Хамгийн их уншсан

Миний тухай

  7 months ago     506 Views     3 Comments  

MYMONGOLIA.BIZ САЙТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТАСТ ОВОГТ ЦЭДЭНДОРЖИЙН ЭНХТАЙВАН Төрсөн өдөр: 1960-03-30 өдөр Унасан газар: 2-р төрөх Угаасан ус: Крантны ус…

View More


Шинээр нэмэгдсэн нийтлэлүүд


Амжилтанд хүрэх нууцуудаас

Мөнгөний үнэр

  7 months ago     4327 Views     Leave your thoughts  

Үйлдвэр гэхээр дэлгүүрийн лангуун дээр байдаг зүйлийг л үйлдвэрлэдэг гэвэл ташаа ойлголт. Ер нь Хятадын үйлдвэрүүд маш сонин. Хэнд ч…

View More

Видео бичлэгүүд

Дэлхий ээж

  6 months ago     150 Views     Дэлхий ээж-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Олны анхаарал татсан нийтлэлүүд

Миний дурласан машин

  1 month ago     54 Views     Миний дурласан машин-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

Хямд үнэ+Цоо шинэ+Зай багтаамж+Туулах чадвар+Бага түлш Хамгийн гол нь Үнэ! - 45 сая төгрөгөнд багтаагаад өнөөдөр үйлдвэрээс шинээр гарсан, 3…

View More

Уулга алдсан бизнес аялал

  1 month ago     69 Views     Уулга алдсан бизнес аялал-д сэтгэгдэл оруулах боломжгүй   

2019 оны 4 сарын 10 өдөр миний хувьд тэмдэглүүштэй аялалын өдөр байлаа. Урьд нь би Хятад машиныг ДЭЛХИЙ ДЭЭРХИ ХАМГИЙН…

View More




Зурагт мэдээ


Энэ сарын шилдэгүүд

Sorry, nothing to display.


Миний тухай

  7 months ago     506 Views     3 Comments  

MYMONGOLIA.BIZ САЙТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТАСТ ОВОГТ ЦЭДЭНДОРЖИЙН ЭНХТАЙВАН Төрсөн өдөр: 1960-03-30 өдөр Унасан газар: 2-р төрөх Угаасан ус: Крантны ус Өссөн дош: Төмөр замын тосгон Үндсэн захиргаа: УТААНБААТАР Төгссөн сургууль: 1978 онд 20-р сургууль Хөөгдсөн сургууль: Москва Хэвлэлийн дээд 1983 он Цэргийн алба: Хилийн Цэргийн 0164 анги 1983-1986 Ажил: Бизнес санааны эрэлчин Хэл: Монгол, Англи, Орос, Хятад Харилцах утас: 95859000, 91445510, 88445510 Миний тухай мянган асуултын хариу Хобби: Хөгжим, компьютер, гадаад хэл. Гавъяа шагнал: Гавъяа байгуулж, шагнал авч байсангүй. Хэлэх дуртай үг: Хэрэглэгч Монгол биш, Үйлдвэрлэгч Монголын төлөө; Дуртай хоол: Эхнэрийн гарын бүх хоол Дуртай архи: Хөдөөний нэрмэл архи Дуртай спорт: Зөвхөн Сумо Дуртай дуучин, хамтлаг: The Beatles, Queen,…

View More

Мөнхийн сүлжээ

  7 months ago     321 Views     Leave your thoughts  

Хятад улсаар 8 жил бизнес аялал хийж, Монголд хэрэгтэй жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, Хятад хүмүүсийн мөнгө босгох арга ухааныг биширч явлаа. Майкл Делл 19 насандаа Техасын их сургуулиа орхин Dell Computer Corporation-ийг үндэслэн байгуулсан билээ. Билл Гейтс оюутан байхдаа алдарт Microsoft корпорацийг байгуулсан. Ли Сян мөн тэдний нэг жишээ ажээ. Дээд сургуулиа орхиж, эцэг эхийнхээ сургамжыг умартан, өөрийн сонирхолын дагуу чөлөөт цагаа Web сайт бүтээхэд бүрэн зарцуулдаг байсан нь хожмын тэрбумтан болох замыг зассан байна. Бээжин хотоос холгүй, Хэбэй мужын Шижиажуан хотод төрсөн Ли Сян хүү компьютерийн "улаан фен" байлаа. Тэрээр Мэдээллийн технологийн бүх сэтгүүлийг мөнгө хайрлахгүй…

