Уулга алдсан бизнес аялал

Posted by  Энхтайван   in  ,      2 months ago     99 Views     Уулга алдсан бизнес аялал-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

2019 оны 4 сарын 10 өдөр миний хувьд тэмдэглүүштэй аялалын өдөр байлаа. Урьд нь би Хятад машиныг ДЭЛХИЙ ДЭЭРХИ ХАМГИЙН МУУ МАШИН гэж боддог байсан.

Арга ч үгүй биз дээ. Монголчууд бид Хятадын суудлын машиныг анх түрүүн 90 ээд оны эхээр орж ирдэг байсан Бээжин жийп гэдэг машинаар нь л төсөөлж байсан шүү дээ. Тэр цагт Хятадад металлургийн үйлдвэрлэл хөгжөөгүй болоод ч тэр үү их л төмөр муутай бүдүүлэгдүү машин үйлдвэрлэж байсан цаг үе.

Удалгүй Монголчууд маань Хятад мотоцикл унах болж дараа нь HOWO North Benz гэх зэрэг том тэрэгнүүдийг нь хэрэглэж эхэлсэн. Эрээн Замын Үүдийн хооронд хүнд гараар эдлэгдэж байгаа цөөн хэдхэн Хятад жийпнүүдийг харахад л маш чанар муутай мэт харагддаг байлаа.

Машин тэрэг гэхээсээ илүү жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийх гэж Хятадын орноор тэнэж явсан мань мэт Хятадын суудлын тэрэгний хөгжлийг сайнаар төсөөлөөгүй л явлаа.

Хятад улс автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, жилд 9 сая автомашин үйлдвэрлэгч АНУ-аас хол түрүүлэн 22 сая авто машин үйлдвэрлэж байна гэсэн мэдээ миний аль чихээр ороод явчихсан юм бүү мэд.

Суусан цэцэн биш Явсан тэнэг хочит Тайван миний бие BAIC группийн Кенбо брэндийн үйлдвэр дээр бизнес аялалаар очоод, бишрэхийн дээдээр алмайрч, гайхширан ДУУ АЛДСАН гэхэд болно.

Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад хэмээх аварга том зах зээлийг алдахгүйн тулд алдарт Мерседес Бензийн Daimler AG компани, Солонгосын Hyundai, Шведийн SAAB гэх зэрэг компаниуд BAIC хэмээх нэгэн тугийн доор нэгдэж байгааг Кенбо үйлдвэр дээр очоод л мэдлээ.

Бид дэлхийн хамгийн сайн машиныг хэрэглэдэг гэж бодож явсан маань ч алдаа болоод байх шиг байна. Япон, Солонгос, АНУ, Европ, Австрали зэрэг орны ТЭТГЭВЭРТ ГАРСАН хуучин машиныг ДӨНГӨЖ ОРЖ ИРСЭН ШИНЭ ТЭРЭГ хэмээн сэтгэж, Монголд л машин хамгийн хямд үнэтэй гэж боддог байлаа.

Гэтэл Америкийн автомашины загалмайлсан эцэг Генри Фордын ХАМГИЙН САЙН МАШИН БОЛ ШИНЭ МАШИН гэсэн үгийг сонсоод, өөрийнхөө ТЭНЭГ-ийг гайхаад л сууж байна. Үнэндээ орчин үеийн HYBRID машины байгалд үл шингэх хаягдлыг булшлах оршуулгын газар нь Монгол эх орон маань болоод байгааг сая л ухаарч мэдлээ.

Хорт утаагаар нь уушигаа хордуулж, HYBRID-ын хаягдлаар нь газар дэлхийгээ бохирдуулж байна гэж нэгэн мэргэн дүү маань хэлэхэд дотор харанхуйлах шиг болсон.

Монголчууд бид морийг шүтдэг ард түмэн байсан бол одоо Машин шүтдэг ард түмэн болсон. Гэхдээ сайн морь унъя гэвэл шинэ машин авах нь хэрэгтэй юм байна. Ядаж эдэлгээ нас нь урт шүү дээ.

Мөнгөний боломжтой нэг хэсэг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын брэндийн ҮНЭТЭЙ машинуудыг худалдан авч бол нийгмийн дунд давхрагын бид МӨНГӨ СОРДОГ машин авч унаад, сэлбэгэнд нь шатаад сууж байх уу?

Иймд Кенбо Моторс ХХК иргэдийнхээ худалдан авах чадварт хүндээр нөлөөлөхгүй, боломжын үнэтэй ШИНЭ ЖИЙП машиныг лизингээр худалдаж, цаашид үйлдвэрийн оргиналь сэлбэг эд ангиар хангах зорилготой ажиллаж байна.

www.kenbo.mn сайт дээр нийтлэгдсэн цоо шинэ жийп машины дээд үнэ 45 сая төгрөг. Үүнээс ч хямд машин бас байгаа.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.