Author Archives for Энхтайван

Миний дурласан машин

  3 months ago     112 Views     Миний дурласан машин-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хямд үнэ+Цоо шинэ+Зай багтаамж+Туулах чадвар+Бага түлш Хамгийн гол нь Үнэ! - 45 сая төгрөгөнд багтаагаад өнөөдөр үйлдвэрээс шинээр гарсан, 3 жил буюу 60 мянган км-ийн баталгаатай шинэ тэрэг худалдан авах боломж байна. Энэ үнийн саналд Үйлдвэрээс танилцуулж байгаа хамгийн төгс сонголт бүхий люкс загварын машиныг 7-10 хоногт Улаанбаатар хотод нийлүүлнэ. Шатахуун зарцуулалт. 1500сс багтаамжтай Турбо хөдөлгүүр гэдэг бол түлшний хэмнэлт л гэсэн үг. 100 км-т 10 литрийн наана цаанахан л бензин хэрэглэнэ гэсэн үг. Машины өөрийн жин 1.63 тонн болохоор энэ хөдөлгүүрийн чадал багадахгүй. Зай багтаамж сайтай, туулах чадвар өндөр мөртлөө жижиг суудлын тэрэг шиг шатахуун зарцуулж байгаа нь гайхалтай.…

View More

Уулга алдсан бизнес аялал

  3 months ago     131 Views     Уулга алдсан бизнес аялал-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

2019 оны 4 сарын 10 өдөр миний хувьд тэмдэглүүштэй аялалын өдөр байлаа. Урьд нь би Хятад машиныг ДЭЛХИЙ ДЭЭРХИ ХАМГИЙН МУУ МАШИН гэж боддог байсан. Арга ч үгүй биз дээ. Монголчууд бид Хятадын суудлын машиныг анх түрүүн 90 ээд оны эхээр орж ирдэг байсан Бээжин жийп гэдэг машинаар нь л төсөөлж байсан шүү дээ. Тэр цагт Хятадад металлургийн үйлдвэрлэл хөгжөөгүй болоод ч тэр үү их л төмөр муутай бүдүүлэгдүү машин үйлдвэрлэж байсан цаг үе. Удалгүй Монголчууд маань Хятад мотоцикл унах болж дараа нь HOWO North Benz гэх зэрэг том тэрэгнүүдийг нь хэрэглэж эхэлсэн. Эрээн Замын Үүдийн…

View More

Аялалын машины үзэсгэлэн дээр

  6 months ago     447 Views     Leave your thoughts  

Бээжинд бизнес аялалаар ирж аялалын машины үзэсгэлэн худалдааг үзэж бохирхож яваад ТВ2 телевизийн явуулын сурвалжлагч Бадарчин Энхтөр найзтайгаа таардаг юм байна. Бидний зорилго нэг байдаг болохоор ихэд олзуурхан уулзаж хамтран ажиллах болсон юм. Энэ удаад ФБ найз нартаа хүргэж байгаа мэдээлэл бол Монголд хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой бизнес санаа гэж бодож байна. Манай Монголд машиныг танигдахгүй болтол өөрчилж чаддаг залуус их бий. Харин аялалын машин тоноглодог залуус тэр бүр байхгүй. Иймд эх орныхоо байгалийн гайхамшигт газраар аялахад нэн тухтай аялалын машины мэдээллийг танилцуулж байна. Хэрэв энэ талын бизнес сонирхож байгаа бол 95859000 гэсэн миний утсаар зөвлөгөө авч болно шүү. Үзсэн харсан…

View More

Мөнгө босгох амин холбоо

  6 months ago     707 Views     Мөнгө босгох амин холбоо-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Өнөөдөр над дээр зөвлөгөө авахаар нэг ФБ-ийн найз дүү маань ирлээ. Тэрээр: - Томхон төсөл бичээд дорвитойхон зээл аваад хөдөлмөөр байна гэв. Би хариуд нь: - Том зээл гэдэг бол өрийн дарамт руу чиглэсэн МУХАР ГУДАМЖ! Зээл авахгүйгээр хийж болох зөндөө шинэлэг бизнес байна. Би чамд хэлж өгье гэлээ. Тэгээд: Өртэй байсан ч санаагаар бүү уна! Эрүүл ухаанаар сэтгэх чадвар байх л юм бол шинэ бизнесийг их мөнгөөр бус, ухаанаараа босгож чадна гээд хамгийн энгийнээс нь эхлэсэн зөвлөгөөгөө өглөө. Тухайлбал: Монголчууд бид Хятадаас ганзага хийгээд олон жил боллоо. Гэтэл “Хятад Монгол хоёр үйлдвэрлэгчийн барааны алийг нь худалдах сонирхол танд илүү…

