Tag Archive: Ном

Мөнгийг ухаанаар босгодог

  8 months ago     923 Views     Мөнгийг ухаанаар босгодог-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Шинээр эхлүүлж байгаа бизнес маань бүтэлгүйтэх явдал надад их тохиолдож байлаа. Их л амархан юм шиг санагдаад, банкнаас зээл авч хөдлөх гэсэн оролдлогууд маань бүгд талаар болсон. Тухайн үед, Надад шинэ бизнес санаагаа бодитойгоор төсөөлөх чадвар л дутагдаж байсан юм. Ихэнхи нь зах зээлийн судалгаа муу хийснээс болж бүтэлгүйтэж байсан. Гэвч тухайн үед энэ судалгааг хэрхэн хийх талаархи мэдлэг надад байхгүй байсан. Гэвч би нэг их харамсдаггүй. Өөрийн чадвар хүрэхгүй зүйл рүү том санаж явсан бүтэлгүй эр эрэг рүү нурж унаа л биз. Гэтэл мэдээжийн юман дээр, зах зээл нь байсаар байтал бүдрэх тохиолдол бас байлаа. Тэр үед хэт яарч,…

View More

Өвгөн бизнесмений өчил

  8 months ago     413 Views     Өвгөн бизнесмений өчил-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би хэзээ ч өөрийгөө хөгширч байна гэж голж байсангүй. Харин хөгширч байна даа гэж боддог байлаа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Би 58 насыг зооглож байна. Гэвч залуудаа хийж амжаагүй бүхнээ сүүлийн 5 жилд хийж чадсан. “Аз жаргал намайг тойроод байна уу” даа гэмээр туулж өнгөрүүлсэн залуу нас маань намайг Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гэж бэлтгэж байсныг хожим ухаарсан юм. Орос Англи Хятад хэл сурч, компьютерийн мэдлэгээ хөгжүүлж, хятад хэлнээс орчуулга хийж, өмнөд хөршөөр 8 жил бизнес аялал хийж явсан маань энэ эрх чөлөөнд хүрэх визийг олголоо. Би www.terbumtan.com сайтаа бүтээж, үйлдвэрлэгч Монголчууддаа хүргэх баялаг мэдээллийн санг бүрдүүлж чадсан. Хүн өөрийнхөө хүсэл сонирхолд…

View More

Хятад эздийн бизнесийн нууцаас

  8 months ago     727 Views     Хятад эздийн бизнесийн нууцаас-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Саяхан надад нэг залуу Facebook дээр надад хандаж, зовлонгоо тоочлоо. Түүний бизнесийн нууцыг хадгалж, хэн гэдэг хүн, ямар үйлдвэрлэл эрхлээд ийнхүү зовлонд унав? гэдгийг илчлэн бичих эрх надад байхгүй. Тэрээр найзтайгаа нийлж нэгэн үйлдвэр байгуулсан боловч, “Бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн юм. Үүнд хариу болгож нэгэн бизнес санаа бичмээр байна. Хятадын Шеньжень хотод явж байхдаа хоёр сонин хүнтэй уулзаж байхад төрсөн бизнес санаагаа энд бичье. Хятадад хоёр найз инженер тэтгэвэртээ гараад, мэрэгжлийн дагуу электроникийн угсралт хийдэг өрхийн үйлдвэр байгуулцгааж гэнэ ээ. Нэг нь хага баяжаад, нөгөө нь ядуу хоосон хэвээрээ л…

View More

Борц Хятадын брэнд болсон нь

  8 months ago     1091 Views     Борц Хятадын брэнд болсон нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

1990 онд бизнесийн гараагаа 200 юанаар эхэлж байсан, Чу И Цай таван жилийн дотор тэмбумтан болсон юм. Түүний үндэслэн байгуулсан “Yurun” компани хатаасан мах, шарж утсан мах, хиам зэрэг махан бүтээгдэхүүнээр Хятад улсын зах зээлд тэргүүлэгч болж чадлаа. Аньхуй мужын дундаж орлоготой айлын хүү Чу И Цай сургуулиа төгсөөд, загас агнуурын компанид ажилд оржээ. 45 хоног далайд аялж, усан онгоцны хонгилд байрлах хөргөгчинд загасны гэдэс арилгаж суух нь түүнд уйтгартай байсан тул ажлаасаа гарчээ. Тухайн үед хотын хүн ам баян чинээлэг болж, махан бүтээгдэхүүн сонирхох болсон байна. Иймд тэрээр “Хямд өртгөөр махыг хэрхэн амттай боловсруулах вэ?” гэсэн арга ухааныг хайж…

View More

Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь

  8 months ago     284 Views     Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад өдөр бүр хэдэн мянган компани шинээр нээгдэж, бас хэдэн мянган компани дампуурдаг. Гэвч хөгжиж байгаа нь цөөхөн, дампуурч байгаа нь олон. Энэ бол зах зээлийн хатуу хууль. Дампуурлын ирмэгт тулчихаад, эргэн хөгжлийн замдаа орсон компаниуд ч их байдаг. Энд би хар хэрүүлийн улмаас дампуурах шахаад, эргэн боссон үйлдвэрийн тухай бичмээр байна. Их сургуулийн оюутан хоёр найз 3 жил энергийн ундааны технологийн судалгааг хийж, ирээдүйд хүчирхэг брэнд гаргана гэж мөрөөддөг байжээ. Тэд оюутан байхдаа шинэ үйлдвэр байгуулж, брэнд бүтээгдэхүүнээ бий болгох төсөл, төлөвлөгөө, техник технологийнхоо судалгаа хийж дуусгасан байна. Сургуулиа амжилттай төгссөн залуус үйлдвэр байгуулах ажилдаа шамдан оржээ. Нэг…

