Tag Archive: Тэрбумтан

Борц Хятадын брэнд болсон нь

  8 months ago     1097 Views     Борц Хятадын брэнд болсон нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

1990 онд бизнесийн гараагаа 200 юанаар эхэлж байсан, Чу И Цай таван жилийн дотор тэмбумтан болсон юм. Түүний үндэслэн байгуулсан “Yurun” компани хатаасан мах, шарж утсан мах, хиам зэрэг махан бүтээгдэхүүнээр Хятад улсын зах зээлд тэргүүлэгч болж чадлаа. Аньхуй мужын дундаж орлоготой айлын хүү Чу И Цай сургуулиа төгсөөд, загас агнуурын компанид ажилд оржээ. 45 хоног далайд аялж, усан онгоцны хонгилд байрлах хөргөгчинд загасны гэдэс арилгаж суух нь түүнд уйтгартай байсан тул ажлаасаа гарчээ. Тухайн үед хотын хүн ам баян чинээлэг болж, махан бүтээгдэхүүн сонирхох болсон байна. Иймд тэрээр “Хямд өртгөөр махыг хэрхэн амттай боловсруулах вэ?” гэсэн арга ухааныг хайж…

View More

Бяцхан төмс

  9 months ago     1485 Views     Бяцхан төмс-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Ямар ч харамч хүн ганцхан зүйлд тун өгөөмөр байдаг бөгөөд түүнийхээ төлөө юугаа ч хайрладаггүй. Тэр бол бор ходоод нь! Үүнийг нь мэдсэн хятад залуу маш мэргэн арга олж, Тэрбумтан болж чадсан тухай энд бичмээр байна. Учир нь манай Монголд нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа дүү нарт минь хэрэг болох гайхамшигтай бизнес санаанууд түүний намтарт их байлаа. Хятадын тэрбумтан, “Бяцхан төмс” хэмээх сүлжээ рестораныг үндэслэгч, Лю Шинь 1965 онд Ляонин мужын Шэньян хотод (Монголоор Мүгдэн хот) төржээ. 1989 онд ажлаасаа халагдан, хувийн бизнесээ эхэлсэн Лю Шинь ногоо, загас, хувцас худалддаг байв. Хоёр жилийн туршид тэрээр ердөө л 7000 юань хуримтлуулж…

View More

Амтны эрэлд

  9 months ago     479 Views     Leave your thoughts  

Жан Юнлуо Jingya рестораныхаа бүх хоолыг өөрөө бэлтгэдэг байв. Эдүгээ Jingya рестораны сүлжээнд 3000 гаруй хүн ажилладаг болсон боловч тэрээр аанай л шинэ шинэ хоолоо өөрөө бодож зохиодог хэвээрээ. "Их сургууль миний үзэл бодлыг өргөжүүлж өгсөн юм. Бидний дунд сонин сонирхолтой бизнес санаа маш их байдаг. Түүнийг олж харсан бол зоригтойгоор туршин хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж Жан Юнлуо хэлсэн байна. Жан Юндо Zhang Yongrui Залуу Жаныг аав нь гэрийн тавилгын үйлдвэрт мужаан болгох гэж их сургамжилдаг байв. Гэвч Жан аавдаа: "Хүнд байдаг таван мэдрэхүйн нэг бол амт билээ. Хүн бүр энэ мэдрэхүйгээрээ таашаал хүртэхийг хамгаас илүү хүсдэг. Хөгжим сонсох, уран зураг…

View More

Бусдаас суралцах гайхамшиг

  9 months ago     324 Views     Leave your thoughts  

30 жилийн өмнө Сюй Жинань спортийн хувцас, гутал үйлдвэрлэх бизнесээ эхэлсэн билээ. Суй Жинань Америкийн NBA-ийн одод Peak брэндийн пүүзийг өмсөж байгаа нь дэлхийн лидер үйлдвэрлэгч гэдгийг нь нотолно. Сюй Жинань "Би бусад бизнесмений алдааг давтаагүй тул миний амжилтанд хүрэх нууц байсан юм" гэж хэлсэн байдаг. Тэрээр "Надад туршлага дутагдах үе их байсан. Тэр үед бизнесийн амжилт гаргасан жишээг судлаад, давуу талуудыг нь өөрийн ажилд хэрэгжүүлдэг байсан. " гэж дурсамжиндаа өгүүлсэн байна. Сюй 1955 онд Фужиан мужид ядуухан амьдралтай айлд төржээ. Хүүгээ их сургуульд сургах зардал түүний аав ээжид байсангүй. Тэдний гэр бүлийг ардаа тэргэнцэртэй 3 дугуйтаар олсон орлого л…