View More

Мөнгө босгох бодит боломж

  6 months ago     966 Views     5 Comments  

Terbumtan.com cайт үйл ажиллагаагаа эхлээд 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Зөвхөн өнгөрсөн хоёр жилд гэхэд манай сайтаар дамжуулан 700 гаруй иргэд жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авлаа. Гэхдээ би энэ тоог хэлж байгаа учир маань гэвэл 700 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчидийг ажлын багажтай болгосон сайхан амжилт байгаагийн хажуугаар 700 сэтгэл зовинол дагалдаж байдаг юм. Жижиг дунд үйлдвэрлэгчидийн хувьд хамгийн том бэрхшээл бол БОРЛУУЛАЛТ юм. Бүгд л хувь хувьдаа сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг зах зээлд нэвтрүүлэх гээд өдрийн бодол шөнийн зүүд болж яваа. Үндэсний үйлдвэрлэгчид маань томоохон худалдааны төвүүдээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэхээр өндөр хувь ашиг нэмэх, арын хаалга…

View More

Царгас хэмээх үнэт тэжээл

  8 months ago     361 Views     Царгас хэмээх үнэт тэжээл-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

ХАА-н ухааны доктор /Ph.D/, МУ -ын зөвлөх аграномич Шаравын Батсүх Царгас “Галзад” овогт Шаравын Батсүх 1950 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1958-1968 онд Увс аймагт бага дунд сургууль, 1968-1973 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Бэлчээр тэжээлийн мэргэжилтэн, 1973-1975 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд, эрдэм шинжилгээний туслах, дэд ажилтан, 1975-1979 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороонд зохион байгуулагч, 1979-1988 онд Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд, 1988-1990 онд Алтайн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд, 1991 оноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дэд…

View More

Мөнгийг ухаанаар босгодог

  8 months ago     923 Views     Мөнгийг ухаанаар босгодог-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Шинээр эхлүүлж байгаа бизнес маань бүтэлгүйтэх явдал надад их тохиолдож байлаа. Их л амархан юм шиг санагдаад, банкнаас зээл авч хөдлөх гэсэн оролдлогууд маань бүгд талаар болсон. Тухайн үед, Надад шинэ бизнес санаагаа бодитойгоор төсөөлөх чадвар л дутагдаж байсан юм. Ихэнхи нь зах зээлийн судалгаа муу хийснээс болж бүтэлгүйтэж байсан. Гэвч тухайн үед энэ судалгааг хэрхэн хийх талаархи мэдлэг надад байхгүй байсан. Гэвч би нэг их харамсдаггүй. Өөрийн чадвар хүрэхгүй зүйл рүү том санаж явсан бүтэлгүй эр эрэг рүү нурж унаа л биз. Гэтэл мэдээжийн юман дээр, зах зээл нь байсаар байтал бүдрэх тохиолдол бас байлаа. Тэр үед хэт яарч,…

View More

Бизнес эмгэнэл

  8 months ago     511 Views     Бизнес эмгэнэл-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Нас маань 60 шүргэж байна. Намайг ажилд авах байгууллага гэж нэг ч байхгүй. Тиймээс ч би ажил хайдаггүй. Харин өөрөө өөртөө ажлын байр бий болгосон. Ер нь 40-60 хүртэл насныханыг ажилд авах дургүй захиралуудыг гайхаад байх юм. Энэ насныханд олон давуу тал байдаг. Тухайлбал: 1. Үр хүүхдүүд нь том болчихсон болохоор татлаа түтлээ багатай. 2. Амьдралд элдэгдсэн болохоороо ямар нэгэн ажлыг сэтгэлээсээ ухаалаг, нямбай хийдэг. 3. Өөрийн эзэмшсэн мэрэгжилдээ ямар ч инженер эрдэмтэдийг дагуулахгүйгээр туршлага хуримтлуулсан. 4. Хүний үг сайн даадаг бөгөөд үнэн үг хэлэх дуртай. 5. Хэрэглээ багатай, шоудах дургүй, ажил таслах нь ховор 6. Цалинг гайгүй өгвөл бурханы…