View More

Тэрбумтан болох амархан

  7 months ago     359 Views     Leave your thoughts  

Миллиард юань олохоосоо 20 мянган юань олох л хамгийн хэцүү байлаа гэж тэрбумтан Хуан Вэй дурсан ярьдаг. New World International Group барилгын компаний тэргүүн, Хятадын тэрбумтан Хуан Вэй 1959 онд Зэжиан мужид төржээ. Вэнжөүгийн багшийн их сургууль төгсөөд Жуйань хотын дунд сургуульд багшилж байлаа. Энэ мэргэжил түүний хийдэг ажил биш юм байна гэдгийг сургуульд ажилласан анхны өдрөөсөө мэдэрчээ. Хуан бага наснаасаа л баян тансаг амьдралыг мөрөөдөж байсан байна. Иймээс ч улс орон даяар Дэн Сяо Пиний эдийн засгийн шинэчлэл эхэлмэгц Жуйань хотоос Вэньжөү хотод иржээ. Гурван сар ажил хайсны эцэст Хуан жуулчны агентлагт ажилд оров. Бас л болсонгүй. Буурцагны үйлдвэрт…

View More

Миний бизнесийн нууц

  7 months ago     9771 Views     Leave your thoughts  

Аз жаргалын эрэлд мордсон минь Би 2005-оны 1 сард хоёр нялх хүүхэдтэй эхнэрээ дагуулаад, Хятад улсад амьдрахаар зориг гарган очсон билээ. Амьдралын алдаа онооны дээсэн дээр хальтарч унасан Монгол эр яагаад Хятад улсыг зорих болов? “Монголд бизнес хийх таатай орчин байхгүй байна” хэмээн үзээд боломжын бизнесийн эрэлд гарсан маань энэ. Налайх дүүргийн англи хэл компьютерийн “Гүнбилэгт” сургалтын төвийн эзэн гэгдэж явсан миний бие гаднаас нь харахад баян хүн шиг л төрхтэй байсан байх. Гэвч энэ хиймэл багийг хэдий болтол өмсөж, өөрийгөө хуурах вэ дээ гэж боддог байлаа. Хятадад очоод гурван жил амьдрахдаа янз бүрийн ажил хийж явлаа. Ихэвчлэн оюуныхаа хүчийг…

View More

Зээл бүрдүүлэх бизнес

  7 months ago     5032 Views     Leave your thoughts  

Кун Цзяньмин бол Хятадын хамгийн залуу тэрбумтангуудын нэг юм. 40 насандаа 2,3 миллиард доллорын хөрөнгөтэй тэрээр Хятадын тэрбумтангуудын 33 дугаарт бичигдсэн байна. Кун Цзяньмин 1967 онд Гуандун мужид төрсөн бөгөөд 1989 онд Жинаний их сургууль төгсчээ. Хятадын Үйлдвэр Худалдааны банкны (ICBC) зээлийн хэлтэст программист мэрэгжлээр ажиллаж байсан бөгөөд маш азтай тохиолдлоор тэрбумтан болох замаа эхэлсэн юм. Таван жил Кун банкинд ажиллажээ. 1994 онд өөрийнх нь хэлсэнээр "чөлөөт сэлэлт" хийх гараагаа эхэлсэн байна. Нэг жилийн дараа өөрийн KWG Property Holding барилгын компаниа бүртгүүлж, Гуандун мужид орон сууцны байшин барих жижиг газрын зөвшөөрөл авчээ. ICBC банкинд барилга барих зээл хүсэв. Дараагийн жилүүдэд…

View More

БНХАУ-д мах экспортлох

  7 months ago     4374 Views     Leave your thoughts  

Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол улс, БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын протокол Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар (цаашид "талууд" гэх) хоорондын нөхөрсөг яриа, хэлэлцээний дүнд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь ямааны мах, махан бүтээгдэхүүн (цаашид "боловсруулсан бүтээгдэхүүн" гэх) Монгол улс БНХАУ-д экспортолж, импортлохтой холбогдсон хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн талаар дараах зүйлийг тохиролцов. Үүнд: Нэгдүгээр зүйл Монгол улсын…

