Tag Archive: Сургамж

Мөнгө босгох амин холбоо

  7 months ago     776 Views     Мөнгө босгох амин холбоо-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Өнөөдөр над дээр зөвлөгөө авахаар нэг ФБ-ийн найз дүү маань ирлээ. Тэрээр: - Томхон төсөл бичээд дорвитойхон зээл аваад хөдөлмөөр байна гэв. Би хариуд нь: - Том зээл гэдэг бол өрийн дарамт руу чиглэсэн МУХАР ГУДАМЖ! Зээл авахгүйгээр хийж болох зөндөө шинэлэг бизнес байна. Би чамд хэлж өгье гэлээ. Тэгээд: Өртэй байсан ч санаагаар бүү уна! Эрүүл ухаанаар сэтгэх чадвар байх л юм бол шинэ бизнесийг их мөнгөөр бус, ухаанаараа босгож чадна гээд хамгийн энгийнээс нь эхлэсэн зөвлөгөөгөө өглөө. Тухайлбал: Монголчууд бид Хятадаас ганзага хийгээд олон жил боллоо. Гэтэл “Хятад Монгол хоёр үйлдвэрлэгчийн барааны алийг нь худалдах сонирхол танд илүү…

View More

Мөнгийг ухаанаар босгодог

  9 months ago     971 Views     Мөнгийг ухаанаар босгодог-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Шинээр эхлүүлж байгаа бизнес маань бүтэлгүйтэх явдал надад их тохиолдож байлаа. Их л амархан юм шиг санагдаад, банкнаас зээл авч хөдлөх гэсэн оролдлогууд маань бүгд талаар болсон. Тухайн үед, Надад шинэ бизнес санаагаа бодитойгоор төсөөлөх чадвар л дутагдаж байсан юм. Ихэнхи нь зах зээлийн судалгаа муу хийснээс болж бүтэлгүйтэж байсан. Гэвч тухайн үед энэ судалгааг хэрхэн хийх талаархи мэдлэг надад байхгүй байсан. Гэвч би нэг их харамсдаггүй. Өөрийн чадвар хүрэхгүй зүйл рүү том санаж явсан бүтэлгүй эр эрэг рүү нурж унаа л биз. Гэтэл мэдээжийн юман дээр, зах зээл нь байсаар байтал бүдрэх тохиолдол бас байлаа. Тэр үед хэт яарч,…

View More

Бизнес эмгэнэл

  9 months ago     554 Views     Бизнес эмгэнэл-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Нас маань 60 шүргэж байна. Намайг ажилд авах байгууллага гэж нэг ч байхгүй. Тиймээс ч би ажил хайдаггүй. Харин өөрөө өөртөө ажлын байр бий болгосон. Ер нь 40-60 хүртэл насныханыг ажилд авах дургүй захиралуудыг гайхаад байх юм. Энэ насныханд олон давуу тал байдаг. Тухайлбал: 1. Үр хүүхдүүд нь том болчихсон болохоор татлаа түтлээ багатай. 2. Амьдралд элдэгдсэн болохоороо ямар нэгэн ажлыг сэтгэлээсээ ухаалаг, нямбай хийдэг. 3. Өөрийн эзэмшсэн мэрэгжилдээ ямар ч инженер эрдэмтэдийг дагуулахгүйгээр туршлага хуримтлуулсан. 4. Хүний үг сайн даадаг бөгөөд үнэн үг хэлэх дуртай. 5. Хэрэглээ багатай, шоудах дургүй, ажил таслах нь ховор 6. Цалинг гайгүй өгвөл бурханы…

