Tag Archive: Мах боловсруулалт

Цуйван хэмээх том санаа

  8 months ago     581 Views     Цуйван хэмээх том санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хотын бид 6 цагт ажил тараад түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа хардаг. Гэрт ирээд хоол хийж иднэ гэхээр цаг даанч орой болчихсон байдаг. Дэлгүүрээс түргэн хугацаанд халуун хоол бэлтгээд идчихээр юм гэвэл бууз баншнаас өөр юм харагдахгүй юм. Манай нийгмийн дундаж давхрагын бид нар дандаа зоогийн газраар хооллоод байх бинчин хүрэхгүй. Тэгвэл яах вэ? Аливаа Бизнес санаа хүнд дутагдаж байгаа зүйл дээрээс ургаж гардаг. Энэ тухай бизнес санааг дүү нартаа дуулгамаар байна. Хоёрхон минутанд болдог цуйван Би Хятадын Шанхай хотод аялаж явахдаа гайхамшигтай амттай гудамжны цуйван идсэнээ мартдаггүй юм. Нутаг нутгийн хоолны онцлог гэдэг гайхамшигтай. Энэ цуйванг Тайвань…

View More

Борц Хятадын брэнд болсон нь

  8 months ago     1097 Views     Борц Хятадын брэнд болсон нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

1990 онд бизнесийн гараагаа 200 юанаар эхэлж байсан, Чу И Цай таван жилийн дотор тэмбумтан болсон юм. Түүний үндэслэн байгуулсан “Yurun” компани хатаасан мах, шарж утсан мах, хиам зэрэг махан бүтээгдэхүүнээр Хятад улсын зах зээлд тэргүүлэгч болж чадлаа. Аньхуй мужын дундаж орлоготой айлын хүү Чу И Цай сургуулиа төгсөөд, загас агнуурын компанид ажилд оржээ. 45 хоног далайд аялж, усан онгоцны хонгилд байрлах хөргөгчинд загасны гэдэс арилгаж суух нь түүнд уйтгартай байсан тул ажлаасаа гарчээ. Тухайн үед хотын хүн ам баян чинээлэг болж, махан бүтээгдэхүүн сонирхох болсон байна. Иймд тэрээр “Хямд өртгөөр махыг хэрхэн амттай боловсруулах вэ?” гэсэн арга ухааныг хайж…

View More

Мянгат малчины бизнес санаа

  8 months ago     465 Views     Мянгат малчины бизнес санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Монгол орны маань малын буян дэлгэрч байгаа боловч, бид түүнийгээ бүрэн ашиглаж байгаа бил үү? Бид малынхаа махыг идээд, таван цул, өөх, цус, сэвс, ясыг бүрэн хаягдал болгодог. Үүнд ямарч Монгол хүний сэтгэл эмзэглэж байгаа. Гэвч бидэнд боломж байгааг энэ бизнес санаа танилцуулаад өгнө. Хаягдаад байгаа тэр их баялагыг мөнгө болгох тухай л энд өгүүлж байгаа. Биднийг хүүхэд байхад малаас хаягдах зүйл нэг ч байхгүй гэдэг байлаа. Түүнийг ашиглан 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Эдгээр үйлдвэрийг байгуулахад 80-150 м.кв талбай бүхий цэвэр бохир ус, 380 вольтийн цахилгаан хангамжтай ажлын байр шаардагдана. Шинээр нядалгаанд оруулсан малын махыг өдөрт нь…

View More

Цагаан сараар мөнгө босгох нь

  8 months ago     573 Views     1 Comment  

Цагаан сар болохоор бууз хийнэ гэдэг хамгийн хүнд хэцүү ажил болдог. Өөрийн гараар татсан махтай сайхан бууз хийх гэж хүн бүр л хичээдэг. Гэвч их хэмжээний мах гараар татна гэдэг бол цаг их зарцуулсан хүнд ажил мэт санагддаг. Тэгвэл махыг яг гараар татсан юм шиг хэрчдэг машинтай бол бууз баншны мах татах үйлчилгээг хэдхэн хоногт овоо захиалга авчих байх. Нэг айл хамгийн багадаа гэхэд 10 кг мах татаж бууз баншаа хийдэг. Өндөр настангууд бол бүр их. Энэ машин нэг цагт 250 кг махыг гараар хэрчсэн юм шиг татдаг. 10 кг махыг нь 5000 төгрөгөөр татаад өгнө гэвэл энэхүү хүн залхаасан…

View More

Борцыг ганцхан өдөрт

  9 months ago     3018 Views     Leave your thoughts  

Техникийн дэвшил гэдэг бол аливаа үйлдвэрлэлийн хөгжлийн гарц билээ. Миний хувьд Сычуан мужид айлчилж байх үедээ сарлагын махан борц гэдгийг анх амталж үзээд Монгол орондоо тэр бүтээгдэхүүнийг хийж болох юм байна гэдгийг ойлгосон. Бүтэн шарын махыг өдөрт нь Махыг хөдөө орон нутагт малын махыг боловсруулж, зах зээлд гаргах сайхан боломж байна. Иймд Төвдийн уламжлалт хатаасан махны технологийн тухай танилцуулъя. Сарлагын махаар амтат борц хийх арга 1. Үхрийн гуяны цул махны өөх, хальсыг нь ялгана. Гуяны мах нь 3-р ангилалд багтдаг, их шөрмөслөг байдаг тул хямд үнэтэй байдаг гэнэ. 2. Махыг доор танилцуулж байгаа махны машинаар 2-3мм зузаантайгаар зүснэ. Эцсийн бүтээгдэхүүнийг…

View More

Арьс шир боловсруулах

  9 months ago     6149 Views     Leave your thoughts  

Арьс шир боловсруулах технологи Арьс ширний химийн найрлага: Төрөл бүрийн мал, амьтдын арьс, шир нь уургийн бодисоос бүрдсэн ширхэглэгийн зохион байгуулалттай бичил бүтцийн үндсэн хэсгээс тогтохоос гадна липидүүд, нүүрс ус эдгээрээс гадна эслэг, аминдэм ба органик бус бодист хамаарах ус, эрдсийн бодисыг агуулна. Малын төрөл, нас, арчилгаа, маллагааны нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч арьс, ширний химийн найрлага өөрчлөгддөг бөгөөд дунджаар ус 64-68, хуурай бодис 32-36% тус тус байдаг. Арьсны хуурай бодисыг органик болон органик биш гэж ангилна. Арьсны хуурай бодисын органик бодист уураг, өөх тос, нүүрс-ус хамаарна. Арьсанд ширхэглэг уураг болох коллаген, ретикулин, эластин, кератин агуулагдана. Бас бөөмлүүр уураг…

View More

БНХАУ-д мах экспортлох

  9 months ago     4426 Views     Leave your thoughts  

Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол улс, БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын протокол Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар (цаашид "талууд" гэх) хоорондын нөхөрсөг яриа, хэлэлцээний дүнд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь ямааны мах, махан бүтээгдэхүүн (цаашид "боловсруулсан бүтээгдэхүүн" гэх) Монгол улс БНХАУ-д экспортолж, импортлохтой холбогдсон хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн талаар дараах зүйлийг тохиролцов. Үүнд: Нэгдүгээр зүйл Монгол улсын…

View More