Хятад Монгол хүмүүсийн ялгаа

Posted by  Энхтайван   in       9 months ago     413 Views     Хятад Монгол хүмүүсийн ялгаа-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хятад оронд 8 жил аялахдаа Хятад Монгол хоёр ард түмэн юугаараа их ялгаатай вэ? гэдгийг ухаарах гэж их шаналдаг байлаа. Миний мунхаг ухаанаар бол хамгийн их ялгаатай ард түмэн мэт санагддаг. Ингээд л ялгааг нь тайлах гэж бодож явтал:

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай:

– Хятад хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАДАД МӨНГӨ ХАЙРЛА гэх юм. Насаараа бурханаас авлагатай юм шиг,
– Монгол хүн бурханд залбирахдаа БУРХАН МИНЬ НАМАЙГ ӨРШӨӨ гэх юм. Насаараа бурханд өртэй юм шиг гэж хэлжээ.

Явсан тэнэг хочит Тайван ах нь их найрагчийн 4 мөртийг үргэжлүүлэн:

– Хятад хүн мэндлэхдээ ХООЛОО ИДСЭН ҮҮ? гэх юм. Насаараа өлсгөлөн явсан юм уу гэлтэй.
– Монгол хүн мэндлэхдээ СОНИН САЙХАН ЮУ БАЙНА? гэх юм. Насаараа уулын мухар сахисан юм уу гэлтэй гээд бичмээр санагдлаа.

Хятадад аялаж явахад, Хятадууд Монгол хүнтэй уулзахаараа 我们一家人 гэх буюу БИД НЭГ ГЭРИЙН ХҮМҮҮС гэхэд би их дургүй байдаг.
Монгол Хятад хоёр ард түмэн олон мянган жил айл хөрш байсан ч гэлээ арай ч нэг гэрт орох болоогүй дээ гэж би боддог.

Хятад, Монгол хүмүүс хэл яриа, бичиг соёл, ахуй амьдрал, зан заншил, нүүр царайгаараа тэс өөр гэдгийг батлах гэж боддог байлаа.

Шеньжень хот бол Хятадын үсрэнгүй хөгжилтэй хотуудын нэг. Тэр вокзал дээр хоёр хөл маань маш их ядарч байсан ч би суух сандал хайж байхад, Хятадууд хаа таарсан газраа хэвтэх нь хэвтээд, хоолоо идэх нь идээд гэртээ байгаа юм шиг л байдаг. Ямар ч Монгол хүн ингэж тухлахгүй дээ гэсэн бодол надад төрж байлаа.

Энэ бол Хаан заяатай Монгол хүний эрхэм чанар бөлгөө!

Миний бие Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, 2008-2016 онуудад 8 жил Хятад улсаар бизнес аялал хийлээ. Бизнес аялалын явцад Хятад хүний мөнгө босгох нарийн ухааныг судлаж, "Мөнгө босгох мянган санаа" номоо олны хүртээл болгосон. Мөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан болох terbumtan.com сайтыг хөтлөн явуулж байна. Эрхэм анд таны гэгээн мэлмий тань тунгалаг байж, мэргэн ухаан тань тэнгэрлэг байг ээ. Хүндэтгэсэн Цэдэндоржийн Энхтайван.