View More

Өвгөн бизнесмений өчил

  9 months ago     464 Views     Өвгөн бизнесмений өчил-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би хэзээ ч өөрийгөө хөгширч байна гэж голж байсангүй. Харин хөгширч байна даа гэж боддог байлаа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Би 58 насыг зооглож байна. Гэвч залуудаа хийж амжаагүй бүхнээ сүүлийн 5 жилд хийж чадсан. “Аз жаргал намайг тойроод байна уу” даа гэмээр туулж өнгөрүүлсэн залуу нас маань намайг Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гэж бэлтгэж байсныг хожим ухаарсан юм. Орос Англи Хятад хэл сурч, компьютерийн мэдлэгээ хөгжүүлж, хятад хэлнээс орчуулга хийж, өмнөд хөршөөр 8 жил бизнес аялал хийж явсан маань энэ эрх чөлөөнд хүрэх визийг олголоо. Би www.terbumtan.com сайтаа бүтээж, үйлдвэрлэгч Монголчууддаа хүргэх баялаг мэдээллийн санг бүрдүүлж чадсан. Хүн өөрийнхөө хүсэл сонирхолд…

View More

Цуйван хэмээх том санаа

  9 months ago     623 Views     Цуйван хэмээх том санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хотын бид 6 цагт ажил тараад түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа хардаг. Гэрт ирээд хоол хийж иднэ гэхээр цаг даанч орой болчихсон байдаг. Дэлгүүрээс түргэн хугацаанд халуун хоол бэлтгээд идчихээр юм гэвэл бууз баншнаас өөр юм харагдахгүй юм. Манай нийгмийн дундаж давхрагын бид нар дандаа зоогийн газраар хооллоод байх бинчин хүрэхгүй. Тэгвэл яах вэ? Аливаа Бизнес санаа хүнд дутагдаж байгаа зүйл дээрээс ургаж гардаг. Энэ тухай бизнес санааг дүү нартаа дуулгамаар байна. Хоёрхон минутанд болдог цуйван Би Хятадын Шанхай хотод аялаж явахдаа гайхамшигтай амттай гудамжны цуйван идсэнээ мартдаггүй юм. Нутаг нутгийн хоолны онцлог гэдэг гайхамшигтай. Энэ цуйванг Тайвань…

View More

Тавин насанд эхэлсэн бизнес дурсамж

  9 months ago     509 Views     Тавин насанд эхэлсэн бизнес дурсамж-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би залуудаа хамгийн БҮТЭЛГҮЙ ЭР байсан. Гэвч шургуу хөдөлмөр надад амьдрах урам хайрласаан. Дандаа бүтэхгүй зүйл сэтгэж явах юм гэсэн дотно хүмүүсийнхээ зэмлэлийг сонсохгүй, үл бүтэх ажлын төлөө алтан цагаа гарздаж байсан маань ҮНЭН. Өнөөдөр би алдсан алдаагаа эргэн дурсаж, залуу дүү нартаа САНУУЛГА болгон танилцуулж байна. Миний алдаанууд гэвэл: - Эхэлсэн ажил маань бүтэл муутай болмогц тэр дор нь орхиод, бусдын үгийг даган өөр юм хийж эхэлдэг байлаа. Энэ бол олонхид байдаг НИЙТЛЭГ АЛДАА. - Хэн нэгэн амжилттай яваа хүний бизнесийг сохроор хуулбарлан дуурайдаг байлаа. Энэ бол ухаан муутай хүний ХУЛГАЙН БИЗНЕС - Мөнгөөр дутмаг амьдралаа өөд татах гэж…

View More

Хятад Монгол хүмүүсийн ялгаа

  9 months ago     413 Views     Хятад Монгол хүмүүсийн ялгаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад оронд 8 жил аялахдаа Хятад Монгол хоёр ард түмэн юугаараа их ялгаатай вэ? гэдгийг ухаарах гэж их шаналдаг байлаа. Миний мунхаг ухаанаар бол хамгийн их ялгаатай ард түмэн мэт санагддаг. Ингээд л ялгааг нь тайлах гэж бодож явтал: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай: - Хятад хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАДАД МӨНГӨ ХАЙРЛА гэх юм. Насаараа бурханаас авлагатай юм шиг, - Монгол хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАМАЙГ ӨРШӨӨ гэх юм. Насаараа бурханд өртэй юм шиг гэж хэлжээ. Явсан тэнэг хочит Тайван ах нь их найрагчийн 4 мөртийг үргэжлүүлэн: - Хятад хүн мэндлэхдээ ХООЛОО ИДСЭН ҮҮ? гэх юм. Насаараа…