View More

Мөнгөний үнэр

  7 months ago     4327 Views     Leave your thoughts  

Үйлдвэр гэхээр дэлгүүрийн лангуун дээр байдаг зүйлийг л үйлдвэрлэдэг гэвэл ташаа ойлголт. Ер нь Хятадын үйлдвэрүүд маш сонин. Хэнд ч хэрэггүй юм шиг зүйл үйлдвэрлээд л байдаг. Ажилчид нь цалингаа аваад, сэтгэл хангалуун амьдраад л байдаг. Үйлдвэрлэгчид нь борлуулалтандаа сэтгэл огт зовохгүйгээр захиалгат бараагаа цаг хугацаанд нь чанартай хийгээд л, нийлүүлээд л... Гэвч тэр хэрэггүй зүйлс гэж хараад байгаа юмнууд маань хамгийн хэрэгтэй түүхий эд байдаг. Энгийн хүний нүдээр харвал, амьдралдаа худалдаж авах нь бүү хэл хэзээ ч харж байгаагүй зүйлийг үйлдвэрлээд байгаа хүн яаж мөнгө олдог юм бол гэж бодмоор. Өмнөх бизнес санаан дээр амттаны тухай бичсэн бол энд…

View More

Арьс шир боловсруулах

  7 months ago     6092 Views     Leave your thoughts  

Арьс шир боловсруулах технологи Арьс ширний химийн найрлага: Төрөл бүрийн мал, амьтдын арьс, шир нь уургийн бодисоос бүрдсэн ширхэглэгийн зохион байгуулалттай бичил бүтцийн үндсэн хэсгээс тогтохоос гадна липидүүд, нүүрс ус эдгээрээс гадна эслэг, аминдэм ба органик бус бодист хамаарах ус, эрдсийн бодисыг агуулна. Малын төрөл, нас, арчилгаа, маллагааны нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч арьс, ширний химийн найрлага өөрчлөгддөг бөгөөд дунджаар ус 64-68, хуурай бодис 32-36% тус тус байдаг. Арьсны хуурай бодисыг органик болон органик биш гэж ангилна. Арьсны хуурай бодисын органик бодист уураг, өөх тос, нүүрс-ус хамаарна. Арьсанд ширхэглэг уураг болох коллаген, ретикулин, эластин, кератин агуулагдана. Бас бөөмлүүр уураг…

View More

Хайнань арлын Тэрбумтан

  7 months ago     298 Views     Leave your thoughts  

13 авиа компани, 30 жуулчны агент, 50 зочид буудал, 60 худалдааны комплексийг нэгтгэсэн HNA групп (Хайнань Агаарын тээврийн Групп) -ийн үндэслэн байгуулагч, 58 настай Чень Фен агаарын тээврийн компаниас гараагаа эхэлжээ. 1989 онд Тээврийн дээд сургууль төгссөн, намын гишүүн Чэнь Фэн иргэний агаарын тээврийн байгууллагад ирж ажиллаад 10 аад жилийн нүүр үзжээ. Тэрээр байгууллагын "Тэргүүний ажилтан" болж, хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, агаарын тээврийн дээд зэргийн мэргэжилтэн байлаа. Чень Фен 10 сая юанийг орон нутгийн хөрөнгө оруулагчдийн зээлээр босгож, Агаарын тээврийн компани байгуулжээ. Түүний агаарын тээврийн байгууллагад ажилласан туршлага, мэдлэг, намын дэмжлэг нь баталгаа болсон тул хөрөнгө оруулагчид татгалзалгүйгээр хөрөнгө…

