Хүүхэд байхдаа Төмөр замын 20-р сургуулийн Ган зам чуулгад басс гитар тоглож эхэлсэн тэр мөчөөс хөгжимд дурлаж, нот сурч эхэлсэн билээ. Бие дааж нот сурсан маань олон хөгжим тоглож сурахад их дөхөм болж байсан. Насны өндөрлөгт гараад хааяа завзай гарахаар өөрийн гэсэн хувийн цомог гаргахаар шийдэж, ямар нэгэн хүний туслалцаа авалгүй ганц хүний Аяс хамтлагаа байгууллаа. Анхны бие даасан бүтээлийг минь таалан толидож, тухлан сонсоорой.