View More

Хятад эздийн бизнесийн нууцаас

  9 months ago     762 Views     Хятад эздийн бизнесийн нууцаас-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Саяхан надад нэг залуу Facebook дээр надад хандаж, зовлонгоо тоочлоо. Түүний бизнесийн нууцыг хадгалж, хэн гэдэг хүн, ямар үйлдвэрлэл эрхлээд ийнхүү зовлонд унав? гэдгийг илчлэн бичих эрх надад байхгүй. Тэрээр найзтайгаа нийлж нэгэн үйлдвэр байгуулсан боловч, “Бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн юм. Үүнд хариу болгож нэгэн бизнес санаа бичмээр байна. Хятадын Шеньжень хотод явж байхдаа хоёр сонин хүнтэй уулзаж байхад төрсөн бизнес санаагаа энд бичье. Хятадад хоёр найз инженер тэтгэвэртээ гараад, мэрэгжлийн дагуу электроникийн угсралт хийдэг өрхийн үйлдвэр байгуулцгааж гэнэ ээ. Нэг нь хага баяжаад, нөгөө нь ядуу хоосон хэвээрээ л…

View More

Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь

  9 months ago     322 Views     Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад өдөр бүр хэдэн мянган компани шинээр нээгдэж, бас хэдэн мянган компани дампуурдаг. Гэвч хөгжиж байгаа нь цөөхөн, дампуурч байгаа нь олон. Энэ бол зах зээлийн хатуу хууль. Дампуурлын ирмэгт тулчихаад, эргэн хөгжлийн замдаа орсон компаниуд ч их байдаг. Энд би хар хэрүүлийн улмаас дампуурах шахаад, эргэн боссон үйлдвэрийн тухай бичмээр байна. Их сургуулийн оюутан хоёр найз 3 жил энергийн ундааны технологийн судалгааг хийж, ирээдүйд хүчирхэг брэнд гаргана гэж мөрөөддөг байжээ. Тэд оюутан байхдаа шинэ үйлдвэр байгуулж, брэнд бүтээгдэхүүнээ бий болгох төсөл, төлөвлөгөө, техник технологийнхоо судалгаа хийж дуусгасан байна. Сургуулиа амжилттай төгссөн залуус үйлдвэр байгуулах ажилдаа шамдан оржээ. Нэг…

View More

Би Доной баян биш

  9 months ago     292 Views     Би Доной баян биш-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад олон жил аялал хийж, танил тал ихтэй болсон болохоор залуус маань надад хандаж дараах асуудлыг их тавьдаг. “Би нэг шинэ бизнес эрхлэх гэсэн юм. Гэтэл хөрөнгө мөнгө дутагдаад байна. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгөгүй болохоор зээл олдохгүй байна. Хөрөнгө оруулагч олж өгөөч!” гэдэг. Энэ асуудалд би маш эмзэг ханддаг. Юм хийж бүтээе гэсэн сэтгэлийг нь бодоод тусламаар байвч огт тусладаггүй. Яагаад? 1. Банкны зээлийн хүү хэдий өндөр ч гэлээ сар бүр зээлсэн мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг хүү болгож авдаг. Харин хөрөнгө оруулагчид сар бүр олсон ашгийг нь хувааж авахыг эрмэлздэг. Ингэж бодохоор хэн нь илүү өндөр хүү авч…

View More

Будилж явсан аялалын тэмдэглэл

  9 months ago     306 Views     Leave your thoughts  

2017 оны 9 сарын 18 өдөр Өглөөний 6 цагт ээлжит бизнес аялалаа “Чингис хаан” онгоцны буудлаас эхэллээ. Миний энэ удаагийн аялалын хөрөнгө оруулагч нь Ганзориг дүү маань байлаа. Бид МИАТ-ийн Бээжин-Улаанбаатарын ирж буцах онгоцны тийзийг урьдчилан захиалсан байсан тул үнэ хямд байдаг. Харин Бээжингээс цааш аялалын зардал болгож 5000 юань төсөвлөсөн байлаа. Онгоц Улаанбаатараас хөөрөөд, 2 цагийн дараа Бээжингийн Терминаль 1 онгоцны буудалд газардаж, улмаар бид Бээжингийн Өмнө вокзалаас Зэжиан мужын Юяао хот руу хурдны галт тэргэндээ амжиж суулаа. Очих газар маань тодорхой байсан болохоор би Бээжингээс Юяао хүртэл галт тэрэгний билетийг урьдчилан захиалчихсан байсан. Шууд гадаад паспортоо үзүүлээд л билетээ…

