Tag Archive: ЖДҮ

Царгас хэмээх үнэт тэжээл

  8 months ago     361 Views     Царгас хэмээх үнэт тэжээл-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

ХАА-н ухааны доктор /Ph.D/, МУ -ын зөвлөх аграномич Шаравын Батсүх Царгас “Галзад” овогт Шаравын Батсүх 1950 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1958-1968 онд Увс аймагт бага дунд сургууль, 1968-1973 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Бэлчээр тэжээлийн мэргэжилтэн, 1973-1975 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд, эрдэм шинжилгээний туслах, дэд ажилтан, 1975-1979 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороонд зохион байгуулагч, 1979-1988 онд Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд, 1988-1990 онд Алтайн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд, 1991 оноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дэд…

View More

Цуйван хэмээх том санаа

  8 months ago     581 Views     Цуйван хэмээх том санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хотын бид 6 цагт ажил тараад түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа хардаг. Гэрт ирээд хоол хийж иднэ гэхээр цаг даанч орой болчихсон байдаг. Дэлгүүрээс түргэн хугацаанд халуун хоол бэлтгээд идчихээр юм гэвэл бууз баншнаас өөр юм харагдахгүй юм. Манай нийгмийн дундаж давхрагын бид нар дандаа зоогийн газраар хооллоод байх бинчин хүрэхгүй. Тэгвэл яах вэ? Аливаа Бизнес санаа хүнд дутагдаж байгаа зүйл дээрээс ургаж гардаг. Энэ тухай бизнес санааг дүү нартаа дуулгамаар байна. Хоёрхон минутанд болдог цуйван Би Хятадын Шанхай хотод аялаж явахдаа гайхамшигтай амттай гудамжны цуйван идсэнээ мартдаггүй юм. Нутаг нутгийн хоолны онцлог гэдэг гайхамшигтай. Энэ цуйванг Тайвань…

View More

Мах ногооны хялбархан зоорь

  8 months ago     1360 Views     Мах ногооны хялбархан зоорь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Бид шинээр хийх бизнесийн гараагаа эхлэхдээ хэний ч бодож олоогүй шинэлэг санааг олж авах хэрэгтэй. Манайхан бие биенээ их дуурайдаг болохоор бизнест амжилт олохгүй хамтдаа тамын тогоонд унаад байгаа юм. Нэг нь гайгүй юм хийнгүүт нөгөө нь дуурайна. Иймд Хятад тариачид зоорийг хэрхэн хялбар аргаар хийж байгаа бизнес санааг танилцуулъя. 1. Бусдыг дууриахгүйгээр ялгарах боломж байна уу? Манайхан хүнсний ногоогоо тарьж чадаж байгаа боловч өвлийн цагт хадгалах зоорь савнаас эхлээд түмэн бэрхшээлтэй тулгардаг. Гэвч энэ зовлон зөвхөн Монголд байгаа юм биш. Миний 8 жилийн бизнес аялал хийсэн Хятад оронд ч байдаг зүйл. Гэвч хэрхэн тэр бэрхшээлээс гарах вэ? Хятадын өмнөд…

View More

Амтны эрэлд

  9 months ago     479 Views     Leave your thoughts  

Жан Юнлуо Jingya рестораныхаа бүх хоолыг өөрөө бэлтгэдэг байв. Эдүгээ Jingya рестораны сүлжээнд 3000 гаруй хүн ажилладаг болсон боловч тэрээр аанай л шинэ шинэ хоолоо өөрөө бодож зохиодог хэвээрээ. "Их сургууль миний үзэл бодлыг өргөжүүлж өгсөн юм. Бидний дунд сонин сонирхолтой бизнес санаа маш их байдаг. Түүнийг олж харсан бол зоригтойгоор туршин хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж Жан Юнлуо хэлсэн байна. Жан Юндо Zhang Yongrui Залуу Жаныг аав нь гэрийн тавилгын үйлдвэрт мужаан болгох гэж их сургамжилдаг байв. Гэвч Жан аавдаа: "Хүнд байдаг таван мэдрэхүйн нэг бол амт билээ. Хүн бүр энэ мэдрэхүйгээрээ таашаал хүртэхийг хамгаас илүү хүсдэг. Хөгжим сонсох, уран зураг…

View More

Бизнес санаагаа дэлгэх мөч

  9 months ago     9693 Views     Leave your thoughts  

Монголд хийж болох бизнес их байна. Хүний газар олон жил аялаж яваад эх орондоо ирэхэд над шиг бизенс санааны эрэлчин хүнд маш их сэтгэгдэл төрж байлаа. Аль болгоныг шүүмжлэх вэ? дээ. Хийх юм их байна даа гээд л гаслахаас өөр яах ч билээ. Хүмүүс нь залхуу юм уу, эсвэл шинэ шинэ бизнес санаагаа олохгүй байгаа ч юм уу бүү мэд. Ямар ч байсан бизнес санаагаа дэлгэх мөч надад олгосон MGL радиогийн хөтлөгч Хаш дүүдээ гүн талархсанаа илэрхийлье.