View More

Өвгөн бизнесмений өчил

  8 months ago     413 Views     Өвгөн бизнесмений өчил-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би хэзээ ч өөрийгөө хөгширч байна гэж голж байсангүй. Харин хөгширч байна даа гэж боддог байлаа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Би 58 насыг зооглож байна. Гэвч залуудаа хийж амжаагүй бүхнээ сүүлийн 5 жилд хийж чадсан. “Аз жаргал намайг тойроод байна уу” даа гэмээр туулж өнгөрүүлсэн залуу нас маань намайг Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гэж бэлтгэж байсныг хожим ухаарсан юм. Орос Англи Хятад хэл сурч, компьютерийн мэдлэгээ хөгжүүлж, хятад хэлнээс орчуулга хийж, өмнөд хөршөөр 8 жил бизнес аялал хийж явсан маань энэ эрх чөлөөнд хүрэх визийг олголоо. Би www.terbumtan.com сайтаа бүтээж, үйлдвэрлэгч Монголчууддаа хүргэх баялаг мэдээллийн санг бүрдүүлж чадсан. Хүн өөрийнхөө хүсэл сонирхолд…

View More

Бизнес дурсамжтай хундаганы үг

  8 months ago     377 Views     Бизнес дурсамжтай хундаганы үг-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би амьдралдаа олон удаа алдаа гаргаж явсан. Алдаа хийх бүртээ Би ямар тэнэг юм бэ? гэж өөрийгөө зэмлэдэг байлаа. Тэнэг хүн л алдаа гаргадаг юм биш, харин хөдөлмөрч хүн алдаа гаргадаг юм байна гэдгийг хожим ухаарсан. Эргэж хөл дээрээ босох тухай бодох нь бүү хэл үхмээр байсан цаг үе ч надад олон байсан. Гэвч би одоо үхээгүй л амьд сэрүүн гэлдэрч явна. Яагаад? Өнөөдрийн өнцгөөс эргээд бодоход, тэр л өдөр хоногууд намайг хурцлаад зогссонгүй ухааныг минь хөвчилж, их амьдралд бэлтгэж байсан бүтэлгүй залуу нас маань байжээ. Дааж давшгүй их өрөнд орчихоод, хулгай хийхгүй л юм бол энэ өрийг хэзээ ч дарахгүй…

View More

Цуйван хэмээх том санаа

  8 months ago     581 Views     Цуйван хэмээх том санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хотын бид 6 цагт ажил тараад түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа хардаг. Гэрт ирээд хоол хийж иднэ гэхээр цаг даанч орой болчихсон байдаг. Дэлгүүрээс түргэн хугацаанд халуун хоол бэлтгээд идчихээр юм гэвэл бууз баншнаас өөр юм харагдахгүй юм. Манай нийгмийн дундаж давхрагын бид нар дандаа зоогийн газраар хооллоод байх бинчин хүрэхгүй. Тэгвэл яах вэ? Аливаа Бизнес санаа хүнд дутагдаж байгаа зүйл дээрээс ургаж гардаг. Энэ тухай бизнес санааг дүү нартаа дуулгамаар байна. Хоёрхон минутанд болдог цуйван Би Хятадын Шанхай хотод аялаж явахдаа гайхамшигтай амттай гудамжны цуйван идсэнээ мартдаггүй юм. Нутаг нутгийн хоолны онцлог гэдэг гайхамшигтай. Энэ цуйванг Тайвань…

View More

Тавин насанд эхэлсэн бизнес дурсамж

  8 months ago     482 Views     Тавин насанд эхэлсэн бизнес дурсамж-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Би залуудаа хамгийн БҮТЭЛГҮЙ ЭР байсан. Гэвч шургуу хөдөлмөр надад амьдрах урам хайрласаан. Дандаа бүтэхгүй зүйл сэтгэж явах юм гэсэн дотно хүмүүсийнхээ зэмлэлийг сонсохгүй, үл бүтэх ажлын төлөө алтан цагаа гарздаж байсан маань ҮНЭН. Өнөөдөр би алдсан алдаагаа эргэн дурсаж, залуу дүү нартаа САНУУЛГА болгон танилцуулж байна. Миний алдаанууд гэвэл: - Эхэлсэн ажил маань бүтэл муутай болмогц тэр дор нь орхиод, бусдын үгийг даган өөр юм хийж эхэлдэг байлаа. Энэ бол олонхид байдаг НИЙТЛЭГ АЛДАА. - Хэн нэгэн амжилттай яваа хүний бизнесийг сохроор хуулбарлан дуурайдаг байлаа. Энэ бол ухаан муутай хүний ХУЛГАЙН БИЗНЕС - Мөнгөөр дутмаг амьдралаа өөд татах гэж…

View More

Сар шинийн бэлэг хэрэгтэй юу?

