Posted by  Энхтайван   in  , ,      8 months ago     1361 Views     Мах ногооны хялбархан зоорь-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Бид шинээр хийх бизнесийн гараагаа эхлэхдээ хэний ч бодож олоогүй шинэлэг санааг олж авах хэрэгтэй. Манайхан бие биенээ их дуурайдаг болохоор бизнест амжилт олохгүй хамтдаа тамын тогоонд унаад байгаа юм. Нэг нь гайгүй юм хийнгүүт нөгөө нь дуурайна.

Иймд Хятад тариачид зоорийг хэрхэн хялбар аргаар хийж байгаа бизнес санааг танилцуулъя.

1. Бусдыг дууриахгүйгээр ялгарах боломж байна уу?

Манайхан хүнсний ногоогоо тарьж чадаж байгаа боловч өвлийн цагт хадгалах зоорь савнаас эхлээд түмэн бэрхшээлтэй тулгардаг. Гэвч энэ зовлон зөвхөн Монголд байгаа юм биш. Миний 8 жилийн бизнес аялал хийсэн Хятад оронд ч байдаг зүйл. Гэвч хэрхэн тэр бэрхшээлээс гарах вэ?

Хятадын өмнөд мужид хүнсний ногооны тариалалт их байдаг. Гэвч Хятадын тэр халуун бүс нутагт Хятадууд тарьсан ногоогоо хэрхэн хадгалдаг вэ?

Дээр үед тэд тарьсан ногоогоо даршлах буюу эсвэл уул нүхэлсэн нүхэн гэртээ хадгалдаг байжээ. Тэд уулыг нүхлэж зоорь хийдэг байсан. Тэр нь зундаа сэрүүн, өвөлдөө дулаанхан болохоор ногоо хадгалахад тохиромжтой байв. Гэвч уулын үер нүхэн гэрийг нь нураагаад байдаг хүндрэлтэй байж гэнэ ээ. Оросууд ч гэсэн землякы нэртэй нүхэн гэр хийдэг байсан гэлцдэг.

Харин одоо бол тэд ногооны талбай дээрээ том нүх ухаад 20 буюу 40 тонны контейнер хийгээд гарсан шороогоор нь булчихдаг. Ийм зоорь барьсан жижиг уул нь ногооны талбайг салхинаас хамгаалаад зогсохгүй ногоогоо хурааж авмагц, наранд сэврээгээд, зоорьлоод байх боломжтой болгосон байна. Энэ арга нь тээврийн зардлыг хэмнэх мөртлөө цахилгаан хэрэглэхгүй байх давуу талтай.

Энэ зоорь нь хөрсний нуралт үүссэн ч аюулгүй байдаг.

Иймд намар хүнсний ногоог хямд байх үед нь худалдаж аваад зоорийг хямдхан аргаар барьж болох боломжтой боллоо.

Харин хадгалсан ногоогоо шинэлэг байх үед нь хэрхэн хурдан боловсруулах вэ? Ногоочин хүн өвөлжин хийх ажилтай болох бөгөөд ногоогоо зах зээлд өндөр үнээр борлуулах боломжтой болно.

Хэрэв таны зоорь барьсан талбайд цахилгаан эрчим хүчний шугам болон цэвэр бохир усны шугам байдаг бол ногоо боловсруулах үйлдвэрээ ч зооринийхоо залгаа байрлуулж болно.

НОГООНЫ ЗООРЬ БАЙГУУЛЖ БАЙГАА ФОТО СУРВАЛЖЛАГА

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.