View More

Заавал уншаарай

  7 months ago     949 Views     Leave your thoughts  

Технологийн мэдлэг Хамгийн чухал зүйл технологийн мэдлэг юм. Жижиг дунд үйлдвэр байгуулах гэж байгаа хэн боловч тухайн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн технологийн талаар ойлголттой байхаас гадна үйлдвэрлэл явуулах тодорхой туршлагатай байх хэрэгтэй. Тухайн үйлдвэрлэлийг урьд өмнө нь эрхлэн явуулж байсан инженер техникийн ажилтан, технологич, мэрэгжилийн ажилчидыг түшиглэх нь хамгийн оновчтой арга юм. "Хүн сургаж ажиллуулна" гэдэг бол эдийн засгийн хувьд хэмнэлттэй боловч богино хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтаа нөхөх ажилд саад болохоос гадна цаг хугацааны болон түүхий эдийн алдагдал хүлээдэг. Хэрэв тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн болон технологи нь Монгол орны хувьд цоо шинээр нэвтэрч байгаа бол тоног төхөөрөмж худалдан авч байгаа…

View More

Гурилтай шөлний тэрбумтан

  7 months ago     2239 Views     Leave your thoughts  

Монголчууд “Шөлөөр цадаж, төлөөр баяжина” гэж ярьдаг нь оргүй хоосон үг биш л дээ. Шөл бол хамгийн их өл залгадаг хоол юм. Зөвхөн шөлөөр баяжсан хүмүүсийн намтар их байдаг. Америкт бизнесийн гараагаа эхэлсэн Ли хэмээгч Хятад эр тэдгээр азтаны нэг. Тэрээр “Гурилтай хоол”-оор тэрбумтан болсон билээ. “Гурилтай шөл” гэдэг идэхэд тун өег бөгөөд өөрийн өртөг хямд хоолнуудын нэг. Хүний сурсан ажил гэдэг насан туршид нь хэрэг болдог. Түүний Америкт байсан он жилүүдээс аз тохиосон ганцхан сарынх нь амьдралынх нь түүхийг энд өгүүлье. Мистер Ли (李先生 1932-2008) хэмээх Хятад эр анх Америкт Калифорны үхрийн махтай гурилтай шөлний хаан гэдэг брэндийн үндэслэгч…

View More

Хашир эцгийн сургамж

  7 months ago     5979 Views     Leave your thoughts  

87 хүрсэн ч Чэнь Яньхуа өөрийн байгуулсан Nan Fung Textiles Consolidated Limited компанид урьдны адил эрч хүчтэй ажилласаар л байна. Түүнийг хөвөн даавууны үйлдвэрлэлийн ХААН бөгөөд хамгийн нэр хүндэт мэргэжилтэн хэмээн одоог хүртэл үнэлсээр байна. Nan Fung хэмээх хаант гүрнийг хагас зуун жил удирдсан Чэнь Яньхуа гуайн бага насыг ХҮҮХЭД-ХОРИГДОЛ гэж нэрлэж болно. 1923 онд Жэжиан мужид үйлдвэрийн эзний гэрт төржээ. Түүний эцэг хэд хэдэн даавууны үйлдвэртэй байсан нөлөө бүхий баян язгууртан байв. Чэнь хүү бүх чөлөөт цагаа аавынхаа үйлдвэр дээр хар ажил хийж өнгөрөөсөн бөгөөд 18 настайдаа үндсэн ажилчин болж оржээ. Хүүгээ эрхлүүлэхийг аав нь огт зөвшөөрдөггүй байсан тул…

View More

Таван цулын хоол амтлагч

  7 months ago     3593 Views     Leave your thoughts  

https://www.youtube.com/watch?v=cYqYidPXr6c&t=1s Та бүхэнд малын гэдэс дотроор хэрхэн хоол амтлагч буюу хуурай шөл хийх шинэ технологийн тухай бизнес санаа хүргэе. Дулааны аргаар хатааж боловсруулсан гэдэс дотор нь амтлаг сайхан шөл болох бөгөөд бусад хатаасан ногоотой хольж, бэлэн хоол үйлдвэрлэж болно. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг миний www.terbumtan.com сайт руу зочилж танилцаж болно. Хөдөө орон нутагт хамгийн их хэмжээгээр хаягдаж байгаа зүйл бол малын гэдэс дотор билээ. Энэхүү үнэт зүйлс манай өмнөд хөршид бол махнаас илүү үнэд хүрдэг бүтээгдэхүүн юм. Түүнийг хатааж боловсруулах юм бол Хятадад гаргахаас гадна Япон улсад муур нохойны тэжээл болгон худалдах боломж их байдаг. Тэгвэл энэхүү хаягдал болоод байгаа…