View More

Би Доной баян биш

  8 months ago     256 Views     Би Доной баян биш-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад олон жил аялал хийж, танил тал ихтэй болсон болохоор залуус маань надад хандаж дараах асуудлыг их тавьдаг. “Би нэг шинэ бизнес эрхлэх гэсэн юм. Гэтэл хөрөнгө мөнгө дутагдаад байна. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгөгүй болохоор зээл олдохгүй байна. Хөрөнгө оруулагч олж өгөөч!” гэдэг. Энэ асуудалд би маш эмзэг ханддаг. Юм хийж бүтээе гэсэн сэтгэлийг нь бодоод тусламаар байвч огт тусладаггүй. Яагаад? 1. Банкны зээлийн хүү хэдий өндөр ч гэлээ сар бүр зээлсэн мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг хүү болгож авдаг. Харин хөрөнгө оруулагчид сар бүр олсон ашгийг нь хувааж авахыг эрмэлздэг. Ингэж бодохоор хэн нь илүү өндөр хүү авч…

View More

Хашир эцгийн сургамж

  9 months ago     6018 Views     Leave your thoughts  

87 хүрсэн ч Чэнь Яньхуа өөрийн байгуулсан Nan Fung Textiles Consolidated Limited компанид урьдны адил эрч хүчтэй ажилласаар л байна. Түүнийг хөвөн даавууны үйлдвэрлэлийн ХААН бөгөөд хамгийн нэр хүндэт мэргэжилтэн хэмээн одоог хүртэл үнэлсээр байна. Nan Fung хэмээх хаант гүрнийг хагас зуун жил удирдсан Чэнь Яньхуа гуайн бага насыг ХҮҮХЭД-ХОРИГДОЛ гэж нэрлэж болно. 1923 онд Жэжиан мужид үйлдвэрийн эзний гэрт төржээ. Түүний эцэг хэд хэдэн даавууны үйлдвэртэй байсан нөлөө бүхий баян язгууртан байв. Чэнь хүү бүх чөлөөт цагаа аавынхаа үйлдвэр дээр хар ажил хийж өнгөрөөсөн бөгөөд 18 настайдаа үндсэн ажилчин болж оржээ. Хүүгээ эрхлүүлэхийг аав нь огт зөвшөөрдөггүй байсан тул…

View More

Хайнань арлын Тэрбумтан

  9 months ago     351 Views     Leave your thoughts  

13 авиа компани, 30 жуулчны агент, 50 зочид буудал, 60 худалдааны комплексийг нэгтгэсэн HNA групп (Хайнань Агаарын тээврийн Групп) -ийн үндэслэн байгуулагч, 58 настай Чень Фен агаарын тээврийн компаниас гараагаа эхэлжээ. 1989 онд Тээврийн дээд сургууль төгссөн, намын гишүүн Чэнь Фэн иргэний агаарын тээврийн байгууллагад ирж ажиллаад 10 аад жилийн нүүр үзжээ. Тэрээр байгууллагын "Тэргүүний ажилтан" болж, хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, агаарын тээврийн дээд зэргийн мэргэжилтэн байлаа. Чень Фен 10 сая юанийг орон нутгийн хөрөнгө оруулагчдийн зээлээр босгож, Агаарын тээврийн компани байгуулжээ. Түүний агаарын тээврийн байгууллагад ажилласан туршлага, мэдлэг, намын дэмжлэг нь баталгаа болсон тул хөрөнгө оруулагчид татгалзалгүйгээр хөрөнгө…

View More

Тэрбумтан болох амархан

  9 months ago     421 Views     Leave your thoughts  

Миллиард юань олохоосоо 20 мянган юань олох л хамгийн хэцүү байлаа гэж тэрбумтан Хуан Вэй дурсан ярьдаг. New World International Group барилгын компаний тэргүүн, Хятадын тэрбумтан Хуан Вэй 1959 онд Зэжиан мужид төржээ. Вэнжөүгийн багшийн их сургууль төгсөөд Жуйань хотын дунд сургуульд багшилж байлаа. Энэ мэргэжил түүний хийдэг ажил биш юм байна гэдгийг сургуульд ажилласан анхны өдрөөсөө мэдэрчээ. Хуан бага наснаасаа л баян тансаг амьдралыг мөрөөдөж байсан байна. Иймээс ч улс орон даяар Дэн Сяо Пиний эдийн засгийн шинэчлэл эхэлмэгц Жуйань хотоос Вэньжөү хотод иржээ. Гурван сар ажил хайсны эцэст Хуан жуулчны агентлагт ажилд оров. Бас л болсонгүй. Буурцагны үйлдвэрт…

View More

Мөнхийн сүлжээ

  9 months ago     379 Views     Leave your thoughts  

Хятад улсаар 8 жил бизнес аялал хийж, Монголд хэрэгтэй жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, Хятад хүмүүсийн мөнгө босгох арга ухааныг биширч явлаа. Майкл Делл 19 насандаа Техасын их сургуулиа орхин Dell Computer Corporation-ийг үндэслэн байгуулсан билээ. Билл Гейтс оюутан байхдаа алдарт Microsoft корпорацийг байгуулсан. Ли Сян мөн тэдний нэг жишээ ажээ. Дээд сургуулиа орхиж, эцэг эхийнхээ сургамжыг умартан, өөрийн сонирхолын дагуу чөлөөт цагаа Web сайт бүтээхэд бүрэн зарцуулдаг байсан нь хожмын тэрбумтан болох замыг зассан байна. Бээжин хотоос холгүй, Хэбэй мужын Шижиажуан хотод төрсөн Ли Сян хүү компьютерийн "улаан фен" байлаа. Тэрээр Мэдээллийн технологийн бүх сэтгүүлийг мөнгө хайрлахгүй…

View More