  8 months ago     294 Views     Сар шинийн бэлэг хэрэгтэй юу?-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад газраар бизнес аялал хийж явахдаа олж харсан сонин содон бизнес санаагаа нэгтгэн "Мөнгө босгох мянган санаа" ном маань Bestseller болж байгаад баяртай байна. Эхээс төрөхдөө ТЭРБУМТАН болчихсон азтан гэж тун ховор. Амьдралаа хэрхэн чимж явахыг түүний ухаан л мэддэг. Тэгвэл энэ номонд мөнгөгүй хүн хэрхэн мөнгийг босгож чадсан тухай түүхийг Хятад хүмүүсийн бодит амьдралаас сэдэвлэн, борог хүний энгийн үгээр тайлбарлан бичлээ. Тэргүүн өчил ину Монголчууд бид “Сонин сайхан юу байна?” гэж мэндэлдэг эртний уламжлалтай. Өвгөд дээдсийнхээ “Холын хүний үг сонс” гэсэн нандин сургаалийг дагаж, сэтгэлийн учигаа тайлъя хэмээн, “Хятад газар бичсэн бизнес аялалын тэмдэглэл”-ээ ном болгож, эхний хэсгийг нь…

View More

Дэлхий ээж

  8 months ago     208 Views     Дэлхий ээж-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Р.Энхбазарын хөгжим Дэлхий ээж гэдэг дууг анх нийтийн хүртээл болж байхад, Улс төрийн дууны МООД Монгол оронд хүчтэй дэлгэрч байж билээ. Тэр үеийн уран сайханчид, дуу хөгжим сонирхогчидийг байлдан дагуулж байсан дуунуудыг нэг нь яах ч аргагүй Бадар-Ууганы дуулсан Дэлхий ээж билээ. Эх нутгаа хайрлах эх оронч сэтгэлийг хүчтэй төрүүлж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй мөнхөд оршиж байгаа энэ сайхан дууг гитар хөгжмийн гоцлолоор найруулан түмэнд хүргэж байна. Эх нутгийнхаа сайхан байгалиар аялж явах замдаа сонсож яваарай хэмээн найруулан бэлтгэлээ. Гитар хөгжмийн чөлөөт сэтгэлгээгээр найруулсан болохоор үндсэн ая нь арай өөр болсон…

View More

Сэтгэлийн жигүүр

  8 months ago     460 Views     Сэтгэлийн жигүүр-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Зуундарь агсаны энэ сайхан дууг орцондоо бишгүй л дуулж байлаа. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө өнгө аясаар найруулан тоглоно доо гэж мөрөөддөг байсан маань биелэл болж энэ удаад эрхэм найз нартаа толилуулж байна. Гитар хөгжим бол миний тоглох дуртай зэмсэгийн нэг. Ялангуяа хөгжмийн гоцлол хийхэд хамгийн тохиромжтой, чихэнд сонсголонтой байдаг болохоор өөр ямар нэгэн хөгжим оруулсангүй. Зуундарь агсан ч өөрөө гитарчин хүн байсан шүү дээ. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэж, анхны найруулгыг нь эвдсэнгүй дээ.

View More

Хөөрхөн борлог морь

  8 months ago     225 Views     Хөөрхөн борлог морь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хүүхэд байхдаа Төмөр замын 20-р сургуулийн Ган зам чуулгад басс гитар тоглож эхэлсэн тэр мөчөөс хөгжимд дурлаж, нот сурч эхэлсэн билээ. Бие дааж нот сурсан маань олон хөгжим тоглож сурахад их дөхөм болж байсан. Насны өндөрлөгт гараад хааяа завзай гарахаар өөрийн гэсэн хувийн цомог гаргахаар шийдэж, ямар нэгэн хүний туслалцаа авалгүй ганц хүний Аяс хамтлагаа байгууллаа. Анхны бие даасан бүтээлийг минь таалан толидож, тухлан сонсоорой.  

