Tag Archive: Мөрөөдөл

Хятад эздийн бизнесийн нууцаас

  9 months ago     761 Views     Хятад эздийн бизнесийн нууцаас-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Саяхан надад нэг залуу Facebook дээр надад хандаж, зовлонгоо тоочлоо. Түүний бизнесийн нууцыг хадгалж, хэн гэдэг хүн, ямар үйлдвэрлэл эрхлээд ийнхүү зовлонд унав? гэдгийг илчлэн бичих эрх надад байхгүй. Тэрээр найзтайгаа нийлж нэгэн үйлдвэр байгуулсан боловч, “Бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн юм. Үүнд хариу болгож нэгэн бизнес санаа бичмээр байна. Хятадын Шеньжень хотод явж байхдаа хоёр сонин хүнтэй уулзаж байхад төрсөн бизнес санаагаа энд бичье. Хятадад хоёр найз инженер тэтгэвэртээ гараад, мэрэгжлийн дагуу электроникийн угсралт хийдэг өрхийн үйлдвэр байгуулцгааж гэнэ ээ. Нэг нь хага баяжаад, нөгөө нь ядуу хоосон хэвээрээ л…

View More

Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь

  9 months ago     321 Views     Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад өдөр бүр хэдэн мянган компани шинээр нээгдэж, бас хэдэн мянган компани дампуурдаг. Гэвч хөгжиж байгаа нь цөөхөн, дампуурч байгаа нь олон. Энэ бол зах зээлийн хатуу хууль. Дампуурлын ирмэгт тулчихаад, эргэн хөгжлийн замдаа орсон компаниуд ч их байдаг. Энд би хар хэрүүлийн улмаас дампуурах шахаад, эргэн боссон үйлдвэрийн тухай бичмээр байна. Их сургуулийн оюутан хоёр найз 3 жил энергийн ундааны технологийн судалгааг хийж, ирээдүйд хүчирхэг брэнд гаргана гэж мөрөөддөг байжээ. Тэд оюутан байхдаа шинэ үйлдвэр байгуулж, брэнд бүтээгдэхүүнээ бий болгох төсөл, төлөвлөгөө, техник технологийнхоо судалгаа хийж дуусгасан байна. Сургуулиа амжилттай төгссөн залуус үйлдвэр байгуулах ажилдаа шамдан оржээ. Нэг…

View More

Будилж явсан аялалын тэмдэглэл

  9 months ago     306 Views     Leave your thoughts  

2017 оны 9 сарын 18 өдөр Өглөөний 6 цагт ээлжит бизнес аялалаа “Чингис хаан” онгоцны буудлаас эхэллээ. Миний энэ удаагийн аялалын хөрөнгө оруулагч нь Ганзориг дүү маань байлаа. Бид МИАТ-ийн Бээжин-Улаанбаатарын ирж буцах онгоцны тийзийг урьдчилан захиалсан байсан тул үнэ хямд байдаг. Харин Бээжингээс цааш аялалын зардал болгож 5000 юань төсөвлөсөн байлаа. Онгоц Улаанбаатараас хөөрөөд, 2 цагийн дараа Бээжингийн Терминаль 1 онгоцны буудалд газардаж, улмаар бид Бээжингийн Өмнө вокзалаас Зэжиан мужын Юяао хот руу хурдны галт тэргэндээ амжиж суулаа. Очих газар маань тодорхой байсан болохоор би Бээжингээс Юяао хүртэл галт тэрэгний билетийг урьдчилан захиалчихсан байсан. Шууд гадаад паспортоо үзүүлээд л билетээ…

View More

Бизнес санаагаа дэлгэх мөч

  10 months ago     9715 Views     Leave your thoughts  

Монголд хийж болох бизнес их байна. Хүний газар олон жил аялаж яваад эх орондоо ирэхэд над шиг бизенс санааны эрэлчин хүнд маш их сэтгэгдэл төрж байлаа. Аль болгоныг шүүмжлэх вэ? дээ. Хийх юм их байна даа гээд л гаслахаас өөр яах ч билээ. Хүмүүс нь залхуу юм уу, эсвэл шинэ шинэ бизнес санаагаа олохгүй байгаа ч юм уу бүү мэд. Ямар ч байсан бизнес санаагаа дэлгэх мөч надад олгосон MGL радиогийн хөтлөгч Хаш дүүдээ гүн талархсанаа илэрхийлье.