View More

Эмээгийн жор бизнес болсон нь

  9 months ago     4887 Views     Leave your thoughts  

Тао Хуаби гэдэг нэрийг Хятад хүмүүс андахгүй. Тэрээр нэг ч өдөр сургуульд сууж үзээгүй, бичиг үсгийн боловсролгүй нэгэн билээ. Өөрийнхөө нэрийн 3 ханз үсгийг бичнэ гэдэг түүний хувьд их хэцүү даалгавар байсан байна. Гэвч өнөөдөр 1300 хүнийг удирдаж байгаа алдарт эх билээ. Тао Гуйжоу мужын Мэйтань хэмээх тариачин айлд төржээ. Түүнд бичиг үсэг сурах эрх даанч байсангүй. Өглөөнөөс үдэш болтол аав ээжтэйгээ ногооны талбайд хөдөлмөрлөсөөр бага насаа өнгөрөөжээ. 20 насандаа Тао бүсгүй цэргийн хүний эхнэр болон 2 хүүхэд төрүүлэв. Хоёр жилийн дараа ядуу зүдүү гэр бүлийн амьдрал нь сарниж, улам хүнд хэцүү боллоо. Гэвч тэрээр "Амьдрах л болно" хэмээх алдарт…

View More

Ерөнхийлөгчийн костюм

  9 months ago     3576 Views     Leave your thoughts  

2003 онд Хятадын Эрэгтэй хувцасны Fapai брэндийн үндэслэн байгуулагч Пэн Син 1970 онд Зэжиан мужын Веньжөү хотод төржээ. Пэн хүүхэд наснаасаа бизнесмен болно гэж шийдсэн бөгөөд Зэжианы их сургуульд бизнес удирдлагын мэрэгжлээр сурж төгсчээ. Тэрээр 19 настай их сургуулийн оюутан байхдаа Дүнбэй компаниа байгуулсан байна. Өөрийн өсөж төрсөн Зэжиан мужын үйлдвэрийн хувцас худалдан борлуулж, 27 настайдаа өөрийн оёдлын үйлдвэр байгуулах хангалттай хөрөнгө хуримтлуулж чаджээ. Пэн Син төрөлх Веньжөү хотдоо эргэн ирж, брэнд хувцасны үйлдвэр байгуулан, хуримтлуулсан хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг реклам сурталчилгаанд зарцуулж, бизнесийн шинэ гараагаа эхэлсэн байна. Найз нөхөд нь түүний энэ ухаангүй зарлагыг шүүмжилж байсан ч "Би бизнес төлөвлөгөөндөө…

View More

Санах ой үйлдвэрлэгч

  9 months ago     5004 Views     Leave your thoughts  

Америкийн тэрбумтан Джон Ту. Тэр Калифорни мужид амьдардаг боловч бүх дэлхийгээр аялаж, ажлаа амжуулдаг нэгэн ажээ. Учир нь түүний компани дэлхийн 3 тивд үйлдвэрлэл явуулж, 4 тивд худалдааны салбаруудаа ажиллуулж байна. Зураг дээр: Kingston Technology Corporation-ыг үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч John Tu (зүүн талд) ба үндэслэн байгуулагч David Sun нар (баруун талд). АНУ-ын иргэн Джон Ту нь Тайваны тариачны гаралтай (Зарим нэг баримт бичигт Шанхай гаралтай гэдэг) бөгөөд өөрийн Хятад угсаагаа үл мартах хүн ажээ. 1942 онд төрсөн Джон хүү 5 настайдаа эцэг эхийн хамт Герман руу цагаачилжээ. 1970 онд Technische Hochschule буюу Германы Дармштатын их сургууль төгсөөд, 2 жилийн дараа…

View More

Дэлхийн шилдэг мөрч

  9 months ago     5003 Views     Leave your thoughts  

Робин Ли (Хятадаар: Lǐ Yànhóng 李彦宏; 1968 – 11 – 17 нд төрсөн) бол Хятадын хамгийн хүчирхэг хайлтын систем болох www.baidu.com ыг үндэслэн байгуулагч юм. Тэрээр 9.2 тэрбум Америк доллорын хөрөнгөтэйгээр 2011 оны Хятадын хамгийн баян хүнд хэмээгдэн АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас үнэлжээ. Ли Бээжингийн Их сургууль, Нью Йорк хотын их сургууль болон АНУ-ын Buffalo хотын их сургуулиудыг Мэдээллийн менежмент мэрэгжлээр суралцан төсчээ. 2000 онд тэрээр Eric Xu () тай хамтран Baidu хайлтын сайтыг нээж, 2004 оны 1 сард Baidu-гийн CEO болсон байна. Залуу нас Хятадын Шаньши мужид бага насаа өнгөрөөсөн Лигийн аав ээж нь үйлдвэрийн ажилчин байв. Айлын 5…