View More

Хятад Монгол хүмүүсийн ялгаа

  8 months ago     374 Views     Хятад Монгол хүмүүсийн ялгаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад оронд 8 жил аялахдаа Хятад Монгол хоёр ард түмэн юугаараа их ялгаатай вэ? гэдгийг ухаарах гэж их шаналдаг байлаа. Миний мунхаг ухаанаар бол хамгийн их ялгаатай ард түмэн мэт санагддаг. Ингээд л ялгааг нь тайлах гэж бодож явтал: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай: - Хятад хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАДАД МӨНГӨ ХАЙРЛА гэх юм. Насаараа бурханаас авлагатай юм шиг, - Монгол хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАМАЙГ ӨРШӨӨ гэх юм. Насаараа бурханд өртэй юм шиг гэж хэлжээ. Явсан тэнэг хочит Тайван ах нь их найрагчийн 4 мөртийг үргэжлүүлэн: - Хятад хүн мэндлэхдээ ХООЛОО ИДСЭН ҮҮ? гэх юм. Насаараа…

View More

Хятад эздийн бизнесийн нууцаас

  8 months ago     729 Views     Хятад эздийн бизнесийн нууцаас-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Саяхан надад нэг залуу Facebook дээр надад хандаж, зовлонгоо тоочлоо. Түүний бизнесийн нууцыг хадгалж, хэн гэдэг хүн, ямар үйлдвэрлэл эрхлээд ийнхүү зовлонд унав? гэдгийг илчлэн бичих эрх надад байхгүй. Тэрээр найзтайгаа нийлж нэгэн үйлдвэр байгуулсан боловч, “Бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрээд байна” гэсэн юм. Үүнд хариу болгож нэгэн бизнес санаа бичмээр байна. Хятадын Шеньжень хотод явж байхдаа хоёр сонин хүнтэй уулзаж байхад төрсөн бизнес санаагаа энд бичье. Хятадад хоёр найз инженер тэтгэвэртээ гараад, мэрэгжлийн дагуу электроникийн угсралт хийдэг өрхийн үйлдвэр байгуулцгааж гэнэ ээ. Нэг нь хага баяжаад, нөгөө нь ядуу хоосон хэвээрээ л…

View More

Мах ногооны хялбархан зоорь

  8 months ago     1361 Views     Мах ногооны хялбархан зоорь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Бид шинээр хийх бизнесийн гараагаа эхлэхдээ хэний ч бодож олоогүй шинэлэг санааг олж авах хэрэгтэй. Манайхан бие биенээ их дуурайдаг болохоор бизнест амжилт олохгүй хамтдаа тамын тогоонд унаад байгаа юм. Нэг нь гайгүй юм хийнгүүт нөгөө нь дуурайна. Иймд Хятад тариачид зоорийг хэрхэн хялбар аргаар хийж байгаа бизнес санааг танилцуулъя. 1. Бусдыг дууриахгүйгээр ялгарах боломж байна уу? Манайхан хүнсний ногоогоо тарьж чадаж байгаа боловч өвлийн цагт хадгалах зоорь савнаас эхлээд түмэн бэрхшээлтэй тулгардаг. Гэвч энэ зовлон зөвхөн Монголд байгаа юм биш. Миний 8 жилийн бизнес аялал хийсэн Хятад оронд ч байдаг зүйл. Гэвч хэрхэн тэр бэрхшээлээс гарах вэ? Хятадын өмнөд…

View More

Борц Хятадын брэнд болсон нь

  8 months ago     1097 Views     Борц Хятадын брэнд болсон нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

1990 онд бизнесийн гараагаа 200 юанаар эхэлж байсан, Чу И Цай таван жилийн дотор тэмбумтан болсон юм. Түүний үндэслэн байгуулсан “Yurun” компани хатаасан мах, шарж утсан мах, хиам зэрэг махан бүтээгдэхүүнээр Хятад улсын зах зээлд тэргүүлэгч болж чадлаа. Аньхуй мужын дундаж орлоготой айлын хүү Чу И Цай сургуулиа төгсөөд, загас агнуурын компанид ажилд оржээ. 45 хоног далайд аялж, усан онгоцны хонгилд байрлах хөргөгчинд загасны гэдэс арилгаж суух нь түүнд уйтгартай байсан тул ажлаасаа гарчээ. Тухайн үед хотын хүн ам баян чинээлэг болж, махан бүтээгдэхүүн сонирхох болсон байна. Иймд тэрээр “Хямд өртгөөр махыг хэрхэн амттай боловсруулах вэ?” гэсэн арга ухааныг хайж…