View More

Дэлгэр нуур

  7 months ago     3531 Views     Leave your thoughts  

ДЭЛГЭР НУУР Хөгжим: Ц.Энхтайван Үг: В.Ганболд Дуучин: С.Саранмандах Газрын нүдэн мэлмий Дэлгэр нуур минь, Галавын нарны гэрэлд шижиртээд байна уу даа? Галуу шувууны дэгдээхийг (Ангайхайг өөрчлөв) өвөртөө нуучихаад,Ганц л олдох бага насыг минь үгүйлээд байна уу даа?   Ар газрын мэлмэрэх нүд Дэлгэр нуур минь, Амьдрал тэтгээд, мяралзан тунараад байна уу даа? Анхны болзоонд уулзсан амрагийн минь яриаг, Аргадах болгондоо аяархан шивнээд байна уу даа?   Алтан дэлхийн тунгалаг нүд Дэлгэр нуур минь, Алаг цэцэгсийн дундаас мишилзээд байна уу даа? Алиахан янагын баясалд айзам нэмээд, Аз жаргалын уянгыг эгшиглээд байна уу даа?   Энэ дууг 2006 онд ӨМӨЗО-ны Шилийн гол…

View More

Борцыг ганцхан өдөрт

  7 months ago     2958 Views     Leave your thoughts  

Техникийн дэвшил гэдэг бол аливаа үйлдвэрлэлийн хөгжлийн гарц билээ. Миний хувьд Сычуан мужид айлчилж байх үедээ сарлагын махан борц гэдгийг анх амталж үзээд Монгол орондоо тэр бүтээгдэхүүнийг хийж болох юм байна гэдгийг ойлгосон. Бүтэн шарын махыг өдөрт нь Махыг хөдөө орон нутагт малын махыг боловсруулж, зах зээлд гаргах сайхан боломж байна. Иймд Төвдийн уламжлалт хатаасан махны технологийн тухай танилцуулъя. Сарлагын махаар амтат борц хийх арга 1. Үхрийн гуяны цул махны өөх, хальсыг нь ялгана. Гуяны мах нь 3-р ангилалд багтдаг, их шөрмөслөг байдаг тул хямд үнэтэй байдаг гэнэ. 2. Махыг доор танилцуулж байгаа махны машинаар 2-3мм зузаантайгаар зүснэ. Эцсийн бүтээгдэхүүнийг…

View More

Бизнес санааны эрэлчин

  7 months ago     1042 Views     Leave your thoughts  

Хүүхэд эхээсээ төрөх ёстой өдрөө л төрдөг. Харин бизнес санаа хэзээ ч төрж магадгүй. Нэгэн сайхан нартай өдөр бизнес санаа толгойд орж ирнэ гэж бүү хүлээ. Энэ бичсэн нийтлэлүүдийг уншиж суух мөчид ч Мөнгө босгох мэргэн арга төрж магадгүй. Хүмүүс янз бүрийн аргаар мөнгө олж, амьдралаа залгуулдаг. Тэдгээр Мөнгө олох аргуудыг нь бизнес санаа зааж өгдөг. Хүн бүр өөр өөрийн нөөц боломжтой. Боломж хэмээгч тэр хөрсөн дээр  нь бизнес санаа ургадаг. Шим тэжээлтэй хөрсөнд цэцэглэн хөгжиж, үржил шим дутвал бол хатаж гандана.

View More

Гэр бүлийн бизнес

  7 months ago     3409 Views     Leave your thoughts  

Ах дүүсээ тэжээх гэж амиа золин амьдардаг өгөөмөр чоно шиг хүмүүс бидний дунд их байдаг. Тэр хичнээн том ан агнасан ч олзонд дуртай ах дүүс нь ирээд, ханаж цадахгүй хуваагаад идчихнэ. Гэвч “Эдгээр өлөн чоныг зөв удирдвал, том анг хялбархан агнаж чаддаг!” чоны хуулийг амьдралаараа нотолсон тэрбумтан Лю Юншиний түүхийг толилуулъя. “Би ах дүү олуулаа байсан тул баян тансаг амьдралтай болсон” гэж Лю Юншин ярьдаг.  Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, тийм л ирээдүй түүнийг тосдог. Тэрээр гэр бүлийнхээ хамтарсан бизнесийг толгойлон, бүгдийг нь хөрөнгийн эзэн болгож чадсан юм.  Лю Юншин “Хэн хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээрээ хувь хүртэнэ” гэсэн шудрага…

