөд, 2 цагийн дараа Бээжингийн Терминаль 1 онгоцны буудалд газардаж, улмаар бид Бээжингийн Өмнө вокзалаас Зэжиан мужын Юяао хот руу хурдны галт тэргэндээ амжиж суулаа. Очих газар маань тодорхой байсан болохоор би Бээжингээс Юяао хүртэл галт тэрэгний билетийг урьдчилан захиалчихсан байсан. Шууд гадаад паспортоо үзүүлээд л билетээ…

View More