View More

Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь

  8 months ago     288 Views     Хэрүүл хөгжлийн замыг нээсэн нь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад өдөр бүр хэдэн мянган компани шинээр нээгдэж, бас хэдэн мянган компани дампуурдаг. Гэвч хөгжиж байгаа нь цөөхөн, дампуурч байгаа нь олон. Энэ бол зах зээлийн хатуу хууль. Дампуурлын ирмэгт тулчихаад, эргэн хөгжлийн замдаа орсон компаниуд ч их байдаг. Энд би хар хэрүүлийн улмаас дампуурах шахаад, эргэн боссон үйлдвэрийн тухай бичмээр байна. Их сургуулийн оюутан хоёр найз 3 жил энергийн ундааны технологийн судалгааг хийж, ирээдүйд хүчирхэг брэнд гаргана гэж мөрөөддөг байжээ. Тэд оюутан байхдаа шинэ үйлдвэр байгуулж, брэнд бүтээгдэхүүнээ бий болгох төсөл, төлөвлөгөө, техник технологийнхоо судалгаа хийж дуусгасан байна. Сургуулиа амжилттай төгссөн залуус үйлдвэр байгуулах ажилдаа шамдан оржээ. Нэг…

View More

Би Доной баян биш

  8 months ago     256 Views     Би Доной баян биш-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад улсад олон жил аялал хийж, танил тал ихтэй болсон болохоор залуус маань надад хандаж дараах асуудлыг их тавьдаг. “Би нэг шинэ бизнес эрхлэх гэсэн юм. Гэтэл хөрөнгө мөнгө дутагдаад байна. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгөгүй болохоор зээл олдохгүй байна. Хөрөнгө оруулагч олж өгөөч!” гэдэг. Энэ асуудалд би маш эмзэг ханддаг. Юм хийж бүтээе гэсэн сэтгэлийг нь бодоод тусламаар байвч огт тусладаггүй. Яагаад? 1. Банкны зээлийн хүү хэдий өндөр ч гэлээ сар бүр зээлсэн мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг хүү болгож авдаг. Харин хөрөнгө оруулагчид сар бүр олсон ашгийг нь хувааж авахыг эрмэлздэг. Ингэж бодохоор хэн нь илүү өндөр хүү авч…

View More

Мянгат малчины бизнес санаа

  8 months ago     465 Views     Мянгат малчины бизнес санаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Монгол орны маань малын буян дэлгэрч байгаа боловч, бид түүнийгээ бүрэн ашиглаж байгаа бил үү? Бид малынхаа махыг идээд, таван цул, өөх, цус, сэвс, ясыг бүрэн хаягдал болгодог. Үүнд ямарч Монгол хүний сэтгэл эмзэглэж байгаа. Гэвч бидэнд боломж байгааг энэ бизнес санаа танилцуулаад өгнө. Хаягдаад байгаа тэр их баялагыг мөнгө болгох тухай л энд өгүүлж байгаа. Биднийг хүүхэд байхад малаас хаягдах зүйл нэг ч байхгүй гэдэг байлаа. Түүнийг ашиглан 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Эдгээр үйлдвэрийг байгуулахад 80-150 м.кв талбай бүхий цэвэр бохир ус, 380 вольтийн цахилгаан хангамжтай ажлын байр шаардагдана. Шинээр нядалгаанд оруулсан малын махыг өдөрт нь…

View More

Будилж явсан аялалын тэмдэглэл

  8 months ago     274 Views     Leave your thoughts  

2017 оны 9 сарын 18 өдөр Өглөөний 6 цагт ээлжит бизнес аялалаа “Чингис хаан” онгоцны буудлаас эхэллээ. Миний энэ удаагийн аялалын хөрөнгө оруулагч нь Ганзориг дүү маань байлаа. Бид МИАТ-ийн Бээжин-Улаанбаатарын ирж буцах онгоцны тийзийг урьдчилан захиалсан байсан тул үнэ хямд байдаг. Харин Бээжингээс цааш аялалын зардал болгож 5000 юань төсөвлөсөн байлаа. Онгоц Улаанбаатараас хөөрөөд, 2 цагийн дараа Бээжингийн Терминаль 1 онгоцны буудалд газардаж, улмаар бид Бээжингийн Өмнө вокзалаас Зэжиан мужын Юяао хот руу хурдны галт тэргэндээ амжиж суулаа. Очих газар маань тодорхой байсан болохоор би Бээжингээс Юяао хүртэл галт тэрэгний билетийг урьдчилан захиалчихсан байсан. Шууд гадаад паспортоо үзүүлээд л билетээ…

View More