Миний тухай

Posted by  Энхтайван   in  ,      10 months ago     689 Views     3 Comments  

MYMONGOLIA.BIZ САЙТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ,

ТАСТ ОВОГТ ЦЭДЭНДОРЖИЙН ЭНХТАЙВАН

Төрсөн өдөр: 1960-03-30 өдөр
Унасан газар: 2-р төрөх
Угаасан ус: Крантны ус
Өссөн дош: Төмөр замын тосгон
Үндсэн захиргаа: УТААНБААТАР
Төгссөн сургууль: 1978 онд 20-р сургууль
Хөөгдсөн сургууль: Москва Хэвлэлийн дээд 1983 он
Цэргийн алба: Хилийн Цэргийн 0164 анги 1983-1986
Ажил: Бизнес санааны эрэлчин
Хэл: Монгол, Англи, Орос, Хятад
Харилцах утас: 95859000, 91445510, 88445510

Миний тухай мянган асуултын хариу

Хобби: Хөгжим, компьютер, гадаад хэл.

Гавъяа шагнал: Гавъяа байгуулж, шагнал авч байсангүй.

Хэлэх дуртай үг: Хэрэглэгч Монгол биш, Үйлдвэрлэгч Монголын төлөө;

Дуртай хоол: Эхнэрийн гарын бүх хоол

Дуртай архи: Хөдөөний нэрмэл архи

Дуртай спорт: Зөвхөн Сумо

Дуртай дуучин, хамтлаг: The Beatles, Queen, ABBA, Baccara, Алла Пугачёва болон сонгодог хөгжим

Дуртай гоёл: Японы Seiko брэндийн цаг

Дуртай машин: BMW байвал юу ч яахав

Дуртай бэлэг: Нэг блок ESSE тамхи эсвэл сайн архи

Дуртай хувцас: Костюм, зангиа, монгол дээл

Дуртай ажил: Бичгийн ажил болон бизнес аялал

Имидж: Харааны шилээ хамар дээрээ тохож, Нарийн янжуур зуусан жентлемен

Дуртай өнгө: Хар ба цагаан

Тэвчээр алдалт: Зүгээр суух

Хүндэлдэг хүн: Хакухо Даваажаргал

Хайртай хүн: Мэдээж! Ээж, эхнэр, хүүхэд

Хүсэл: Монгол хүн бүр бие биендээ ЧАМД ТУСЛАЯ гэж хэлж чаддаг байгаасай.

Унших дуртай ном: Чонон сүлд, Монте Кристо гүн

Үзэл бодол: Намчирхахгүйгээр Монгол орноо хөгжүүлэх

Хэлж чаддаггүй үг: Залуу насандааЧАДАХГҮЙ, Өтөл насандаа ҮГҮЙ!

Гишүүнчлэл: Нам бус

Шүтлэг: Мөнх Тэнгэр, Исус Христ (Католик)

Мэрэгжил: Тоног төхөөрөмжийн мэдээллийн архаг хулгайч

Хийсэн ажил: Японы комиссын хувцасыг анх түрүүн Монголд оруулсан НҮГЭЛТЭН;. Налайхад анхны Хувийн сургууль байгуулсан ГАВЪЯАТАН;

Дуулах дуртай дуу: Подмосковный вечер

Үзэн яддаг зүйл: Гэр бүлийн гадуур янаглал

Үзэн яддаг хүмүүс: МАНАН бүлгийнхэн

Мөрөөдөл: Сейфний бус, сэтгэлийн ТЭРБУМТАН болох

Амьдралын зорилго: Бизнес санаа түгээх!!!

Амьдралын туршлага: Долоо бүдэрч, Найм сэхсэн хөгшин азарган чоно

Шудрага байдал: Эрхэмлэдэг боловч шудрага байж чаддаггүй.

Дургүй ажил: Гэр цэвэрлэх

Хэлдэг хараал: Хараал хэлж чаддаггүй.

Хэлж чаддаггүй үг: Урам хугалсан үгс.

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

3 Comments

  1.   2019-05-26, 16:02

    What we have here is , a goodoffer
    To qualify click on the link below

  2.   2019-05-26, 13:20

    Hi Good news ! an importantoffering
    Are you in?

  3.   2018-03-26, 21:37

    Сайн байна уу
    2019 оны 01-р сарын 18 өдөр өөрийн бизнес санааны цуглуулга болох mymongolia.biz сайтаа нээлээ.

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>