View More

Эмээгийн жор бизнес болсон нь

  9 months ago     4887 Views     Leave your thoughts  

Тао Хуаби гэдэг нэрийг Хятад хүмүүс андахгүй. Тэрээр нэг ч өдөр сургуульд сууж үзээгүй, бичиг үсгийн боловсролгүй нэгэн билээ. Өөрийнхөө нэрийн 3 ханз үсгийг бичнэ гэдэг түүний хувьд их хэцүү даалгавар байсан байна. Гэвч өнөөдөр 1300 хүнийг удирдаж байгаа алдарт эх билээ. Тао Гуйжоу мужын Мэйтань хэмээх тариачин айлд төржээ. Түүнд бичиг үсэг сурах эрх даанч байсангүй. Өглөөнөөс үдэш болтол аав ээжтэйгээ ногооны талбайд хөдөлмөрлөсөөр бага насаа өнгөрөөжээ. 20 насандаа Тао бүсгүй цэргийн хүний эхнэр болон 2 хүүхэд төрүүлэв. Хоёр жилийн дараа ядуу зүдүү гэр бүлийн амьдрал нь сарниж, улам хүнд хэцүү боллоо. Гэвч тэрээр "Амьдрах л болно" хэмээх алдарт…

View More

Ерөнхийлөгчийн костюм

  9 months ago     3575 Views     Leave your thoughts  

2003 онд Хятадын Эрэгтэй хувцасны Fapai брэндийн үндэслэн байгуулагч Пэн Син 1970 онд Зэжиан мужын Веньжөү хотод төржээ. Пэн хүүхэд наснаасаа бизнесмен болно гэж шийдсэн бөгөөд Зэжианы их сургуульд бизнес удирдлагын мэрэгжлээр сурж төгсчээ. Тэрээр 19 настай их сургуулийн оюутан байхдаа Дүнбэй компаниа байгуулсан байна. Өөрийн өсөж төрсөн Зэжиан мужын үйлдвэрийн хувцас худалдан борлуулж, 27 настайдаа өөрийн оёдлын үйлдвэр байгуулах хангалттай хөрөнгө хуримтлуулж чаджээ. Пэн Син төрөлх Веньжөү хотдоо эргэн ирж, брэнд хувцасны үйлдвэр байгуулан, хуримтлуулсан хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг реклам сурталчилгаанд зарцуулж, бизнесийн шинэ гараагаа эхэлсэн байна. Найз нөхөд нь түүний энэ ухаангүй зарлагыг шүүмжилж байсан ч "Би бизнес төлөвлөгөөндөө…

View More

Гэр бүлийн бизнес

  9 months ago     3475 Views     Leave your thoughts  

Ах дүүсээ тэжээх гэж амиа золин амьдардаг өгөөмөр чоно шиг хүмүүс бидний дунд их байдаг. Тэр хичнээн том ан агнасан ч олзонд дуртай ах дүүс нь ирээд, ханаж цадахгүй хуваагаад идчихнэ. Гэвч “Эдгээр өлөн чоныг зөв удирдвал, том анг хялбархан агнаж чаддаг!” чоны хуулийг амьдралаараа нотолсон тэрбумтан Лю Юншиний түүхийг толилуулъя. “Би ах дүү олуулаа байсан тул баян тансаг амьдралтай болсон” гэж Лю Юншин ярьдаг.  Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, тийм л ирээдүй түүнийг тосдог. Тэрээр гэр бүлийнхээ хамтарсан бизнесийг толгойлон, бүгдийг нь хөрөнгийн эзэн болгож чадсан юм.  Лю Юншин “Хэн хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээрээ хувь хүртэнэ” гэсэн шудрага…

