Tag Archive: Үйлдвэрлэл

Хятад эздийн бизнесийн нууцаас

  8 months ago     729 Views     Хятад эздийн бизнесийн нууцаас-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Саяхан надад нэг залуу Facebook дээр надад хандаж, зовлонгоо тоочлоо. Түүний бизнесийн нууцыг хадгалж, хэн гэдэг хүн, ямар үйлдвэрлэл эрхлээд ийнхүү зовлонд унав? гэдгийг илчлэн бичих эрх надад байхгүй. Тэрээр найзтайгаа нийлж нэгэн үйлдвэр байгуулсан боловч, “Бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн юм. Үүнд хариу болгож нэгэн бизнес санаа бичмээр байна. Хятадын Шеньжень хотод явж байхдаа хоёр сонин хүнтэй уулзаж байхад төрсөн бизнес санаагаа энд бичье. Хятадад хоёр найз инженер тэтгэвэртээ гараад, мэрэгжлийн дагуу электроникийн угсралт хийдэг өрхийн үйлдвэр байгуулцгааж гэнэ ээ. Нэг нь хага баяжаад, нөгөө нь ядуу хоосон хэвээрээ л…

View More

Мах ногооны хялбархан зоорь

  8 months ago     1361 Views     Мах ногооны хялбархан зоорь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Бид шинээр хийх бизнесийн гараагаа эхлэхдээ хэний ч бодож олоогүй шинэлэг санааг олж авах хэрэгтэй. Манайхан бие биенээ их дуурайдаг болохоор бизнест амжилт олохгүй хамтдаа тамын тогоонд унаад байгаа юм. Нэг нь гайгүй юм хийнгүүт нөгөө нь дуурайна. Иймд Хятад тариачид зоорийг хэрхэн хялбар аргаар хийж байгаа бизнес санааг танилцуулъя. 1. Бусдыг дууриахгүйгээр ялгарах боломж байна уу? Манайхан хүнсний ногоогоо тарьж чадаж байгаа боловч өвлийн цагт хадгалах зоорь савнаас эхлээд түмэн бэрхшээлтэй тулгардаг. Гэвч энэ зовлон зөвхөн Монголд байгаа юм биш. Миний 8 жилийн бизнес аялал хийсэн Хятад оронд ч байдаг зүйл. Гэвч хэрхэн тэр бэрхшээлээс гарах вэ? Хятадын өмнөд…

View More

Амтны эрэлд

  9 months ago     479 Views     Leave your thoughts  

Жан Юнлуо Jingya рестораныхаа бүх хоолыг өөрөө бэлтгэдэг байв. Эдүгээ Jingya рестораны сүлжээнд 3000 гаруй хүн ажилладаг болсон боловч тэрээр аанай л шинэ шинэ хоолоо өөрөө бодож зохиодог хэвээрээ. "Их сургууль миний үзэл бодлыг өргөжүүлж өгсөн юм. Бидний дунд сонин сонирхолтой бизнес санаа маш их байдаг. Түүнийг олж харсан бол зоригтойгоор туршин хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж Жан Юнлуо хэлсэн байна. Жан Юндо Zhang Yongrui Залуу Жаныг аав нь гэрийн тавилгын үйлдвэрт мужаан болгох гэж их сургамжилдаг байв. Гэвч Жан аавдаа: "Хүнд байдаг таван мэдрэхүйн нэг бол амт билээ. Хүн бүр энэ мэдрэхүйгээрээ таашаал хүртэхийг хамгаас илүү хүсдэг. Хөгжим сонсох, уран зураг…

View More

Мөнгөний үнэр

  9 months ago     4391 Views     Leave your thoughts  

Үйлдвэр гэхээр дэлгүүрийн лангуун дээр байдаг зүйлийг л үйлдвэрлэдэг гэвэл ташаа ойлголт. Ер нь Хятадын үйлдвэрүүд маш сонин. Хэнд ч хэрэггүй юм шиг зүйл үйлдвэрлээд л байдаг. Ажилчид нь цалингаа аваад, сэтгэл хангалуун амьдраад л байдаг. Үйлдвэрлэгчид нь борлуулалтандаа сэтгэл огт зовохгүйгээр захиалгат бараагаа цаг хугацаанд нь чанартай хийгээд л, нийлүүлээд л... Гэвч тэр хэрэггүй зүйлс гэж хараад байгаа юмнууд маань хамгийн хэрэгтэй түүхий эд байдаг. Энгийн хүний нүдээр харвал, амьдралдаа худалдаж авах нь бүү хэл хэзээ ч харж байгаагүй зүйлийг үйлдвэрлээд байгаа хүн яаж мөнгө олдог юм бол гэж бодмоор. Өмнөх бизнес санаан дээр амттаны тухай бичсэн бол энд…

View More