Зээл бүрдүүлэх бизнес

Posted by  Энхтайван   in  ,      9 months ago     5084 Views     Leave your thoughts  

Кун Цзяньмин бол Хятадын хамгийн залуу тэрбумтангуудын нэг юм. 40 насандаа 2,3 миллиард доллорын хөрөнгөтэй тэрээр Хятадын тэрбумтангуудын 33 дугаарт бичигдсэн байна.

Кун Цзяньмин 1967 онд Гуандун мужид төрсөн бөгөөд 1989 онд Жинаний их сургууль төгсчээ. Хятадын Үйлдвэр Худалдааны банкны (ICBC) зээлийн хэлтэст программист мэрэгжлээр ажиллаж байсан бөгөөд маш азтай тохиолдлоор тэрбумтан болох замаа эхэлсэн юм. Таван жил Кун банкинд ажиллажээ. 1994 онд өөрийнх нь хэлсэнээр “чөлөөт сэлэлт” хийх гараагаа эхэлсэн байна.

Нэг жилийн дараа өөрийн KWG Property Holding барилгын компаниа бүртгүүлж, Гуандун мужид орон сууцны байшин барих жижиг газрын зөвшөөрөл авчээ. ICBC банкинд барилга барих зээл хүсэв. Дараагийн жилүүдэд орон сууцны барилга барихын зэрэгцээ худалдааны төв, офисын барилга, зочид буудал, хаус, авто зогсоол зэрэг өндөр өртөгтэй барилгын захиалга авч эхлэв.

Кун барьсан байшингуудаа худалдах, давхар давхраар нь удаан жилийн түрээслэх зэрэг мөнгө олж болох бүх боломжыг ашиглаж байв. Өнөөдөр Куны компани W Hotels ба Sheraton Huadu Resort зэрэг өндөр зэрэглэлийн буудалтай болсон бөгөөд Starwood Group эдгээр буудлыг ажиллуулж байна.

Куны компани одоо Гуанжу, Чендү мужид барилгын ажил гүйцэтгэж байна. KWG Property Holding компани хотын номын сан, мужын музей, дуурийн театр зэрэг том том барилгуудын тендер ялалт байгуулж, бүх Хятадын шилдэг барилгын компаниудын нэг болоод байна. 2008 оны эцэс гэхэд компаний хөрөнгийн хэмжээ 4 сая кв. м болж, тэдгээрийн 75 хувийг Хятадын үйлдвэр худалдааны банкны зээлд хамруулсан нь банкний томоохон зээлийн эх үүсвэр бүрдүүлэгч болсон байна.

Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

No Comments

No comments yet. You should be kind and add one!

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>