Миний дурласан машин

Posted by  Энхтайван   in       2 months ago     89 Views     Миний дурласан машин-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хямд үнэ+Цоо шинэ+Зай багтаамж+Туулах чадвар+Бага түлш

    • Хамгийн гол нь Үнэ! – 45 сая төгрөгөнд багтаагаад өнөөдөр үйлдвэрээс шинээр гарсан, 3 жил буюу 60 мянган км-ийн баталгаатай шинэ тэрэг худалдан авах боломж байна. Энэ үнийн саналд Үйлдвэрээс танилцуулж байгаа хамгийн төгс сонголт бүхий люкс загварын машиныг 7-10 хоногт Улаанбаатар хотод нийлүүлнэ.
    • Шатахуун зарцуулалт. 1500сс багтаамжтай Турбо хөдөлгүүр гэдэг бол түлшний хэмнэлт л гэсэн үг. 100 км-т 10 литрийн наана цаанахан л бензин хэрэглэнэ гэсэн үг. Машины өөрийн жин 1.63 тонн болохоор энэ хөдөлгүүрийн чадал багадахгүй. Зай багтаамж сайтай, туулах чадвар өндөр мөртлөө жижиг суудлын тэрэг шиг шатахуун зарцуулж байгаа нь гайхалтай.
    • Орчин үеийн хамгийн төгс сонголт – Энэ машинд цогцоороо бүрдсэн болохоор би энэ нийтлэлээ “Ирээдүйгээс ирсэн жип” гэж нэрлэсэн юм. Бид цаг үеэсээ түрүүлж яваа тансаг хүлэг хэрэглэх цаг болжээ. Алийн болгон Японд “Тэтгэвэрт гарсан” хуучин машиныг шинэ машин мэт бодох ёстой юм бэ?
    • Япон, Германы авто-экспертүүд энэ машины явах ангийг үзээд, тэдний стандартад нийцэж байна хэмээн үнэлжээ.
    • Автомат найман араа – Автомат болон механик хурдны хайрцагны сонголттой энэ машин 180 км/цаг хүртэл хурдалж чадна. Үүнээс өндөр хурдаар ч яах вэ дээ. Монголд тийм зам байх биш. Хуучин загварын автомат хурдны хайрцагтай машинууд 6 араагаар зүтгэдэг байсан бол энэ машин 8 араатай тул илүү хөнгөн, түлш бага иднэ.
    • Өнгөний сонголт – Одоогоор улаан, хар, цагаан гэсэн өнгөний сонголттой бөгөөд 2019 оны 9 сараас эхлэн хүрэн, улбар шар өнгийн машинуудыг үйлдвэрлэж эхлэх юм байна. Тэр үед бүсгүйчүүдийн сонголт эхлэх байх.

  • Аюулгүй байдал – Олон улсын автомашины ослын үеийн аюулгүй байдлын стандартыг 5 одоор тооцдог. Энэ шалгуурыг National Highway Traffic Safety Administration (NHTSA) болон the Insurance Institute for Highway Safety (IIHS) гэсэн хоёр байгууллага АНУ-д хийдэг. BAIC Magic Speed S7 загвар нь энэ шалгуурын хамгийн өндөр оноо болох 5.0 үзүүлэлтийг авсан нь сэтгэл зовох зүйлгүй сайн машин гэсэн үг юм.

  • Төмөр сайтай – Манайхан Хятад машин төмөр муутай гэж ярьдаг. Анх тийм байсан гэхэд маргах зүйлгүй. Харин өнөөдөр бол өөр болжээ. Beiqi Magic Speed ​​S7 SUV загвар нь 60%-ийн өндөр хатуулагтай гангаар хийсэн тул бат бөх чанар нь 1500 Мра -аас өндөр байна. Энгийн утгаар тайлбарлах юм бол нэг см.кв гангийн талбайд 15295 кг хүнд цохилт үзүүлэхэд тэснэ гэсэн ойлголт юм. Энэ бол машиныг үйлдвэрлэсэн гангийн агуу үзүүлэлт.

