Мөнгө босгох бодит боломж

Posted by  Энхтайван   in       8 months ago     1060 Views     5 Comments  

Terbumtan.com cайт үйл ажиллагаагаа эхлээд 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Зөвхөн өнгөрсөн хоёр жилд гэхэд манай сайтаар дамжуулан 700 гаруй иргэд жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авлаа. Гэхдээ би энэ тоог хэлж байгаа учир маань гэвэл 700 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчидийг ажлын багажтай болгосон сайхан амжилт байгаагийн хажуугаар 700 сэтгэл зовинол дагалдаж байдаг юм.

Жижиг дунд үйлдвэрлэгчидийн хувьд хамгийн том бэрхшээл бол БОРЛУУЛАЛТ юм. Бүгд л хувь хувьдаа сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг зах зээлд нэвтрүүлэх гээд өдрийн бодол шөнийн зүүд болж яваа. Үндэсний үйлдвэрлэгчид маань томоохон худалдааны төвүүдээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэхээр өндөр хувь ашиг нэмэх, арын хаалга танил тал харах гэх мэт бэрхшээлүүдтэй тулгардаг.

Тэгээд өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын тулд өндөр үнэтэй павильон түрээслэх, худалдагч ажиллуулах, хүргэлт хийх гэх мэт түмэн бэрхшээл бий. Мөн үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүний нэр төрөл цөөн болохоор лангуу дүүрэхгүйн зовлон бас бий.

Гэтэл өөр олон мянган хүн Бээжин, Эрээнээс ганзага зөөж амьдралын хатуу хөтүүг үүрч байна. Тэд Хятад барааг зарах гэж арга ухаанаа уралдуулж байдаг.
Монголын бизнес эрхлэгчдийн амьдрал ийм л байна.

Тэгвэл надад эдгээр хүмүүсийг нэгэн зорилгын дор нэгтгэн, мөнгө босгох арга байна.
Үндэсний үйлдвэрлэгчидээр павильоныхоо түрээсийг төлүүлээд, дээр нь худалдагчийнх нь цалинг аваад ажиллах юм бол олон үйлдвэрийн бизнесийг дэмжээд зогсохгүй, хялбархан аргаар мөнгө босгох боломж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдах юм бол иргэд ч гэсэн сэтгэл ханамжтай байх болно.

Та ч гэсэн олон үйлдвэрээс зэрэг цалин аваад гайгүй ашиг орлого олно.
Хэрэв танд үйлдвэрүүдийн хаяг утас хэрэгтэй байгаа бол надад бүх бүртгэл нь байна. Би танд нэгэн зэрэг 700 үйлдвэрийн хаяг утасны дугаарыг өгөхөд бэлэн байна. Ингээд л таны бизнес цэцэглэн хөгжиж, үндэсний үйлдвэрлэгчид маань танаар дамжин бүтээгдэхүүнээ борлуулж хамтдаа баяжих гараандаа гарна.

Миний энэ нийтлэлийг уншсан үндэсний үйлдвэрлэгчид минь энэ нийтлэлийг дэмжин шейр хийж, бидэнтэй нэгдээрэй.
Мөн манай сайтаар дамжуулан тоног төхөөрөмж худалдан авсан хүмүүс өөрийн санал бодлоо хуваалцвал бид нэгдэж чадна шүү.

Энэ бизнес санааг хэрэгжүүлэх сонирхолтой иргэд байвал ажлын өдөр ажлын цагаар 95859000 утсаар яриад, манай офис дээр ирж уулзаарай.

Суусан цэцэн биш явсан тэнэг хочит ТАЙВАН АХ нь

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

5 Comments

  1.   2019-05-04, 12:08

    сайн байна уу сайхан санаа байна үүнийг төрийн дэмжлэгтэйгээр хийвэл ямар вэ

  2.   2019-04-03, 04:52

    Маш гоё санал байна. Олон үйлдвэрлэгч нар повилоний түрээс багахан юм гарна. Худалдагч бас үйлдвэр болгоноос багахан цалин авахад өндөр цалинд хүрнэ. Хэрэглэгчид бас үнийн нэмэгдэлгүй үйлдвэрийн үнээр авна. Маш гоё санаа амжилт хүсэе

  3.   2019-04-01, 21:15

    сайхан сонсогдож байна. яаж холбогдох вэ

  4.   2019-04-01, 10:01

    Сайхан санаа! Бүх барааг төрөлжүүлэн зураг, тайлбар, компаны хаягтай нь нэг сайт дээр таниулан тавьж, хэн нь шууд худалдаж авах боломжтой болох хэрэгтэй байна.

  5.   2019-04-01, 00:10

    сайхан санаа вэ дэмжиж ба

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>