Хөгжим

Дэлхий ээж

  7 months ago     180 Views     Дэлхий ээж-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Р.Энхбазарын хөгжим Дэлхий ээж гэдэг дууг анх нийтийн хүртээл болж байхад, Улс төрийн дууны МООД Монгол оронд хүчтэй дэлгэрч байж билээ. Тэр үеийн уран сайханчид, дуу хөгжим сонирхогчидийг байлдан дагуулж байсан дуунуудыг нэг нь яах ч аргагүй Бадар-Ууганы дуулсан Дэлхий ээж билээ. Эх нутгаа хайрлах эх оронч сэтгэлийг хүчтэй төрүүлж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй мөнхөд оршиж байгаа энэ сайхан дууг гитар хөгжмийн гоцлолоор найруулан түмэнд хүргэж байна. Эх нутгийнхаа сайхан байгалиар аялж явах замдаа сонсож яваарай хэмээн найруулан бэлтгэлээ. Гитар хөгжмийн чөлөөт сэтгэлгээгээр найруулсан болохоор үндсэн ая нь арай өөр болсон…

View More

Сэтгэлийн жигүүр

  7 months ago     432 Views     Сэтгэлийн жигүүр-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Зуундарь агсаны энэ сайхан дууг орцондоо бишгүй л дуулж байлаа. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө өнгө аясаар найруулан тоглоно доо гэж мөрөөддөг байсан маань биелэл болж энэ удаад эрхэм найз нартаа толилуулж байна. Гитар хөгжим бол миний тоглох дуртай зэмсэгийн нэг. Ялангуяа хөгжмийн гоцлол хийхэд хамгийн тохиромжтой, чихэнд сонсголонтой байдаг болохоор өөр ямар нэгэн хөгжим оруулсангүй. Зуундарь агсан ч өөрөө гитарчин хүн байсан шүү дээ. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэж, анхны найруулгыг нь эвдсэнгүй дээ.

View More

Хөөрхөн борлог морь

  7 months ago     196 Views     Хөөрхөн борлог морь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хүүхэд байхдаа Төмөр замын 20-р сургуулийн Ган зам чуулгад басс гитар тоглож эхэлсэн тэр мөчөөс хөгжимд дурлаж, нот сурч эхэлсэн билээ. Бие дааж нот сурсан маань олон хөгжим тоглож сурахад их дөхөм болж байсан. Насны өндөрлөгт гараад хааяа завзай гарахаар өөрийн гэсэн хувийн цомог гаргахаар шийдэж, ямар нэгэн хүний туслалцаа авалгүй ганц хүний Аяс хамтлагаа байгууллаа. Анхны бие даасан бүтээлийг минь таалан толидож, тухлан сонсоорой.  

View More

Аяны замд ханьсах дуунууд

  8 months ago     317 Views     Leave your thoughts  

Хүүхэд байхаасаа хөгжимд дурлаж явсан болохоор өөрийн гэсэн цомог гаргая гэж их мөрөөддөг байлаа. Энэ удаад Ганц хүний АЯС хамтлагынхаа анхны цомогыг найз нартаа сонордуулж байна. Энэ цомогт байгаа дуунуудын бүх хөгжмийг өөрийн дуу бичлэгийг студид найруулж, тоглож, мастер хийж бэлтгэлээ. Ганц хүн хамтлаг байгуулж болдог юм байна гэдгийг өөрийн энэ бүтээлээрээ илэрхийлэх гэсэн анхны оролдлого юм. Хөдөөгийн хол замд сонсож явахад сонсголонтой сайхан Монгол дуунуудаа гитар хөгжмийн гоцлолоор тоглож найруулж бэлтгэлээ. Мэргэн дүү нар минь сонортоо багтаан таалан соёрхоорой.

View More

Дэлгэр нуур

  8 months ago     3557 Views     Leave your thoughts  

ДЭЛГЭР НУУР Хөгжим: Ц.Энхтайван Үг: В.Ганболд Дуучин: С.Саранмандах Газрын нүдэн мэлмий Дэлгэр нуур минь, Галавын нарны гэрэлд шижиртээд байна уу даа? Галуу шувууны дэгдээхийг (Ангайхайг өөрчлөв) өвөртөө нуучихаад,Ганц л олдох бага насыг минь үгүйлээд байна уу даа?   Ар газрын мэлмэрэх нүд Дэлгэр нуур минь, Амьдрал тэтгээд, мяралзан тунараад байна уу даа? Анхны болзоонд уулзсан амрагийн минь яриаг, Аргадах болгондоо аяархан шивнээд байна уу даа?   Алтан дэлхийн тунгалаг нүд Дэлгэр нуур минь, Алаг цэцэгсийн дундаас мишилзээд байна уу даа? Алиахан янагын баясалд айзам нэмээд, Аз жаргалын уянгыг эгшиглээд байна уу даа?   Энэ дууг 2006 онд ӨМӨЗО-ны Шилийн гол…

View More