  • Хүч дамжуулах эд анги – Хэмнэлттэй бөгөөд үр бүтээлтэй үйл ажиллагаа нь түүний найдвартай, удаан жил ашиглах боломжыг бүрдүүлсэн нь бас нэг давуу тал юм.
  • Салон – Дотор талыг хар хүрэн болон цайвар хүрэн өнгөөр хийсэн нь люкс зэрэглэлийн модон тавилгатай өрөө мэт сэтгэгдэл төрүүлэхээс гадна амар амгалан мэдрэмжийг бүрдүүлнэ.
  • Сэлбэг эд ангийн хангамж – Үйлдвэр Албан ёсны төлөөлөгчийн газраа 2020 оны 5 сард Монгол улсын Улаанбаатар хотод нээх гэж байгаа тул үйлдвэрийн оригналь сэлбэг эд ангийг худалдан авах боломжтой.
  • Рууф нь урд болон дунд эгнээний дээд талд бүтэн цонхтой бөгөөд өргөн бөгөөд том.

  • Жолооч голохгүй – Хөдөлгөөнд оролцох буюу парклах үедээ дөрвөн талын камераар орчин тойрныг хянах тул ур чадвар муутай жолооч ч гэсэн машинаа төвөггүй паркалж чадна.
  • Амортизатор – Машины явах эд анги дээр суурьлуулсан амортизатор нь Mcpherson брэндийнх бөгөөд хойд амортизатарыг нь олон тулгуурт технологиор хийсэн тул илүү зөөлөн тав тухтай, эдэлгээ удаан. Мөн энэ технологиор хийсэн амортизаторын насжилт ч гэсэн арай илүү урт байдаг.

  • Хөдөлгүүр – турбо 1.5 хөдөлгүүр нь шатахуун бага зарцуулах бөгөөд дуу чимээ бага, эдэлгээ удаан. Үйлдвэр энэ хөдөлгүүрийг 500000 км-т ямар асуудалгүй гэж тайлбарлаж байлаа.

  • Зай багтаамж – Манайхны хамгийн их сонирхдог зүйл бол суудлын тоо болон зай багтаамж юм. 4.8м урт гэдэг бол бараг л их гарын жипний хэмжээнд тун ойрхон очиж байна гэсэн үг. Арга ч үгүй энэ урт тэрэг 7 хүний суудалтай гэхээр их гарын жип л гэсэн үг.

  • Автоматжуулалт – За даа бүрэн автомат машин. Хөдөлгөөнд оролцож байх үед бороо орвол шил арчигч автоматаар ажиллах бөгөөд нар жаргахад гэрэл өөрөө асна. Гэрлийн тусгалын өндөр намыг тохируулж болно. Өөр олон автомат сонголтууд байгааг энд нуршаад яахав. Бүгд л мэднэ.
  • Bluetooth холболт – Хөдөлгөөнд оролцож байх үед гар утасны дуудлагыг хүлээн авах, гар утаснаасаа дуу хөгжим сонсож болно.
  • Будлиу хүний унаа – Олон машины дунд машинаа хайгаад олохгүй бол түлхүүр дээрээс сигнал өгч машинаа хялбархан олно. Яг л гар утсаа хайж байгаа хүн утас руугаа дуудлага өгөөд олдог шиг.

  • Унтлагын машин – Ар талын 5 хүний суудал урагшаа налах тул хөдөөлгийн замд 3-4 хүн чөлөөтэй амарч болох ор болно. Ямар ч байсан хээр хөдөө асар майхан гэлтгүй амарч хэвтэх гэр бэлэн.
  • Шөнийн жолоодлого – Шөнийн хөдөлгөөнд орж байгаа үед эсрэг урсгалаас ирж байгаа машины гэрлийг мэдэрч их гэрлээ автоматаар хариулна. Гэрлийн тусгалын өндрийг тохируулна. Гэрэлтэлт маш өндөр.
  • Жолоочийн суудал Урагшаа хойшоо хөдлөх, налалт тохируулахаас гадна ууц нурууны түшлэгтэй тул холын замд алжаал багатай.

  • Зугаа цэнгэл – Флаш дискэнд бичсэн видео бичлэг, кино үзэж болох ба мөн дуу хөгжмөө сонсож болно. Дискэн дээр бичсэн бүх жагсаалтыг харж байгаад дуртай дуугаа сонгоно. Элдэв хөгжимд дуртай над шиг хүн үүнд нь л дурлах байх. Хажууд сууж байгаа хүн уйдаж унтах завгүй цаг өнгөрнө өө.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.