Аяны замд ханьсах дуунууд
Хүүхэд байхаасаа хөгжимд дурлаж явсан болохоор өөрийн гэсэн цомог гаргая гэж их мөрөөддөг байлаа. Энэ удаад Ганц хүний АЯС хамтлагынхаа анхны цомогыг найз нартаа сонордуулж байна. Энэ цомогт байгаа дуунуудын бүх хөгжмийг өөрийн дуу бичлэгийг студид найруулж, тоглож, мастер хийж бэлтгэлээ.
Ганц хүн хамтлаг байгуулж болдог юм байна гэдгийг өөрийн энэ бүтээлээрээ илэрхийлэх гэсэн анхны оролдлого юм.
Хөдөөгийн хол замд сонсож явахад сонсголонтой сайхан Монгол дуунуудаа гитар хөгжмийн гоцлолоор тоглож найруулж бэлтгэлээ.
Мэргэн дүү нар минь сонортоо багтаан таалан соёрхоорой.
No Comments
No comments yet. You should be kind and add one!