Tag Archive: Нийтийн хоол

Цуйван хэмээх том санаа

  12 months ago     759 Views     Цуйван хэмээх том санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хотын бид 6 цагт ажил тараад түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа хардаг. Гэрт ирээд хоол хийж иднэ гэхээр цаг даанч орой болчихсон байдаг. Дэлгүүрээс түргэн хугацаанд халуун хоол бэлтгээд идчихээр юм гэвэл бууз баншнаас өөр юм харагдахгүй юм. Манай нийгмийн дундаж давхрагын бид нар дандаа зоогийн газраар хооллоод байх бинчин хүрэхгүй. Тэгвэл яах вэ? Аливаа Бизнес санаа хүнд дутагдаж байгаа зүйл дээрээс ургаж гардаг. Энэ тухай бизнес санааг дүү нартаа дуулгамаар байна. Хоёрхон минутанд болдог цуйван Би Хятадын Шанхай хотод аялаж явахдаа гайхамшигтай амттай гудамжны цуйван идсэнээ мартдаггүй юм. Нутаг нутгийн хоолны онцлог гэдэг гайхамшигтай. Энэ цуйванг Тайвань…

View More

Мянгат малчины бизнес санаа

  1 year ago     577 Views     Мянгат малчины бизнес санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Монгол орны маань малын буян дэлгэрч байгаа боловч, бид түүнийгээ бүрэн ашиглаж байгаа бил үү? Бид малынхаа махыг идээд, таван цул, өөх, цус, сэвс, ясыг бүрэн хаягдал болгодог. Үүнд ямарч Монгол хүний сэтгэл эмзэглэж байгаа. Гэвч бидэнд боломж байгааг энэ бизнес санаа танилцуулаад өгнө. Хаягдаад байгаа тэр их баялагыг мөнгө болгох тухай л энд өгүүлж байгаа. Биднийг хүүхэд байхад малаас хаягдах зүйл нэг ч байхгүй гэдэг байлаа. Түүнийг ашиглан 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Эдгээр үйлдвэрийг байгуулахад 80-150 м.кв талбай бүхий цэвэр бохир ус, 380 вольтийн цахилгаан хангамжтай ажлын байр шаардагдана. Шинээр нядалгаанд оруулсан малын махыг өдөрт нь…

View More

Цагаан сараар мөнгө босгох нь

  1 year ago     715 Views     1 Comment  

Цагаан сар болохоор бууз хийнэ гэдэг хамгийн хүнд хэцүү ажил болдог. Өөрийн гараар татсан махтай сайхан бууз хийх гэж хүн бүр л хичээдэг. Гэвч их хэмжээний мах гараар татна гэдэг бол цаг их зарцуулсан хүнд ажил мэт санагддаг. Тэгвэл махыг яг гараар татсан юм шиг хэрчдэг машинтай бол бууз баншны мах татах үйлчилгээг хэдхэн хоногт овоо захиалга авчих байх. Нэг айл хамгийн багадаа гэхэд 10 кг мах татаж бууз баншаа хийдэг. Өндөр настангууд бол бүр их. Энэ машин нэг цагт 250 кг махыг гараар хэрчсэн юм шиг татдаг. 10 кг махыг нь 5000 төгрөгөөр татаад өгнө гэвэл энэхүү хүн залхаасан…

View More

Амьд ус хэмээх шөл

  1 year ago     584 Views     Leave your thoughts  

Хятадад нэг МАЛАТАН гэдэг ясны шөлтэй хоол сүүлийн үед их олны таашаалыг хүртэх боллоо. Чанасан ясыг дахин чанахад цагаан саарал өнгийн шөл гардаг юм байна. Тэр шөлийг АМЬД УС гэж хэлэхэд болно. Хүний биед маш сайн гэнэ ээ. Энэ гуанзны витрин дээр шөлөнд хийх маш олон янзын ногоо, мөөг, мах, гурилын сонголт байх бөгөөд үйлчлүүлэгч дуртай зүйлээ хүссэн хэмжээгээрээ сонгон аваад, урьдчилан бэлтгэсэн шөлөнд хийлгэн, буцалгуулж иднэ. Өөрийн хүслээрээ сонголт хийсэн болохоор хүн бүр таашаал авах нь гарцаагүй. Манай захууд дээр их хэмжээний яс хаягддаг. Түүнийг чанаад шинэхэн ясны шөлтэй хоолны иймэрхүү гуанз нээвэл бас овоо олон хүн эрүүл мэндэд…

View More

Бяцхан төмс

  1 year ago     1589 Views     Бяцхан төмс-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Ямар ч харамч хүн ганцхан зүйлд тун өгөөмөр байдаг бөгөөд түүнийхээ төлөө юугаа ч хайрладаггүй. Тэр бол бор ходоод нь! Үүнийг нь мэдсэн хятад залуу маш мэргэн арга олж, Тэрбумтан болж чадсан тухай энд бичмээр байна. Учир нь манай Монголд нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа дүү нарт минь хэрэг болох гайхамшигтай бизнес санаанууд түүний намтарт их байлаа. Хятадын тэрбумтан, “Бяцхан төмс” хэмээх сүлжээ рестораныг үндэслэгч, Лю Шинь 1965 онд Ляонин мужын Шэньян хотод (Монголоор Мүгдэн хот) төржээ. 1989 онд ажлаасаа халагдан, хувийн бизнесээ эхэлсэн Лю Шинь ногоо, загас, хувцас худалддаг байв. Хоёр жилийн туршид тэрээр ердөө л 7000 юань хуримтлуулж…

View More