Мөнхийн сүлжээ

Posted by  Энхтайван   in  ,      9 months ago     380 Views     Leave your thoughts  

Хятад улсаар 8 жил бизнес аялал хийж, Монголд хэрэгтэй жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, Хятад хүмүүсийн мөнгө босгох арга ухааныг биширч явлаа.

Майкл Делл 19 насандаа Техасын их сургуулиа орхин Dell Computer Corporation-ийг үндэслэн байгуулсан билээ. Билл Гейтс оюутан байхдаа алдарт Microsoft корпорацийг байгуулсан.

Ли Сян мөн тэдний нэг жишээ ажээ. Дээд сургуулиа орхиж, эцэг эхийнхээ сургамжыг умартан, өөрийн сонирхолын дагуу чөлөөт цагаа Web сайт бүтээхэд бүрэн зарцуулдаг байсан нь хожмын тэрбумтан болох замыг зассан байна.

Бээжин хотоос холгүй, Хэбэй мужын Шижиажуан хотод төрсөн Ли Сян хүү компьютерийн “улаан фен” байлаа.

Тэрээр Мэдээллийн технологийн бүх сэтгүүлийг мөнгө хайрлахгүй худалдан авч шинэ мэдээлэл бүрийг цаг алдахгүй судладаг байв. 1999 онд интернетэд өөрийн сайтаа нээж, компьютерийн ертөнцийн шинэ, шинэлэг мэдээ мэдээллийн санг Хятад хэл дээр анх нээсэн байна.

“Би зөвхөн өөрийнхөө сонирхолд л үнэнч амьдрана” гэж шийдсэн Ли Сян сардаа 2000 юанаас доошгүй орлоготой болсонд аав ээж нь хүүгийнхээ сонголтыг арга буюу хүлээн зөвшөөрчээ. Түүний сайт 100000 гаруй гишүүнтэй болсон нь реклам сурталчилгааны компаниудын анхаарлыг татав.

Бизнес нь өргөжин тэлж, өндөр мэрэгжлийн баг бүрдүүлж, www. pcpop. com гэсэн домайн нэрээ Брэнд болгон бүртгүүлсэн нь залуу бизнесмений амжилтын гараа болсон юм.

2000 онд тэрээр Бээжинд ирж, 2004 он гэхэд түүний сайтыг 100 сая юанаар худалдан авах санал ирэв. Саналын хариуд “Би өөрийнхөө амьдралыг худалдаж болно гэж үү?” гэсэн хариулт өгч, татгалзсан байна.

2009 онд сайтыг нь 200 сая юанаар худалдан авах саналыг дахин Ли Сянд тавив.

“Өнөөдөр Интернетийн зах зээлийн 20 хувьд манай сайт үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх жил 50% нь биднийг унших болно. Тэр цагт их сургуулийн тухай бодож болох юм” гэсэн хариулт өгсөн нь түүний сайтынхаа ирээдүй нь хир өргөн тэлж байгааг илэрхийлнэ.

Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.

No Comments

No comments yet. You should be kind and add one!

Leave a Reply

You can use these tags:   <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>