View More

Бизнес санааны эрэлчин

  9 months ago     1086 Views     Leave your thoughts  

Хүүхэд эхээсээ төрөх ёстой өдрөө л төрдөг. Харин бизнес санаа хэзээ ч төрж магадгүй. Нэгэн сайхан нартай өдөр бизнес санаа толгойд орж ирнэ гэж бүү хүлээ. Энэ бичсэн нийтлэлүүдийг уншиж суух мөчид ч Мөнгө босгох мэргэн арга төрж магадгүй. Хүмүүс янз бүрийн аргаар мөнгө олж, амьдралаа залгуулдаг. Тэдгээр Мөнгө олох аргуудыг нь бизнес санаа зааж өгдөг. Хүн бүр өөр өөрийн нөөц боломжтой. Боломж хэмээгч тэр хөрсөн дээр  нь бизнес санаа ургадаг. Шим тэжээлтэй хөрсөнд цэцэглэн хөгжиж, үржил шим дутвал бол хатаж гандана.

View More

Борцыг ганцхан өдөрт

  9 months ago     3018 Views     Leave your thoughts  

Техникийн дэвшил гэдэг бол аливаа үйлдвэрлэлийн хөгжлийн гарц билээ. Миний хувьд Сычуан мужид айлчилж байх үедээ сарлагын махан борц гэдгийг анх амталж үзээд Монгол орондоо тэр бүтээгдэхүүнийг хийж болох юм байна гэдгийг ойлгосон. Бүтэн шарын махыг өдөрт нь Махыг хөдөө орон нутагт малын махыг боловсруулж, зах зээлд гаргах сайхан боломж байна. Иймд Төвдийн уламжлалт хатаасан махны технологийн тухай танилцуулъя. Сарлагын махаар амтат борц хийх арга 1. Үхрийн гуяны цул махны өөх, хальсыг нь ялгана. Гуяны мах нь 3-р ангилалд багтдаг, их шөрмөслөг байдаг тул хямд үнэтэй байдаг гэнэ. 2. Махыг доор танилцуулж байгаа махны машинаар 2-3мм зузаантайгаар зүснэ. Эцсийн бүтээгдэхүүнийг…

View More

Таван цулын хоол амтлагч

  9 months ago     3649 Views     Leave your thoughts  

https://www.youtube.com/watch?v=cYqYidPXr6c&t=1s Та бүхэнд малын гэдэс дотроор хэрхэн хоол амтлагч буюу хуурай шөл хийх шинэ технологийн тухай бизнес санаа хүргэе. Дулааны аргаар хатааж боловсруулсан гэдэс дотор нь амтлаг сайхан шөл болох бөгөөд бусад хатаасан ногоотой хольж, бэлэн хоол үйлдвэрлэж болно. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг миний www.terbumtan.com сайт руу зочилж танилцаж болно. Хөдөө орон нутагт хамгийн их хэмжээгээр хаягдаж байгаа зүйл бол малын гэдэс дотор билээ. Энэхүү үнэт зүйлс манай өмнөд хөршид бол махнаас илүү үнэд хүрдэг бүтээгдэхүүн юм. Түүнийг хатааж боловсруулах юм бол Хятадад гаргахаас гадна Япон улсад муур нохойны тэжээл болгон худалдах боломж их байдаг. Тэгвэл энэхүү хаягдал болоод байгаа…

View More

Гурилтай шөлний тэрбумтан

  9 months ago     2285 Views     Leave your thoughts  

Монголчууд “Шөлөөр цадаж, төлөөр баяжина” гэж ярьдаг нь оргүй хоосон үг биш л дээ. Шөл бол хамгийн их өл залгадаг хоол юм. Зөвхөн шөлөөр баяжсан хүмүүсийн намтар их байдаг. Америкт бизнесийн гараагаа эхэлсэн Ли хэмээгч Хятад эр тэдгээр азтаны нэг. Тэрээр “Гурилтай хоол”-оор тэрбумтан болсон билээ. “Гурилтай шөл” гэдэг идэхэд тун өег бөгөөд өөрийн өртөг хямд хоолнуудын нэг. Хүний сурсан ажил гэдэг насан туршид нь хэрэг болдог. Түүний Америкт байсан он жилүүдээс аз тохиосон ганцхан сарынх нь амьдралынх нь түүхийг энд өгүүлье. Мистер Ли (李先生 1932-2008) хэмээх Хятад эр анх Америкт Калифорны үхрийн махтай гурилтай шөлний хаан гэдэг брэндийн үндэслэгч…

View More