View More

Эмээгийн жор бизнес болсон нь

  10 months ago     4902 Views     Leave your thoughts  

Тао Хуаби гэдэг нэрийг Хятад хүмүүс андахгүй. Тэрээр нэг ч өдөр сургуульд сууж үзээгүй, бичиг үсгийн боловсролгүй нэгэн билээ. Өөрийнхөө нэрийн 3 ханз үсгийг бичнэ гэдэг түүний хувьд их хэцүү даалгавар байсан байна. Гэвч өнөөдөр 1300 хүнийг удирдаж байгаа алдарт эх билээ. Тао Гуйжоу мужын Мэйтань хэмээх тариачин айлд төржээ. Түүнд бичиг үсэг сурах эрх даанч байсангүй. Өглөөнөөс үдэш болтол аав ээжтэйгээ ногооны талбайд хөдөлмөрлөсөөр бага насаа өнгөрөөжээ. 20 насандаа Тао бүсгүй цэргийн хүний эхнэр болон 2 хүүхэд төрүүлэв. Хоёр жилийн дараа ядуу зүдүү гэр бүлийн амьдрал нь сарниж, улам хүнд хэцүү боллоо. Гэвч тэрээр "Амьдрах л болно" хэмээх алдарт…

View More

Гэр бүлийн бизнес

  10 months ago     3506 Views     Leave your thoughts  

Ах дүүсээ тэжээх гэж амиа золин амьдардаг өгөөмөр чоно шиг хүмүүс бидний дунд их байдаг. Тэр хичнээн том ан агнасан ч олзонд дуртай ах дүүс нь ирээд, ханаж цадахгүй хуваагаад идчихнэ. Гэвч “Эдгээр өлөн чоныг зөв удирдвал, том анг хялбархан агнаж чаддаг!” чоны хуулийг амьдралаараа нотолсон тэрбумтан Лю Юншиний түүхийг толилуулъя. “Би ах дүү олуулаа байсан тул баян тансаг амьдралтай болсон” гэж Лю Юншин ярьдаг.  Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, тийм л ирээдүй түүнийг тосдог. Тэрээр гэр бүлийнхээ хамтарсан бизнесийг толгойлон, бүгдийг нь хөрөнгийн эзэн болгож чадсан юм.  Лю Юншин “Хэн хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээрээ хувь хүртэнэ” гэсэн шудрага…

View More

Бизнес санааны эрэлчин

  10 months ago     1097 Views     Leave your thoughts  

Хүүхэд эхээсээ төрөх ёстой өдрөө л төрдөг. Харин бизнес санаа хэзээ ч төрж магадгүй. Нэгэн сайхан нартай өдөр бизнес санаа толгойд орж ирнэ гэж бүү хүлээ. Энэ бичсэн нийтлэлүүдийг уншиж суух мөчид ч Мөнгө босгох мэргэн арга төрж магадгүй. Хүмүүс янз бүрийн аргаар мөнгө олж, амьдралаа залгуулдаг. Тэдгээр Мөнгө олох аргуудыг нь бизнес санаа зааж өгдөг. Хүн бүр өөр өөрийн нөөц боломжтой. Боломж хэмээгч тэр хөрсөн дээр  нь бизнес санаа ургадаг. Шим тэжээлтэй хөрсөнд цэцэглэн хөгжиж, үржил шим дутвал бол хатаж гандана.

View More

Гурилтай шөлний тэрбумтан

  10 months ago     2312 Views     Leave your thoughts  

Монголчууд “Шөлөөр цадаж, төлөөр баяжина” гэж ярьдаг нь оргүй хоосон үг биш л дээ. Шөл бол хамгийн их өл залгадаг хоол юм. Зөвхөн шөлөөр баяжсан хүмүүсийн намтар их байдаг. Америкт бизнесийн гараагаа эхэлсэн Ли хэмээгч Хятад эр тэдгээр азтаны нэг. Тэрээр “Гурилтай хоол”-оор тэрбумтан болсон билээ. “Гурилтай шөл” гэдэг идэхэд тун өег бөгөөд өөрийн өртөг хямд хоолнуудын нэг. Хүний сурсан ажил гэдэг насан туршид нь хэрэг болдог. Түүний Америкт байсан он жилүүдээс аз тохиосон ганцхан сарынх нь амьдралынх нь түүхийг энд өгүүлье. Мистер Ли (李先生 1932-2008) хэмээх Хятад эр анх Америкт Калифорны үхрийн махтай гурилтай шөлний хаан гэдэг брэндийн үндэслэгч…

View More