View More

Гэр бүлийн бизнес

  9 months ago     3475 Views     Leave your thoughts  

Ах дүүсээ тэжээх гэж амиа золин амьдардаг өгөөмөр чоно шиг хүмүүс бидний дунд их байдаг. Тэр хичнээн том ан агнасан ч олзонд дуртай ах дүүс нь ирээд, ханаж цадахгүй хуваагаад идчихнэ. Гэвч “Эдгээр өлөн чоныг зөв удирдвал, том анг хялбархан агнаж чаддаг!” чоны хуулийг амьдралаараа нотолсон тэрбумтан Лю Юншиний түүхийг толилуулъя. “Би ах дүү олуулаа байсан тул баян тансаг амьдралтай болсон” гэж Лю Юншин ярьдаг.  Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, тийм л ирээдүй түүнийг тосдог. Тэрээр гэр бүлийнхээ хамтарсан бизнесийг толгойлон, бүгдийг нь хөрөнгийн эзэн болгож чадсан юм.  Лю Юншин “Хэн хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээрээ хувь хүртэнэ” гэсэн шудрага…

View More

Гурилтай шөлний тэрбумтан

  9 months ago     2285 Views     Leave your thoughts  

Монголчууд “Шөлөөр цадаж, төлөөр баяжина” гэж ярьдаг нь оргүй хоосон үг биш л дээ. Шөл бол хамгийн их өл залгадаг хоол юм. Зөвхөн шөлөөр баяжсан хүмүүсийн намтар их байдаг. Америкт бизнесийн гараагаа эхэлсэн Ли хэмээгч Хятад эр тэдгээр азтаны нэг. Тэрээр “Гурилтай хоол”-оор тэрбумтан болсон билээ. “Гурилтай шөл” гэдэг идэхэд тун өег бөгөөд өөрийн өртөг хямд хоолнуудын нэг. Хүний сурсан ажил гэдэг насан туршид нь хэрэг болдог. Түүний Америкт байсан он жилүүдээс аз тохиосон ганцхан сарынх нь амьдралынх нь түүхийг энд өгүүлье. Мистер Ли (李先生 1932-2008) хэмээх Хятад эр анх Америкт Калифорны үхрийн махтай гурилтай шөлний хаан гэдэг брэндийн үндэслэгч…

View More

Зээл бүрдүүлэх бизнес

  9 months ago     5084 Views     Leave your thoughts  

Кун Цзяньмин бол Хятадын хамгийн залуу тэрбумтангуудын нэг юм. 40 насандаа 2,3 миллиард доллорын хөрөнгөтэй тэрээр Хятадын тэрбумтангуудын 33 дугаарт бичигдсэн байна. Кун Цзяньмин 1967 онд Гуандун мужид төрсөн бөгөөд 1989 онд Жинаний их сургууль төгсчээ. Хятадын Үйлдвэр Худалдааны банкны (ICBC) зээлийн хэлтэст программист мэрэгжлээр ажиллаж байсан бөгөөд маш азтай тохиолдлоор тэрбумтан болох замаа эхэлсэн юм. Таван жил Кун банкинд ажиллажээ. 1994 онд өөрийнх нь хэлсэнээр "чөлөөт сэлэлт" хийх гараагаа эхэлсэн байна. Нэг жилийн дараа өөрийн KWG Property Holding барилгын компаниа бүртгүүлж, Гуандун мужид орон сууцны байшин барих жижиг газрын зөвшөөрөл авчээ. ICBC банкинд барилга барих зээл хүсэв. Дараагийн жилүүдэд…

View More

Миний бизнесийн нууц

  9 months ago     9982 Views     Leave your thoughts  

Аз жаргалын эрэлд мордсон минь Би 2005-оны 1 сард хоёр нялх хүүхэдтэй эхнэрээ дагуулаад, Хятад улсад амьдрахаар зориг гарган очсон билээ. Амьдралын алдаа онооны дээсэн дээр хальтарч унасан Монгол эр яагаад Хятад улсыг зорих болов? “Монголд бизнес хийх таатай орчин байхгүй байна” хэмээн үзээд боломжын бизнесийн эрэлд гарсан маань энэ. Налайх дүүргийн англи хэл компьютерийн “Гүнбилэгт” сургалтын төвийн эзэн гэгдэж явсан миний бие гаднаас нь харахад баян хүн шиг л төрхтэй байсан байх. Гэвч энэ хиймэл багийг хэдий болтол өмсөж, өөрийгөө хуурах вэ дээ гэж боддог байлаа. Хятадад очоод гурван жил амьдрахдаа янз бүрийн ажил хийж явлаа. Ихэвчлэн оюуныхаа хүчийг…

View More