View More

Бизнес санаагаа дэлгэх мөч

  10 months ago     9715 Views     Leave your thoughts  

Монголд хийж болох бизнес их байна. Хүний газар олон жил аялаж яваад эх орондоо ирэхэд над шиг бизенс санааны эрэлчин хүнд маш их сэтгэгдэл төрж байлаа. Аль болгоныг шүүмжлэх вэ? дээ. Хийх юм их байна даа гээд л гаслахаас өөр яах ч билээ. Хүмүүс нь залхуу юм уу, эсвэл шинэ шинэ бизнес санаагаа олохгүй байгаа ч юм уу бүү мэд. Ямар ч байсан бизнес санаагаа дэлгэх мөч надад олгосон MGL радиогийн хөтлөгч Хаш дүүдээ гүн талархсанаа илэрхийлье.

View More

Эмээгийн жор бизнес болсон нь

  10 months ago     4903 Views     Leave your thoughts  

Тао Хуаби гэдэг нэрийг Хятад хүмүүс андахгүй. Тэрээр нэг ч өдөр сургуульд сууж үзээгүй, бичиг үсгийн боловсролгүй нэгэн билээ. Өөрийнхөө нэрийн 3 ханз үсгийг бичнэ гэдэг түүний хувьд их хэцүү даалгавар байсан байна. Гэвч өнөөдөр 1300 хүнийг удирдаж байгаа алдарт эх билээ. Тао Гуйжоу мужын Мэйтань хэмээх тариачин айлд төржээ. Түүнд бичиг үсэг сурах эрх даанч байсангүй. Өглөөнөөс үдэш болтол аав ээжтэйгээ ногооны талбайд хөдөлмөрлөсөөр бага насаа өнгөрөөжээ. 20 насандаа Тао бүсгүй цэргийн хүний эхнэр болон 2 хүүхэд төрүүлэв. Хоёр жилийн дараа ядуу зүдүү гэр бүлийн амьдрал нь сарниж, улам хүнд хэцүү боллоо. Гэвч тэрээр "Амьдрах л болно" хэмээх алдарт…

View More

Ерөнхийлөгчийн костюм

  10 months ago     3587 Views     Leave your thoughts  

2003 онд Хятадын Эрэгтэй хувцасны Fapai брэндийн үндэслэн байгуулагч Пэн Син 1970 онд Зэжиан мужын Веньжөү хотод төржээ. Пэн хүүхэд наснаасаа бизнесмен болно гэж шийдсэн бөгөөд Зэжианы их сургуульд бизнес удирдлагын мэрэгжлээр сурж төгсчээ. Тэрээр 19 настай их сургуулийн оюутан байхдаа Дүнбэй компаниа байгуулсан байна. Өөрийн өсөж төрсөн Зэжиан мужын үйлдвэрийн хувцас худалдан борлуулж, 27 настайдаа өөрийн оёдлын үйлдвэр байгуулах хангалттай хөрөнгө хуримтлуулж чаджээ. Пэн Син төрөлх Веньжөү хотдоо эргэн ирж, брэнд хувцасны үйлдвэр байгуулан, хуримтлуулсан хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг реклам сурталчилгаанд зарцуулж, бизнесийн шинэ гараагаа эхэлсэн байна. Найз нөхөд нь түүний энэ ухаангүй зарлагыг шүүмжилж байсан ч "Би бизнес төлөвлөгөөндөө…