View More

Санах ой үйлдвэрлэгч

  7 months ago     4958 Views     Leave your thoughts  

Америкийн тэрбумтан Джон Ту. Тэр Калифорни мужид амьдардаг боловч бүх дэлхийгээр аялаж, ажлаа амжуулдаг нэгэн ажээ. Учир нь түүний компани дэлхийн 3 тивд үйлдвэрлэл явуулж, 4 тивд худалдааны салбаруудаа ажиллуулж байна. Зураг дээр: Kingston Technology Corporation-ыг үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч John Tu (зүүн талд) ба үндэслэн байгуулагч David Sun нар (баруун талд). АНУ-ын иргэн Джон Ту нь Тайваны тариачны гаралтай (Зарим нэг баримт бичигт Шанхай гаралтай гэдэг) бөгөөд өөрийн Хятад угсаагаа үл мартах хүн ажээ. 1942 онд төрсөн Джон хүү 5 настайдаа эцэг эхийн хамт Герман руу цагаачилжээ. 1970 онд Technische Hochschule буюу Германы Дармштатын их сургууль төгсөөд, 2 жилийн дараа…

View More

Дэлхийн шилдэг мөрч

  7 months ago     4963 Views     Leave your thoughts  

Робин Ли (Хятадаар: Lǐ Yànhóng 李彦宏; 1968 – 11 – 17 нд төрсөн) бол Хятадын хамгийн хүчирхэг хайлтын систем болох www.baidu.com ыг үндэслэн байгуулагч юм. Тэрээр 9.2 тэрбум Америк доллорын хөрөнгөтэйгээр 2011 оны Хятадын хамгийн баян хүнд хэмээгдэн АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас үнэлжээ. Ли Бээжингийн Их сургууль, Нью Йорк хотын их сургууль болон АНУ-ын Buffalo хотын их сургуулиудыг Мэдээллийн менежмент мэрэгжлээр суралцан төсчээ. 2000 онд тэрээр Eric Xu () тай хамтран Baidu хайлтын сайтыг нээж, 2004 оны 1 сард Baidu-гийн CEO болсон байна. Залуу нас Хятадын Шаньши мужид бага насаа өнгөрөөсөн Лигийн аав ээж нь үйлдвэрийн ажилчин байв. Айлын 5…

View More

Ерөнхийлөгчийн костюм

  7 months ago     3528 Views     Leave your thoughts  

2003 онд Хятадын Эрэгтэй хувцасны Fapai брэндийн үндэслэн байгуулагч Пэн Син 1970 онд Зэжиан мужын Веньжөү хотод төржээ. Пэн хүүхэд наснаасаа бизнесмен болно гэж шийдсэн бөгөөд Зэжианы их сургуульд бизнес удирдлагын мэрэгжлээр сурж төгсчээ. Тэрээр 19 настай их сургуулийн оюутан байхдаа Дүнбэй компаниа байгуулсан байна. Өөрийн өсөж төрсөн Зэжиан мужын үйлдвэрийн хувцас худалдан борлуулж, 27 настайдаа өөрийн оёдлын үйлдвэр байгуулах хангалттай хөрөнгө хуримтлуулж чаджээ. Пэн Син төрөлх Веньжөү хотдоо эргэн ирж, брэнд хувцасны үйлдвэр байгуулан, хуримтлуулсан хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг реклам сурталчилгаанд зарцуулж, бизнесийн шинэ гараагаа эхэлсэн байна. Найз нөхөд нь түүний энэ ухаангүй зарлагыг шүүмжилж байсан ч "Би бизнес төлөвлөгөөндөө…

