Дэлхийн шилдэг мөрч

Posted by  Энхтайван   in  ,      9 months ago     5017 Views     Leave your thoughts  

Робин Ли (Хятадаар: Lǐ Yànhóng 李彦宏; 1968 – 11 – 17 нд төрсөн) бол Хятадын хамгийн хүчирхэг хайлтын систем болох www.baidu.com ыг үндэслэн байгуулагч юм. Тэрээр 9.2 тэрбум Америк доллорын хөрөнгөтэйгээр 2011 оны Хятадын хамгийн баян хүнд хэмээгдэн АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас үнэлжээ.

Ли Бээжингийн Их сургууль, Нью Йорк хотын их сургууль болон АНУ-ын Buffalo хотын их сургуулиудыг Мэдээллийн менежмент мэрэгжлээр суралцан төсчээ. 2000 онд тэрээр Eric Xu () тай хамтран Baidu хайлтын сайтыг нээж, 2004 оны 1 сард Baidu-гийн CEO болсон байна.

Залуу нас
Хятадын Шаньши мужид бага насаа өнгөрөөсөн Лигийн аав ээж нь үйлдвэрийн ажилчин байв. Айлын 5 хүүхдийн 4 дэх нь Ли байсан бөгөөд айлын ганц хүү нь байсан юм.

Ли Янчуаны өндөр дээд сургуулийг амжилттай суралцаж, сурахын зэрэгцээ хотын хэмжээнд компьютер програмчлалаараа тэргүүлэгч сурагч байв. 1987 онд Бээжингийн Их сургуульд элсэн орж Мэдээллийн менежментийн ангийг бакалавр зэрэгтэй төсчээ.

1991, Ли Буффаллогийн их сургуульд элсэн орж, Компьютерийн шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Baidu-г нээсэн түүх
1994, Li IDD мэдээллийн үйлчилгээ (IDD Information Services) нэгдэн, “The Wall Street Journal” сэтгүүлийн онлайн хувилбарын програмчлалыг бичиж, хөгжүүлж байхдаа ажиллаж байсан Dow Jones and Company-ийн New Jersey хотын салбарт ажиллав. Тэрээр ажиллаж байхдаа хайлтын системийн хөдөлгүүрийг судлан хамгийн сайн алгоритм програмчлал дээр ажиллаж байлаа. 1994 оны 5 сраас 1997 оны 7 сар хүртэл тэрээр IDD Information Services-д үлдэн ажиллав.

1996 онд хайлтын системийн RankDex хэмээх сайт үнэлэх алгоритмийг хөгжүүлж, хайлтын дүнд веб хуудсыг зэрэглэн ангилах сэдвээр АНУ-ын технологийн патентийг авав. Тэрээр хожим нь энэ патентаа www.baidu.сom хайлтын сайтдаа ашигласан юм. Мөн Робин Ли интернетийн анхны хайлтын систем болох Infoseek-ийн зөвлөх инженерээр 1997-1999 онуудад ажиллаж байлаа.

Түүний бас нэгэн том бүтээл бол Go.com зургийн хайлт бөгөөд энэ нь түүнийг ирээдүйн тэрбумтан болох эх үүсвэрийг тавьсан байна. Тэрээр 9 жил нөр их хөдөлмөрөө зарж байж олсон мэдлэгээ ашиглан, 2000 онд www.baidu.com сайтаа байгуулав.

Тэрээр өөрийн компаниа Хятадын аварга том хайлтын систем болгож, дэлхийн 3 том хайлтын системийн нэг болгож чадсан байна.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

No Comments

No comments yet. You should be kind and add one!

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>