View More

Дэлхийн шилдэг мөрч

  10 months ago     5022 Views     Leave your thoughts  

Робин Ли (Хятадаар: Lǐ Yànhóng 李彦宏; 1968 – 11 – 17 нд төрсөн) бол Хятадын хамгийн хүчирхэг хайлтын систем болох www.baidu.com ыг үндэслэн байгуулагч юм. Тэрээр 9.2 тэрбум Америк доллорын хөрөнгөтэйгээр 2011 оны Хятадын хамгийн баян хүнд хэмээгдэн АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас үнэлжээ. Ли Бээжингийн Их сургууль, Нью Йорк хотын их сургууль болон АНУ-ын Buffalo хотын их сургуулиудыг Мэдээллийн менежмент мэрэгжлээр суралцан төсчээ. 2000 онд тэрээр Eric Xu () тай хамтран Baidu хайлтын сайтыг нээж, 2004 оны 1 сард Baidu-гийн CEO болсон байна. Залуу нас Хятадын Шаньши мужид бага насаа өнгөрөөсөн Лигийн аав ээж нь үйлдвэрийн ажилчин байв. Айлын 5…

View More

Гэр бүлийн бизнес

  10 months ago     3506 Views     Leave your thoughts  

Ах дүүсээ тэжээх гэж амиа золин амьдардаг өгөөмөр чоно шиг хүмүүс бидний дунд их байдаг. Тэр хичнээн том ан агнасан ч олзонд дуртай ах дүүс нь ирээд, ханаж цадахгүй хуваагаад идчихнэ. Гэвч “Эдгээр өлөн чоныг зөв удирдвал, том анг хялбархан агнаж чаддаг!” чоны хуулийг амьдралаараа нотолсон тэрбумтан Лю Юншиний түүхийг толилуулъя. “Би ах дүү олуулаа байсан тул баян тансаг амьдралтай болсон” гэж Лю Юншин ярьдаг.  Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, тийм л ирээдүй түүнийг тосдог. Тэрээр гэр бүлийнхээ хамтарсан бизнесийг толгойлон, бүгдийг нь хөрөнгийн эзэн болгож чадсан юм.  Лю Юншин “Хэн хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээрээ хувь хүртэнэ” гэсэн шудрага…

View More

Бизнес санааны эрэлчин

  10 months ago     1098 Views     Leave your thoughts  

Хүүхэд эхээсээ төрөх ёстой өдрөө л төрдөг. Харин бизнес санаа хэзээ ч төрж магадгүй. Нэгэн сайхан нартай өдөр бизнес санаа толгойд орж ирнэ гэж бүү хүлээ. Энэ бичсэн нийтлэлүүдийг уншиж суух мөчид ч Мөнгө босгох мэргэн арга төрж магадгүй. Хүмүүс янз бүрийн аргаар мөнгө олж, амьдралаа залгуулдаг. Тэдгээр Мөнгө олох аргуудыг нь бизнес санаа зааж өгдөг. Хүн бүр өөр өөрийн нөөц боломжтой. Боломж хэмээгч тэр хөрсөн дээр  нь бизнес санаа ургадаг. Шим тэжээлтэй хөрсөнд цэцэглэн хөгжиж, үржил шим дутвал бол хатаж гандана.

View More

Таван цулын хоол амтлагч

  10 months ago     3676 Views     Leave your thoughts  

https://www.youtube.com/watch?v=cYqYidPXr6c&t=1s Та бүхэнд малын гэдэс дотроор хэрхэн хоол амтлагч буюу хуурай шөл хийх шинэ технологийн тухай бизнес санаа хүргэе. Дулааны аргаар хатааж боловсруулсан гэдэс дотор нь амтлаг сайхан шөл болох бөгөөд бусад хатаасан ногоотой хольж, бэлэн хоол үйлдвэрлэж болно. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг миний www.terbumtan.com сайт руу зочилж танилцаж болно. Хөдөө орон нутагт хамгийн их хэмжээгээр хаягдаж байгаа зүйл бол малын гэдэс дотор билээ. Энэхүү үнэт зүйлс манай өмнөд хөршид бол махнаас илүү үнэд хүрдэг бүтээгдэхүүн юм. Түүнийг хатааж боловсруулах юм бол Хятадад гаргахаас гадна Япон улсад муур нохойны тэжээл болгон худалдах боломж их байдаг. Тэгвэл энэхүү хаягдал болоод байгаа…

View More