View More

Эмээгийн жор бизнес болсон нь

  7 months ago     4842 Views     Leave your thoughts  

Тао Хуаби гэдэг нэрийг Хятад хүмүүс андахгүй. Тэрээр нэг ч өдөр сургуульд сууж үзээгүй, бичиг үсгийн боловсролгүй нэгэн билээ. Өөрийнхөө нэрийн 3 ханз үсгийг бичнэ гэдэг түүний хувьд их хэцүү даалгавар байсан байна. Гэвч өнөөдөр 1300 хүнийг удирдаж байгаа алдарт эх билээ. Тао Гуйжоу мужын Мэйтань хэмээх тариачин айлд төржээ. Түүнд бичиг үсэг сурах эрх даанч байсангүй. Өглөөнөөс үдэш болтол аав ээжтэйгээ ногооны талбайд хөдөлмөрлөсөөр бага насаа өнгөрөөжээ. 20 насандаа Тао бүсгүй цэргийн хүний эхнэр болон 2 хүүхэд төрүүлэв. Хоёр жилийн дараа ядуу зүдүү гэр бүлийн амьдрал нь сарниж, улам хүнд хэцүү боллоо. Гэвч тэрээр "Амьдрах л болно" хэмээх алдарт…

View More

Бизнес санаагаа дэлгэх мөч

  7 months ago     9628 Views     Leave your thoughts  

Монголд хийж болох бизнес их байна. Хүний газар олон жил аялаж яваад эх орондоо ирэхэд над шиг бизенс санааны эрэлчин хүнд маш их сэтгэгдэл төрж байлаа. Аль болгоныг шүүмжлэх вэ? дээ. Хийх юм их байна даа гээд л гаслахаас өөр яах ч билээ. Хүмүүс нь залхуу юм уу, эсвэл шинэ шинэ бизнес санаагаа олохгүй байгаа ч юм уу бүү мэд. Ямар ч байсан бизнес санаагаа дэлгэх мөч надад олгосон MGL радиогийн хөтлөгч Хаш дүүдээ гүн талархсанаа илэрхийлье.

View More

Бусдаас суралцах гайхамшиг

  6 months ago     261 Views     Leave your thoughts  

30 жилийн өмнө Сюй Жинань спортийн хувцас, гутал үйлдвэрлэх бизнесээ эхэлсэн билээ. Суй Жинань Америкийн NBA-ийн одод Peak брэндийн пүүзийг өмсөж байгаа нь дэлхийн лидер үйлдвэрлэгч гэдгийг нь нотолно. Сюй Жинань "Би бусад бизнесмений алдааг давтаагүй тул миний амжилтанд хүрэх нууц байсан юм" гэж хэлсэн байдаг. Тэрээр "Надад туршлага дутагдах үе их байсан. Тэр үед бизнесийн амжилт гаргасан жишээг судлаад, давуу талуудыг нь өөрийн ажилд хэрэгжүүлдэг байсан. " гэж дурсамжиндаа өгүүлсэн байна. Сюй 1955 онд Фужиан мужид ядуухан амьдралтай айлд төржээ. Хүүгээ их сургуульд сургах зардал түүний аав ээжид байсангүй. Тэдний гэр бүлийг ардаа тэргэнцэртэй 3 дугуйтаар олсон орлого л…

View More

Амтны эрэлд

  6 months ago     414 Views     Leave your thoughts  

Жан Юнлуо Jingya рестораныхаа бүх хоолыг өөрөө бэлтгэдэг байв. Эдүгээ Jingya рестораны сүлжээнд 3000 гаруй хүн ажилладаг болсон боловч тэрээр аанай л шинэ шинэ хоолоо өөрөө бодож зохиодог хэвээрээ. "Их сургууль миний үзэл бодлыг өргөжүүлж өгсөн юм. Бидний дунд сонин сонирхолтой бизнес санаа маш их байдаг. Түүнийг олж харсан бол зоригтойгоор туршин хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж Жан Юнлуо хэлсэн байна. Жан Юндо Zhang Yongrui Залуу Жаныг аав нь гэрийн тавилгын үйлдвэрт мужаан болгох гэж их сургамжилдаг байв. Гэвч Жан аавдаа: "Хүнд байдаг таван мэдрэхүйн нэг бол амт билээ. Хүн бүр энэ мэдрэхүйгээрээ таашаал хүртэхийг хамгаас илүү хүсдэг. Хөгжим сонсох, уран зураг…

View More